¤2¤

3.1K 347 21
                                    

"Сүнстэй чинь бүжиглэе."

***

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


***

Хүн бүр хар дарсан зүүдэндээ үхдэг. Харин миний бага насны хар дарсан зүүд ноён J-ийг амьдралд минь гарч ирснээс хойш зургаан сарын дараа сүнсийг минь авахаар намайг дахин зовоож эхэлсэн юм.

Би түүний харшаас амьд гарч гэртээ буцаж ирээд байлаа. Хүн бүр л гайхаж, элдэв зүйлс уралдуулан дор дороо шивнэлдэж байгаа нь ойлгомжтой. Тэд амьд байгааг минь хараад гайхсан. Үнэндээ би ч бас гайхаж байна.

Сүнс минь түүнтэй үлдэж, орой бүр бүжиглэдэг байхад би энд яг ямар новшоороо амьдраад байгаагаа мэдэхгүй юм.

***

Нэг, хоёр, гурав...

Эрт урьдын цагт хэмээн эхэлдэг хүүхдийн үлгэрүүдийг түр алгасъя. Энэ мунхаг түүх тэр цагт биш, зүгээр л голодсон намайг амьсгал авах үед л бичигдэх болсон юм.

Амьсгал авсан цагаасаа би дүрэм журманд захирагдаж ирсэн.

Сайн байх...

Тийм ээ. Тэд үүрд надад ингэж хэлнэ гэдгийг би мэдэж байсан. Үйлийн үр гэж байдаг. Тэд эргэж ирдэг. Өршөөхгүйгээр чамайг шийтгэнэ. Тиймээс зүгээр л сайн бай.

Гуйя.

Битгий тэмц. Битгий сөргөөцөлд. Чи эмэгтэй болохоор зүгээр л ард үлдээд хэн нэгний дур хүслийг ханга. Тэгэх л ёстой.

Тийм ээ. Зүгээр л сайн охин байж үз.

Хаа нэгтээ эхэлсэн дурсамж минь хөврөн одсоор танил нэгэн байшингийн танихгүй хэсэгт ирлээ. Тэгэхэд толинд тусах тусгал минь хормын дотор л бага байсан үеэр минь солигдов.

Удалгүй ээжийн минь дуу дуулах хоолой сэтгэлийг минь бүлээцүүлэх шиг чангарсаар эцэст нь тэр ард минь ирнэ. Тэгээд бор өнгийн самыг урт үсээр минь гүйлгэсээр намайг томоотой суухыг захих аж.

YOU ARE MY JOKER [Completed]Where stories live. Discover now