𝑰𝑰. 𝑪𝒉𝒂𝒑𝒕𝒆𝒓 𝒔𝒊𝒙𝒕𝒆𝒆𝒏

156 21 7
                                    

"Аниргүйн дуулал
Хоосон ханын гунигууд

Ариун сэтгэлийн урвалт
Хэрэн тэнүүчлэх хүмүүс

Алтаар уйлах нүд
Хайр минь дусал дуслаар

Амар амгаланг олох болов уу
Хамгаалж чадаагүй тэр минь."

♣️

  Хааны өлмийг дэрлэн хэвтэж буй эмэгтэй тансаг торгонд нь жаргалтай гэгч нь хөрвөөсөөр ийн айлдав

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

  Хааны өлмийг дэрлэн хэвтэж буй эмэгтэй тансаг торгонд нь жаргалтай гэгч нь хөрвөөсөөр ийн айлдав.

"Дайсны тань дайсан таны найз бус уу. Бидний хувьд Маммон гэгч заналт эмийг хөнөөчхөөд амар жимир суух шиг жаргал гэж хаана байхав."

   Үүнийг нь хаан сонсмогцоо хэсэг бодолсхийн өнөөх бүсгүйн үсийг нь илбэсээр "Энхрийхэн Ха На минь Маммоныг хөнөөх хүн зөвхөн Стеллионы хүү Тэхён. Тэр л хамгийн боломжит агаад өвдөлт дүүрэн салалт байх болно" хэмээлээ.

  Ялагдашгүй чанараа Маммон хэдийн алджээ. Сэтгэл нь хайртынх нь мутарт байхад тэр эм утсаар гинжлэн хүлэгдсэн хүүхэлдэй, салхиар хөөгдөх борооны үүлс адил дорой.

"Хаан таны оюун билэг дундрашгүй билээ."

   Ха На хорт эм. Хаалганы цаанаас тэдний хоолойг сонсох Тэхён бодолсхийн зэвүүцнэ.

"Чиний хилэн их байлаа ч хонгор амрагт чинь ташуур болж дөнгөхгүй."

  Эргэн хараваас Маммон түүнийг нэвт шувт ширтсээр зогсох аж.

"Хамгийн үнэнч дайчин гэх миний бүсгүй надаас урвасан байхад энэ хоёр нүүрт хүүхнээс гайхах зүйл алга."

  Маммон түүн рүү дөхөн хацрыг нь илбээд "Тэгвэл энэ нулимс бид хоёрын хэнд нь зориулагдсан юм бэ дээ." хэмээн инээмсэглэв.

  Түүнд угтаа асуух хэрэг үгүй байв. Хайртынхаа сэтгэлийг өчүүхэн ч гэсэн хүртэх  гэсэндээ амнаас нь гарах үгсийг хүлээнэ.

"Би чамайг дахин хайрлахын тулд юу хийх хэрэгтэй вэ?"

"Миний суудлыг хоосло."

   Зөөлөн булбарай уруул дээр нь Тэхён уруул буухад тэр хэдийн түүний гарт үрэгдэх шиг болов.

A/n: Long time no see. Та нарыгаа ямар их санав аа☹

MammonWhere stories live. Discover now