¤4¤

3K 322 29
                                    

"Зөвхөн таны мэдрэмжийг туйлд нь хүргэж чадах нэгний л өмнө өвдөг сөхөр!"

"Зөвхөн таны мэдрэмжийг туйлд нь хүргэж чадах нэгний л өмнө өвдөг сөхөр!"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

***

    Мэдрэмж оргилох тэрхэн агшинд цээж минь түүнийгээ дааж яддаг байлаа... Тэгээд туйлдаа хүрч, багтахаа болиод бүр эцэстээ тулахдаа тэндээ дэлбэрдэг. Цөмийн бөмбөг шиг хүчтэйгээр...

"Явцгаая..."

Хүйтэн бороо цутгаж, хормын дотор л нимгэн даашинз минь норсонд, тэр буу барьсан гараас минь тас атгаад өөрийнхөө машин руу алхав.

"Харш руу юу?"

"Үгүй ээ. Сүүлчийн сорил руу..."

Түүний зөөлхөн шивнээ гэнэтхэн асгарсан бороон дунд туйлын тодоор дуулдахад би өөрийн эрхгүй инээчхэв.

Мэдэхгүй юм даа...

Юу гээч? Тэр зүгээр л надад хайртай.

Машин руу дөхөхдөө ч би түүний бууг гараасаа салгасангүй. Гэтэл Жонгүг санаа алдсаар гарыг минь атгасан чигтээ дээш өргөх нь тэр.

"Чи өөр болчхож..."

"Чиний хүссэнээр л... Үгүй гэж үү?"

Бороо улам л ширүүсч байлаа. Чухам хаанаас энэ их үүл гарч ирээд яг юунд харамсаж, гуниглан уйлах мэт ихээр цутгаж байгааг нь мэдэхгүй юм.

Би одоо ч атгасан буу руугаа биш түүний гүн хар нүд рүү нь ширтсээр хүйтэнд даарч, чичрэхдээ доод уруулаа хазлахад түүнийг даган бороон дусал шивэрч байсан юм.

Хүсч байна...

Түүний харанхуй тэнгэрт зүслэн цахилах од болоод, хаврын наранд нь хөлчүүрхэн гялбах цас шиг үлдээд дуусъя.

"Чи ямар ч байсан... Би чамайг хүснэ..."

Эцэст нь тэр аниргүй хоосон ч бороон дусалд дарагдах эргэн тойронг уянгалаг хоолойгоороо дүүргэсээр ийн хэллээ. Тэгээд гарыг минь атгасан хэвээрээ доош болгон өөрийнхөө уруулд хүргээд зөөлнөөр үнсэв.

YOU ARE MY JOKER [Completed]Where stories live. Discover now