22

961 126 54
                                    

Харүто-гын зүүлтийг харснаас хойш сэтгэл догдлоод, ойрын үед байгаагүйгээрээ л аз жаргалтай байлаа. Хийсэн ажилууд маань ч бүтээд, ер нь л сайхан байна.

Гурав хоногийн дараа миний төрсөн өдөр болохоор тэр үед л лам гөрөөсхөн маань бэлгээ өгөх байх. Тэр болтол тэвчээртэйгээ хүлээнгээ түүний төрсөн өдрөөр бэлэглэх зүйлээ олох хэрэгтэй.

Магадгүй Travis Scott-ын сүүлд гаргасан альбум зүгээр байх. Тэр авч чадаагүй гээд гомдоллоод байсан. Худалдаанд гараад дууссан гэсэн ч үеэл ахад байгаа. Угаасаа тэр саяхан надад гайхуулаад байсан болохоор яаж ийж байгаад түүнээс авна. Гэхдээ их л юм болох байх даа. Яг надаас төлбөрийг нь авсан ч хэд хоног л гэрээ цэвэрлүүлэх байх. Тэгсэн ч Харүто-доо заавал авч өгнө дөө.

Иймэрхүү зүйлс бодсоор сургуулиас гараад үеэлийнхээ гэр рүү алхаж байлаа. Харүто-г олоогүй бодохоор түрүүлээд явж байгаагаа хэлж чадсангүй. Ядахад утасны цэнэг дуусчихлаа. Миний хүүхэд намайг хүлээгээд сургууль дээр хүлээгээд байх юм биш биз дээ. Санаа зовчихлоо. Эртхэн харьвал зүгээр юмсан.

Ахын гэр нилээн зайтай болохоор зөндөө удаан алхав. Тэдний байр харагдаад эхлэхээр нь замаа товчлох гэж цэцэрлэгт хүрээлэнгийн дундуур нэвт гарав.

Гэхдээ... Х-харүто? Тэр яагаад энд байгаа юм бол? Яах аргагүй тэр мөн. Би хаанаас нь ч харсан танина. Бас... тэр нэг охинтой хамт байна. Дүрэмт хувцасыг нь харвал өөр сургуулийх бололтой. Харүто-г сургууль дээр байгаа гэж бодсон юмсан. Энд яагаад??

Ямартай ч тэдэн дээр очих хэрэгтэй гэж бодоод урагшаа хэд алхсан ч тэдний дараагийн үйлдэлийг хараад байрандаа таг хөшив. Харүто яагаад тэр охиныг тэвэрнэ гэж? Үгүй ээ. Магадгүй зүгээр л найз, хамаатан нь байх.

Элдэв бодол толгойд эргэлдээд, нулимс нүдийг маань бүрхээд эхлэсэн ч баттай ч болоогүй байхад эмзэглээд байгаа өөртөө уурлаад, дахиж жоохон харах хэрэгтэй юм шиг санагдав.

Магадгүй би шууд л тэдэн дээр очих хэрэгтэй байж. Хэрвээ шууд очсон бол ядаж л Харүто надад худлаа хэлээд, сэтгэлийг минь хуурч өгөх байсан биз.

Үнсэлт... Бусдын нэгнээ энхрийлэн үнсэхийг хараад зүрхэнд минь ингэж их өвдөлт мэдрэгдэнэ гэж төсөөлсөнгүй... Хэн болоод, ямар учиртай нэгэн болоод Харүто түүнд ингэж хандана вэ?

Цаашаа нь харж тэвчсэнгүй шууд л тэдний зүг алхалаа. Хэрвээ надаас өөр нэгэн байсан бол нүүр буруулаад зугтаж ч магадгүй. Гэхдээ би тэгэхийг хүссэнгүй. Үнсэлцэх хоёрыг чиглээд өөртөө итгэлтэй гэгч нь алхав. Үнэндээ гаднаа зүгээр мэт харагдавч зүрх минь салгалж байлаа. Тэр түүний хайртай эмэгтэй нь бол би хэн юм бэ?

Харүто, чи миний анхны хайр! |☑️|Where stories live. Discover now