15

582 106 5
                                    

Би "Хөөе! Сая яагаад тэгж байгаа юм?" Хичээл тарж, багшийг ангиас гарсан даруйд түрүүний болсон явдал бодогдоод, уур хүрээд байсан тул дэвтэрээ цүнхэлэх түүний урд очоод ширүүн гэгч нь асуулаа.

Харүто "Юу?"

Би "Сая учрыг нь ч мэдэхгүй байж багшид хов зөөсөн биз дээ?"

Тэр үл ялиг инээгээд "Надад сайн гээд байгаагүй билүү? Больчихсон юм уу?" гэхэд нь би гайхан "Юу гэсэн үг вэ?"

Харүто "Саяхан л зуслан дээр чи надад сайн гээд найз чинь байшинд түгжээд байсан. Тэр тухай чинь хэлж байна аа."

Надад бантах мэдрэмж төрсөн ч түүнээс илүү зэвүү хүрээд байсан тул шууд л хэлж орхив. "Одоо хүртэл сайн эсэх маань чамд ямар хамаатай юм!? Угаасаа чамд албан ёсоор сэтгэлээ хэлж, төвөг удаагүй юмсан. Тэр үеийн явдалд уучлаарай, зүгээр л үл ойлголцол байсан гээд бодчих." гээд эргээд явах гэтэл Харүто амандаа бувтнах төдий хэлсэн ч миний зүрхийг асар их догдлуулсан үг сонсогдов.

"Уг нь бол чи ч бас надад таалагддаг..."

Энэ өгүүлбэр нь намайг газартай хадаад, хөл минь хаашаа ч хөдөлж чадахгүй байлаа. Би сая буруу сонсоогүй биз дээ? Арай галзуураад, хий юм сонсдог болж байгаа юм биш биз?

Эргэлзэж тээнэгэлзсээр эргэн харахад Харүто ч бас над руу харж байв. "Сая юу гэсэн бэ?" гэхэд түрүүний ёжтой харцтай хүү ор мөргүй арилж, оронд нь үл ялиг ягаарсан хацартай хүүхэд "Чи ч бас надад таалагддаг. Хэрвээ одоо хүртэл надад сайн хэвээрээ бол..." гээд чимээгүй болов.

Баяр хөөр, итгэж ядсан мэдрэмж дотор минь  амтлагдаж "Т-тэгвэл юу гэж?" хэмээн болгоомжтой асуусан.

"Надтай үерхээд үзэх үү?"

Хэдий шууд зөвшөөрөөд, орилж, дэвхэцмээр байсан ч эмэгтэй хүний бардам зан гэх зүйл дотроос зулгайн "Б-бодож үзье." гэж хэлээд хамаг хурдаараа ангиас гарч гүйлээ.

All the love for Watanabe Haruto

Харүто, чи миний анхны хайр! |☑️|Where stories live. Discover now