𝑰𝑰. 𝑪𝒉𝒂𝒑𝒕𝒆𝒓 𝒔𝒊𝒙

196 30 4
                                    

[Анхааруулга. Ёс бус зүйлс агуулагдсан тул шүүлтүүртэй уншихыг хүсье.]

"Харвал хальс

Хүрвэл үнс,

Хайрлавал тоос

Хазвал хүсэл."

♣️

    Гэргий гэртээ ирэх цаг иржээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


    Гэргий гэртээ ирэх цаг иржээ. Ганцхан шөнийг өнгөрөөж, өглөө нь язгууртны ёсоор хувцаслан ноёдын чуулганд одох учиртай.

  Маммон үүдээр даван орж ирэхэд нөхөр болон хадмынх нь нүүр түүнийг буцан явахыг шахаж байгаа мэт бөгөөд тэр тансаг оромж гэр гэхэд хэцүүхэн гэр болсон байв.

  Ачаа тээшээ зарцдаа даатган орхиод өрөө рүүгээ түргэвчлэн орлоо.  Цээж дээрх шарх нь эдгэлгүй удаж идээлээд хувцас наалдах бүрд хорсон өвдөх тул бушуухан тайлахын түүс болов.

  Тавиур дээр байх нөхрийнхөө шилтэй архийг аван шархан дээрээ асган орь дуу тавихад Тэхён харайх шахам орж ирэн таг зогслоо.

  Өд нь нэгэн шугамын дагуу налсан далавчны дундуур зурайх нурууны гуалиг тэгшхэн байдал, хотойн орох завсар нь хүрхрээ мэт. Ийм үзэсгэлэн гоог өөр нэгэн харсан үгүйг харамлан эргэн тойрноо сайтар хараад дахин харцаа Маммон дээр буулгав.

  Цав цагаахан цээжээ сүмбэн гараараа далдлахдаа гэм зэмгүй нүдээр Тэхён руу харахад тэр бүхий л нүгэлт бодлуудаа гээнэ.

  Өвдөлтийг нь хараад тэв тэгшхэн мөрөн дээр алгуурхан даран ор луу суулгаад нууж ядах цээжийг нь хөнжлөөр бүтээж өгөв.

  Гэрлээд нэлээдгүй он цагийг өнгөрөөхөд шуналт эхээс төрсөн үзэсгэлэнтэй биеийг нь анх удаа ийнхүү харж буй аж.

   Бүлээн алчуураар шархыг нь арчихдаа "Би дээхэн очихдоо эм түрхэж өгчихөөд явсан шарх яагаад ийм том болчихсон юм бэ дээ?" гээд өнөөх алчуурыг үнэртэн үзэв.

  Түүний хамгийн шимтэн уудаг тэр архины үнэр сэнгэнэнэ. Амттай гэж жигтэй. Хэрэв Маммон архийг өөр дээрээ асгасан гэвэл тэр хамгийн сайхан амттай амттан болох бус уу хэмээн тэр бодож шархан тушаа нь уруулаа хүргэн архины дуслыг шунахайран сорлоо.

  Дээш өндийн хайртынхаа царайг харваас түүнд зориулж бүтээгдсэн гэлтэй цус мэт улаан уруул нь түүний уруулыг хүлээв.

   Хэн хэнд бодлоо цэгцлэх хүсэл байсангүй. Алт эрдэнэс харсан мэт Тэхёний толгойд "Энэ үнэт эрдэнэ зөвхөн минийх байгаасай." гэх арчаагүй бодлоо хоолой болгон чихэндээ сонсоно. 

   Биеийнх нь бүхий л хүрж болох хэсгийг өөрийн болгохыг шунаж буйг Маммон харан "Хараач, би биш чи илүү шунахай нэгэн." хэмээв.

"Тийм болохоор л Маммон чи минийх байгаа юм."

   Гэдсээр нь дураараа гүйлдэх шөрмөслөг гар үнэнг батлана. Маммон үргэлж тэр эрийнх. Бүхий л баялаг тэр эрийнх.

"Ха На эсвэл би. Хэн чамайг илүү жаргалтай болгож байна."

"Миний эмэгтэй."

   Маммоны гэнэтхэн гаргах чалчаа занг дарахын тулд Тэхён улам бүр гүнзгий үнсэнэ.

   Эцэст тэдний дунд хайрын мод ийнхүү үрээ суулгаж соёолов.

A/n: God bless me

MammonWhere stories live. Discover now