𝑰𝑰. 𝑪𝒉𝒂𝒑𝒕𝒆𝒓 𝒕𝒘𝒐

189 29 3
                                    

"Чих рүү хүнгэнэн орох хоолой чинь
Надад ийнхүү өгүүлнэ.
Чи л минийх байх ёстой мэт
Навч ургахаас унах хүртэл.

Чичигнэн дуугарах хоолой чинь
Надад ийнхүү хэллээ.
Чихэр шиг сайхан амттай билээ
Намайг чиглэн ирэх чи.

Час халуун уруулаас гарах хоолой
Надад ийнхүү худал өчлөө.
Чи надад мөнхөд зориулагдсан ч
Нууцхан тэр өөр хүнд ч бий гэв."

♣️

   Бэлтгэлийн өрөөнд сэлэмний салхи хагалах чимээ улам чангарах бөгөөд нэгэн эрийн амьсгаа түүнийг даван сонсогдоно

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

   Бэлтгэлийн өрөөнд сэлэмний салхи хагалах чимээ улам чангарах бөгөөд нэгэн эрийн амьсгаа түүнийг даван сонсогдоно.

   Маммон шатаар буун ороход өнөөх эр хийж байсан зүйлсээ болилоо.

"Цуу алдарт Маммон өчүүхэн над дээр юунд ирэв."

"Хааны хүүг би ялж чадах үгүйгээ мэдэхэээр ирсэн юм."

   Өв тэгш биетэй, эр хүнд байх бүхий л шинжийг бүрдүүлсэн Жононд нэр хүнд, сайхан сэтгэл л дутаж байв.

  Түүний барих сэлэмний үзүүрээс атгахад шалан дээр цус нь усны дусал мэт дусална.

"Миний хүч чадлын нууц юу гэдгийг мэдэх үү?"

   Чихэнд нь ойртон "Юүта, хүний мах идээд үзээрэй. Хэрэв олдохгүй бол надад бий шүү. Хааны хүү гээд би чамд илүүчилж болох л юм." хэмээн инээмсхийлээд явав.

  Хорсох алгаа барин бошинзийнхоо хормойноос уран гараа боолоо.Гэтэл ардаас нь Юүта гарч ирэхэд шархтай гараа нуулаа.

"Хэлээч хүний мах идвэл юу болдог талаар."

"Махчидын нутагд дээдсийг орохыг хориглосон тухай мэднэ биз дээ. Махчид хурдан гүйж, чамайг нэг гэж бодохоос чинь өмнө хоёр гэж боддог. Шарх хүртэл маш хурдан эдгэнэ гээч."

   Маммон инээдээ арай гэж л барьж байлаа. Хааны ганц үр болох Юүта боширгохоос цаашгүй дэмий нэгэн зүг рүү харна.

   Хүний мах шунал, хүсэл тачаал болоод агирхайгаас өөр зүйлийг агуулдаггүй билээ. Үүнийг идвээс хүний сэтгэл бузартан цаашлаад дахин идэх бодолд автаж түүнээс өөрийг үл хүсэх болно. Дундрашгүй далай дуусашгүй нулимс шиг асар гуниг зовлон тамын үүдийг нээх шиг болох аж.

A/n: Мэдэхгүй үг байж магадгүй гээд тайлбарыг нь орууллаа. Бас ЦОО ШИНЭ ДҮР хэн бэ? АААА ЮҮТА ЮУ ДАА....

Жонон-Хаан ширээ залгамжлах ханхүү
Бошинз-Нимгэн даашинз/дээл
Боширгох- Хэлэх үггүй болох
Агирхай- өвчин үүсгэгч нян

MammonWhere stories live. Discover now