𝑰. 𝑪𝒉𝒂𝒑𝒕𝒆𝒓 𝒏𝒊𝒏𝒆𝒕𝒆𝒆𝒏

219 36 10
                                    

"Диваажинд буй нүгэлтэнд

Өндөрөөс унаж там руу цөлөгдөгсөд

Дэрвэн жаргах гэмтэнд

Өнөөдрөөс зугтах тэнэглэсэдэд

Ирээдүйг чинь би өгье

Харин нүгэлтэн чи тамаас ирэхдээ

Ирт сэлмээ агсаж

Хааны толгойг цавчаарай"


♠️

  Аянга цахилгаан цахиж, аадар бороо шаагих хүйтэн тэр нэг өдөр

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


  Аянга цахилгаан цахиж, аадар бороо шаагих хүйтэн тэр нэг өдөр.

  Алга болсон эхнэрээ Тэхён хайх ч эндээс олоогүй тул буцжээ.

  Махчидын нутагт толгойгоо уутанд хийлгүүлэн хэн нэгэн чирүүлсээ ирэх эмэгтэй хэдийн томоос том гэдэстэй болсон байв.

  Махчидын нутаг чимээ аниргүйд нойрсож байх хооронд энд үхэл амьдралын тэмцэл эд өрнөнө.

  Хайж байсан эхнэр нь Ха Нагийн толгойноос торыг салгаж авмагцаа гэдэс рүү инээд алдан харж байлаа.

  Хэдийн дуншилт өгч буй түүнд улам ч тээр болох шиг

"Охин төрвөл идэж, хүү төрвөл өсгөнө.

Амьгүй төрвөл идэх үү?

Амийг нь таслаад зооглох уу?

Ор тас эхийг чинь үлдээн

Охин төрвөл идэж, хүү төрвөл өсгөнө."


  Амандаа дуу аялан төрөхийг нь хүлээлээ.

  Аянгын чанга ниргээнтэй давхцан хүүхэд гарав.

Хүү байна.

Маммон хүүхдийг өлгийдөн авахдаа эхэсийг нь зулгаав.

  Хутгаар эхэсийг зүсэн цусийг нь урсгаад гуяан дээгүүрээ урсгалаа.

  Ха Нагийн нүүрэнд ч мөн түрхээд аймшигтай чанга хашхираанаар ойр хавийн бүхий л махчингуудын анхаарлыг татав.

  Тэхёний цэргүүд ч мөн тэнд байсан бөгөөд Маммон тэдний барааг хараад "Энэ махчин нөхрийн минь хүүг идэхийг завдсан, нүд нь улаанаараа эргэлдээд би хүүхдийн эхийг хамгаалах гэсэн ч чадсангүй." уйлагнахад саяхан төрсөн эхэд үгүйсгэх ч тэнхэл байсангүй нь аз байлаа.

  Нэгэн цэрэг Маммон болон хүүг даавуугаар хучин авч явахад хүүгийн яг л аав шигээ улбар нүд нь шөнийг гэтэлгэж байхыг тэр анзааржээ.

  Холдож амжаагүй байтал сэлэмний исгэрэх чимээ бүсгүйн орилоонтой зэрэгцэн өндөрлөв.

  Маммон цустай гараа амандаа хийн тамшаалан хүү рүү хандан "Би нүглээс эмээхгүй, буянг ч хайхрахгүй, Тэхён" гэлээ.

MammonWhere stories live. Discover now