Epilogue

3.4K 352 62
                                    

(Төгсгөлийн есдүгээр хэсэг)

"Амьдрал минь юу ч биш. Зүгээр л хошигнол."

-  Joker

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-  Joker

-  Joker

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

***

"Би оргох гээгүй ээ. Зүгээр л жаахан уйдсан юм."

Тог цохидог төмөр торны цаанаас Хусогийн царай тодоор харагдах агаад би зөөлнөөр инээн түүнд хариулна.

"Дахиад хоёр харуул чамаас болж үхлээ!"

"Ганц эмэгтэйг дийлчих харуулууд авбал дээр дээ."

Үнэндээ энэ тийм ч хэцүү байгаагүй.

Их энгийн...

Энгийн байх чинь амархан.

Амархан байх чинь уйтгартай.

"Миний захисан зүйлсийг авчирсан уу?"

Газраас босон төмөр торонд тулан очвол тэр нүдээ эргэлдүүлсээр "Чи бол хоригдол. Сэра..." гэх нь тэр.

Хоригдол?

Би бараг л насаараа хоригдож ирсэн хүн.

Харин одоо бол үгүй ээ. Энд үнэхээр тайван байгаа нь надад таалагдаж байна. Би хоригдсон юм биш. Амарч байна.

"Тэгсэн ч чи надад хайртай шүү дээ."

Зугаа гаргагч...

Тэр зүгээр л зугаа гаргагч.

Тийм ээ. Би хүссэн үедээ залуучуудаар зугаацах болно. Хэрвээ хүсвэл эндээс оргож, хаашаа ч хамаагүй явна.

YOU ARE MY JOKER [Completed]Where stories live. Discover now