4

699 120 0
                                    

Заримдаа англи хэлний сонгон манай ангид ороход чи түүнд нь суудаг байсан санагдаж байна. Харамсалтай нь би нийгэмийн сонгонд явдаг болохоор хамт байх боломжгүй байлаа.

Чамтай хамт сонгонд суудаг найз маань нэг удаа надад хар хавтастай зузаан дэвтэр өгөхөд нь гайхан, дэвтэрийн нүүрийг нь хартал "Биологи, 2-4 анги, Ватанабэ Харүто" гэж зурайтал бичсэн байв.

Ихэд эргэлзсэн ч тэр дэвтэрийг аваад өөрийн биеэр чамд өгөхөөр шийдсэн юм.

Ихэд эргэлзсэн ч тэр дэвтэрийг аваад өөрийн биеэр чамд өгөхөөр шийдсэн юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

/Дахиж битгий дэвтэрээ мартаарай.^^ /

Сүртэй биш хэдий ч энэ хэдхэн үгийг бичээд, дэвтэрийн чинь хамгийн арын хуудсанд хавчуулсныхаа дараа өгөх эсэхтээ эргэлзэж зөндөө удаан холхисон. Сүүлдээ миний энэ тэнэглэлийг харж залхсан найз маань намайг шамдуулсанаар чамд дэвтэрийг чинь буцаан өгөхөөр зориг шулуудлаа.

Сургуулийн хоолны заалнаас гарч ирэхийг чинь хүлээн үүдэнд зогсож байхад маань чи ашгүй ганцаараа гарч ирсэн. Хэрвээ ангийхантайгаа хамт явж байсан бол би чам руу ойртож очих ч зориг хүрэхгүй биз.

Хурдан хурдан алхалсаар хажууд чинь тулж ирээд салгалсан гараараа дэвтэрийг чинь өгөхдөө "Энэ чиний дэвтэр мөн үү? Манай ангид үлдээчихсэн байна лээ." гэхэд чи надаас дэвтэрээ аваад тайвнаар толгой дохин "Баярлалаа" гэсэн.

Анхнаасаа их зүйл хүлээгээгүй байсан ч чамайг ингээд л цаашаа яваад өгөхөд чинь яагаад ч юм хөнгөхөн санаа алдчихав. Хажууд зогсож байсан найз маань миний сэтгэлийг засах гэж "Ядаж дэвтэрээ нээгээд үзчихгүй дээ. Угаасаа хөлдүү хүүхэд байна аа." гэхэд нь би чимээгүй л явахаар зэхсэн.

Гэхдээ чамайг шатаар гарч байхдаа дэвтэрээ хальт нээн, миний бичсэнийг уншаад, надаас харц салгалгүй удаанаар ширтсэнийг чи бид хоёроос өөр хүн мэдэхгүй байх.

All the love for Watanabe Haruto

Харүто, чи миний анхны хайр! |☑️|Where stories live. Discover now