11

597 110 4
                                    

Жил болгоны зуны амралтаар арав хоногийн хугацаатай зусланд манай ахлах сургуулийн ангиуд хоёр хоёроороо хамт явдаг юм. Гэтэл гайхамшиг бол Харүто-гын ангийхан манай ангитай хамт явахаар болов.

Энэ явдалыг би азтай эсвэл азгүй гэж бодсонгүй. Зүгээр л хувь заяа гэж итгэсэн. Тэр нь ч зөв байсан билээ. Эргээд бодоход зусланд хамт явсан маань маш том өөрчлөлт авчиржээ.

Долоо дугаар сарын дундуур тохиосон цэлмэг тэнгэртэй нэг өглөө зуслан руу явахаар болж, сургуулийн урдах талбайд ахлах сургуулийн 1-1 болон 1-4 дүгээр ангийнхан сууж явах автобусаа хүлээж байлаа.

Энд тэндгүй удаан хугацааны дараа уулзсан найзууд хэсэг хэсгээрээ бөөгнөрөөд хөөр баяртайгаар ярилцана. Зөөлхөн салхины чимээ, навчисын сэрчигнээн, инээд хөөр гэх энэ авианууд нэгдээд нэгэн цул хөгжим болж эгшиглэх нь сэтгэл гэгэлзүүлсэн.

Олны дундаас намайг чиглээд удаан уулзаагүй Тамоцү ах далалсаар ирж явахыг хараад гайхсан ч инээгээд угтав.

Тамоцү ах "Сайн уу, Мизүки? Амралтаа сайхан өнгөрөөж байна уу?

"Мэдээж сайн байгаа. Амралт гайхалтай өнгөрч байна. Хоёулаа хичээлийн сүүлийн өдөр хамт кино үзсэнээс хойш олигтой харилцаж чадаагүй юм байна шүү."

"Харин тийм ээ. Тэгээд өнөөдөр чамтай уулзангаа хэлэх зүйл байсан болохоор хүрээд ирлээ."

"Юу хэлэх гэсэн юм бэ?" гэхэд ах хоолойгоо намсгаад

"Чи одоо хүртэл Харүто-д сайн хэвээрэй юу?"

"Тийм ээ. Уг нь бол амралтын хугацаанд мартсан гэж бодсон ч өнөөдөр хараад дахиад л сэтгэл маань догдолж байхыг бодвол хэвээрээ л бололтой." хэмээн инээхэд ах ч мөн адил инээж

"Тэгвэл надад чамд хэлэх гайхалтай мэдээ байна. Харүто бүжгийн хамтрагчтайгаа үерхээгүй юм билээ. Тэр үед нэг утгагүй тоглоом тоглосноос болж хөтлөлцөөд явж байсан гэж тэр надад өөрөө хэлсэн."

"Тэгвэл хүүхдүүдийн яриад байсан цуурхал ямар учиртай юм бэ...?"

"Тэр бол 100% буруу ойлголцол. Анхнаасаа тэр хоёр хамт сургуулиас гадуур явж байсан болохоор хүүхдүүд үерхэж байна гэж бодоцгоосон ч гэсэн хамгийн сонирхолтой нь тэд үеэлүүд."

"Айн?"

"Би ч бас анх үнэхээр гайхсан. Тэр үед Аяоки (бүжгийн хамтрагч)-гийн эмээ буюу Харүто-гын эмээгийн бие муу байсан болохоор тэд хамтдаа гэр рүү нь эргэхээр явж байсан. Харин удалгүй үеэлтэйгээ хөтлөлцөж сургуулиар явах шийтгэл аваад, хүүхдүүдээс хамаатан гэдгээ нуудаг болохоор хөтлөлцөж явахаас өөр аргагүй байдалд хүрч л дээ."

"Гэхдээ яагаад хамаатан гэдгээ нуудаг гэж?"

"Сайн мэдэхгүй байгаа ч сургууль дээр дотно байх нь дэмий гэж бодоцгоосон бололтой. Юутай ч тэр одоог хүртэл найз охингүй болохоор энэ зугаалгын арав хоногт багтаад тэр хөлдүү төмсийг өөрийн болгоод аваарай. Би чамд итгэж байна шүү."

"Хөлдүү төмс биш шүү ах аа!! Ямартай ч баярлалаа. Таны хэлэхийг сонсоод сэтгэл санаа улам сайхан болчихлоо. Ямартай ч хийчээнэ ээ!"

"Би энэ мэдээлэлийг олох гэж үнэхээр хичээсэн шүү. Харүто-гоос дахин дахин шалгаах ямар хэцүү байсан гэж бодож байна. Бурхан минь түүн шиг бат амтай хүн ховор байх даа!"

"Заза! Би ямар таниас мэдээд өг гэж гуйсан биш дээ. Тэгээд надаас юу хүсээд байгаа юм."

"Хоолонд даагаарай."

"Ойлголоо доо. Тэгэхээс!"

"Гурван удаа шүү!" гээд тэр цааш гүйн холдоход би түүний араас

"Би чинь ядуу сурагч хүн гахай минь!" гэж орилсоор үлдлээ.

All the love for Watanabe Haruto

Харүто, чи миний анхны хайр! |☑️|Where stories live. Discover now