11. Эргэлзээ

408 18 3
                                    

[Лисагийн утас дуугарах]
Жонгүг: Сайн сууж байсан уу?
Лисагийн нүднээс шууд л нулимс урсан:Чи..
Жонгүг: Уулзах боломж байна уу?
Лиса нулимсаа арчаад: Хэрэгтэй үед минь байгаагүй байж одоо гэнэт гарч ирээд юу болоов?
Жонгүг: Уучлаарай. Уулзаад бүгдийг тайлбарлая. Тэгэх үү?
Лиса: Үнэндээ би Айюүтай үерхээд 3 сар гаран болж байна. Чамтай уулзвал Айюүд гэм хийчихсэн юм шиг санагдах байх.
Жонгүгийн хоолой зангиран, нулимс дуслуулан: Тийм байх нь ээ... Ядаж чамд буруугаар бодогдож явахыг хүсэхгүй байгаа болохоор юу гэхийг минь ядаж сонсож болохгүй гэж үү?

Лисагийн талаас: Би тэрнийг маш их санасан. Одоо л уулзахгүй бол дараа нь харамсаад галзуурах шахах байх.

Лиса: За тэгвэл, гэрийн хажууд байдаг хоолны газар 2:00 гээд уулзъя.
Жонгүг: За.

[ХООЛНЫ ГАЗАРТ]

Лисаг ирэх үед Жонгүг түрүүлээд ирчихсэн, бүлгүги авчихсан сууж байв.

Жонгүг: Шинэ оноо сайхан угтсан уу?
Лиса: Тэгсэн. Чи хэр угтав?
Жонгүг: Нислэгтэй байсан болохоор онц тэмдэглээгүй ээ.
Лиса: Тийм байж.
Жонгүг: Юу гэхээр... Үнэндээ миний бүдүүн гэдэс асуудалтай байсан юм. Хүндэрсэн хэлбэр байсан болохоор эмчлэгдэх боломжгүй юм байна лээ. Чиний нүдэн дээр үхэж чамайг орхиж байснаас түрүүлээд явчихвал дээр байх гэж бодсон юм. [уйлах]
Ээж намайг санаж байна. Америкт хүрээд ир. Гэсэн юм. Очтол аз болж тэнд эмчилгээ хийх боломжтой болж таарсан юм. 3 сарын турш тасралтгүй гам барьж эмчлүүлсний эцэст бүрэн эдгээд, чамтай хамгийн түрүүнд уулзахыг хүссэн минь энэ. Би чамайг хүчлэхгүй ээ. Сэтгэлээ л дагаарай. Хэрвээ надад хайртай хэвээрээ бол над дээр буцаад ирж болохгүй гэж үү?
Лиса уйлан: Тийм юмыг надад эхлээд хэлэх хэрэгтэй ш дээ. Чамайг үхчихсэн байсан бол дараа нь би л өөрийгөө буруутгаж үлдэх байсан. Харин ч бүр галзууртлаа их шаналж, харамсаж үлдэх байсан. Яагаад одоо хэлж байгаам бэ? Чамайг ямар их санасныг минь чи төсөөлөхчгүй л дээ. Юу ч хийсэн чи л бодогдож, харагдаж байсан. Одоо ингээд гараад ирчихээр чинь би яах ёстой юм бэ?
Айюү: Өө, Хайр аа. Энд байсан юм уу?

Жонгүгийг харсан Айюүгийн царай жирс хийтэл барайв.

Жонгүг инээмсэглээд: Сайн сууж байсан уу?
Айюү: Чи... юу хийж байгаа юм?
Жонгүг: Би хэлэх зүйл байна гээд Лисаг дуудчихсан юм аа. Битгий буруугаар ойлгоорой.
Айюү: Тийм байх нь ээ.
Лиса уйлсаар: Хайраа, гэр лүүгээ харья. Айюү Лисагийн нулимсыг арчингаа: Яагаад уйлаад байгаам бэ? Надад хэцүү байна ш дээ. Битгий уйл аа.
Гээд гэр лүүгээ харьцгаав.

Лиса: Би чамд бүгдийг ярих нь зөв байх.

Гээд бүгдийг тайлбарлан хэлээд

Лиса: Хамгийн хэцүү нь би яг хэнд сайн гэдгээ мэдэхгүй байна. [уйлах]

Айюү: Тийм байх нь ээ. Би чамд ганцаараа байх хугацаа өгсөн нь дээр байх.
Лиса: Үгүй ээ, болохгүй. Чи байхгүй бол би ганцаараа яах юм бэ? Битгий намайг орхиоч дээ.
Айюү: Би бүр мөсөн явж байгаа юм биш. Чамайг мэдрэмжээ мэддэг болтол хүлээж байя л гэж байгаа юм.
Лиса: Тэгвэл... тэг дээ.

Жонгүг үү? Айюү юу? [Дууссан]Where stories live. Discover now