1. Бид бие биедээ татагдаж байх шиг байна

1.1K 38 0
                                    

Эцэст нь зуны амралт дуусч хичээлийн эхний өдөр эхэллээ. Шинэ сургууль, шинэ анги.

Сайн уу? Намайг Лиса гэдэг. Бусанаас шилжиж ирсэн. Дуулах, бүжиглэх сонирхолтой. Тусалж дэмжээрэй))

Ангийнхан: -Хөөх хөөрхөн юм аа. Шинэ охин үнэхээр хөөрхөн юм.

Хичээлийн эхний өдөр бараг л хичээл орсонгүй. Ангиараа хөгжилдөж тоголсоор л байгаад өнгөрлөө. Бас өнөөдөр манай ангийн хүүхдийн төрсөн өдөр юм гэнэ. Тэгээд ангиараа 16:00 цагаас сургуулийн хажуу талын кафед цуглаж тэмдэглэхээр болсон.
Харин одоо би тэр төрсөн өдөрт ямар хувцас өмсөж явахаа бодож байна. Энгийн хэрнээ цэвэрхэн, даруухан харагдуулах хувцас. Тийм ээ, би хувцсаа сонгочихлоо. Бага зэрэг гэдэс гарсан beige өнгийн богино топ, гадуур нь хөх өнгийн сулавтар ноосон цамц, доогуураа цайвар өнгийн цэнхэр жийнсэн өмд, улаан өнгийн лакан Fila пүүз.

Төрсөн өдөр дээр ирчихлээ. Бид хэд эхлээд хоол цайгаа идэж, ууцгааж, цайлчихаад одоо караокедож байна хх. Манай ангийнхан бүгд л өөрсдийгөө солгой гээд ердөөсөө микрофон авцгаасангүй. Би дуулах их дуртай бас 2хон микрофон байсан болохоор нэг микрофоныг нь аваад баахан л дууллаа. Бас би ганцаараа дуулсангүй ээ гэж хх. Манай ангийн нэг дажгүй банди байдаг юм. Тэрэнтэй 2улхнаа төрсөн өдөр дуусан дуустал дуулсан. Бүгд л тэр бандийн араас унаж тусдаг. Гэхдээ би тэрнийг миний зиндааных гэж бодохгүй байна.

Байз! Гэхдээ тэрний байгаа байдал, зан ааш үнэхээр эелдэг төгс юм. Тэр хэдий найз охинтой ч надад татагдсан гэдэгт би итгэлтэй байна. Би ч бас тэрэнд татагдаж эхлээд байх шиг байна...

 Би ч бас тэрэнд татагдаж эхлээд байх шиг байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Жонгүг үү? Айюү юу? [Дууссан]Where stories live. Discover now