6. Ex No.2

510 23 1
                                    

Лисагийн талаас: Жонгүг бид 2 хамтдаа амьдарсаар 1 жилийн хугацааг ардаа үджээ. Энэ 1 жилийн өдөр, хоног, минут секунд бүр надад маш үнэ цэнэтэй байж өнгөрлөө. DANCE COUPLE гэдэг хочтой болж, YOUTUBE суваг хөтөлдөг болж, хэд хэдэн брендүүдтэй гэрээ хийж хамтарч, моделоор ажиллаж, инстаграм хаягууд маань ч маш их хандалттай болсон. Бид 2 царайлаг хос гэдгээрээ нэлээн алдартай. Жонгүг л надад өөрийгөө хайрлах, өөртөө итгэлтэй байх итгэлийг өгсөн. Хайрлаж, хайрлуулахын сайхныг мэдрүүлсэн... Одоо бид ахлах сургуулийн төгсөх анги.

Лиса гүйж сандчин: Хайр аа, миний тамирын хувцас хаана байна аа? Хурдлаарай22. Хоцрох нь байна ш дээ.
Жонгүг: Яаа, Лисаяа. Дандаа л ингэх юм аа. Өчигдөр угаалгын өрөөнд шидлээд тавьчихсан байхаар чинь аваад цүнхэнд чинь хийчихсэн.

[Жонгүг Лисагийн цүнхний цахилгааныг онгойлгож харуулах]

Лиса урт амьсгаа аваад: Ашгүй минь.

Лиса: За хурдал2. Хоцорлоо ш дээ.
Жонгүг: Одоо дөнгөж 7:30 болж байна аа. Цагаа хүртэл андуурч будилна.
За тайван2.

Гээд Лисаг тэврэн духан дээр нь зөөлхөн уруулаараа үнсээд, цүнхийг нь авч үүрээд, гараас нь хөтлөн алхана.

Лисагийн талаас: Ангид хамгийн түрүүнд бид 2 л ирсэн байна байх гэж бодтол нэг охин сууж байлаа. Шинээр шилжиж ирсэн бололтой...Хөөрхөн юм.

Жонгүгийн талаас: Буцаад иржээ. Харахаас ч нүд хорсмоор юм.

Жонгүг Айюү (шилжиж ирсэн охин|Жонгүгийн экс) руу шууд л муухай харан хэг ёг хийсэн байдалтай суудалдаа сууна.

Лиса эрхэлсэн янзтай: Хайр аа өлсөөд байна. Хичээл орох болоогүй байгаа юм чинь гарч догбугги авч идье.
Жонгүг: За тэгье.
Гээд босоод Лисагийн гараас хөтлөн ангиас гарав.

Айюүгийн талаас: Хөөрхөн найз охинтой болжээ...

Жонгүг юу ч болоогүй мэт энгийн байдгаараа л аашилна.

Лисагийн талаас: Ахх хайраа дандаа л ингэж өлсөх юм аа. Цайгаа ууж явдаг хэрнээ лл.
Жонгүг: Хайр нь маргаашнаас хичээл дээр идэж байхаар амттай юм бэлдээд авчирч байя.

Анги руу явж байх замд Лиса: Хайраа тэр охиныг таньдаг юм уу?
Жонгүг: Чамд хэлж байсан Айюү.
Лиса: Аан. Нэг л учиртай гэж мэдээд байсан юм аа.
Жонгүг инээмсэглээд: Ярьж марьж байгаа нь гэж бөөн эгдүү юм аа, миний хайр чинь🥰
[Лиса инээмсэглэх]

[ОРОЙ НЬ]

Лисагийн талаас: Утсаа ойрд хэтэрхий их үзээд нүд бүр өвдчихлөө. Унтаж амръя даа.

Байз даа. Энэ чинь нөгөө Айюү байх нь ээ. Яагаад над руу req явуулж байгаа юм бол?

Жонгүг нойрмоглосон байдалтай: Хайраа, унтъя л даа. Ядарсан биз дээ? Одоо унтаж амар аа.
Лиса: Миний хайр түрүүлээд унтаж бай. Хайр нь одоохон.
Жонгүг: Чамаар тэврүүлж унтмаар байхад чинь.
Лиса: Заа одоохоон.

Лисагийн талаас: За яахав дээ. Аль жил гарны өмнөх зүйл юм чинь Req-г нь авчихъя.

[Лисагийн утсанд notif ирэх]

Айюүгаас танд чат ирсэн байна.

Айюү: Сайн уу?
Лиса: Сайн сайн уу?
Айюү: Сайн2 ххэ.
Айюү: Намайг таних байлгүй дээ. Тэ?
Лиса: Сонсож байсаан.
Айюү: Намайг дунд сургуульд байхдаа танай хуучин ангид сурдаг байсныг мэдэхгүй гэж үү?
Лиса: Намайг ирэхээс өмнө байсан байх. Мэдэхгүй юм байна.
Айюү: Чамайг энд ирэх үед эндхийн хүүхдүүдэд хуучин ангийнхан чинь чамтай битгий харьцаарай. Хачин охин эдр гээд баахан муучилсан байна лээ. Мэдэж байсан уу?
Лиса: Яг юу хэлэх гээд иймэрхүү юм яриад байгаа юм? Тэд нар чинь угаасаа л тийм хүмүүс. Тийм юм ярьсныг нь гайхах ч юм алга.
Айюү: Үнэндээ би ч бас дээрэлхүүлдэг байсан. 4 жилийн өмнө аргагүйн эрхэнд энэ сургуульд шилжиж ирж байсан юм. Ирээд бүх зүйл өөр байсан. Энд их амар амгалан, хүүхдүүд нь хөөрхөн ааштай. Тэгээд л ирэв үү? Үгүй юу? Жонгүгтай үерхчихсэн. Бүхэл бүтэн 3 жил. Чи бол надад гайгүй охин юм шиг л санагдсан. Жонгүгтай болсон асуудлыг орхиод найзууд болоод үзвэл ямар уу?
Лиса: За зүгээр дээ. Иймэрхүү зүйлээ анги дээр ярия. Одоо нойр аймар хүрээд байна хх.
Айюү: За тэгвэл сайхан амраарай.

Жонгүг үү? Айюү юу? [Дууссан]Where stories live. Discover now