Бүгдээрээ сайн уу?

445 54 15
                                    

Бүгдээрээ сайн уу? Бичих гэж байгаа үгсийг минь бүх уншигчид минь уншаасай гэсэндээ бүх бичвэр дээрээ ингээд оруулж байна аа. Сайн сууцгааж байсан биз дээ? Өвдөөгүй биз? Жаргалтай байгаа биз дээ?

Хамгийн сүүлд өгүүллэг бичиж дуусгаснаас хойш бараг л жил болох гэж байгаа юм уу даа? Нэг жилдээ арай гэж нэг өгүүллэг дуусгадаг тийм л завгүй хүн болчихжээ. Том болох миний бодсноос хамаагүй хэцүү юм. Өмнө нь зөвхөн таалагдсан хөвгүүнээсээ татгалзсан хариу авсныхаа төлөө л гунигладаг байсан бол одоо хөвгүүнээс бусад бүх зүйлд гуниглаад, шаналаад явж байх гэж. За, миний тэр зовж шаналах ч яахав.

Уг нь коронавирусгүй байсан бол би өдийд Шанхайд дотуур байрандаа сууж байх байлаа. 18 насныхаа төрсөн өдрөөр New York University-д л ормоор байна гэж хүссэн хүсэл минь биелж, Шанхай дахь кампуст нь тэнцэж орж чадсан. Тэнцсэн гэсэн мэдээгээ сонссон өдөр үгээр илэрхийлэхийн аргагүй жаргалтай байж билээ. Хэрвээ тэнцэж чадахгүй бол үнэхээр цааш үргэлжлүүлж чадахгүй, буугаад өгчих байсан болохоор тэр л дээ.

Дэлхийн шилдэг их сургуульд, хэдэн мянган хүмүүстэй өрсөлдөж орсон болохоор хичээл нь ч тэрийгээ дагаад их хэцүү л юм. Хичээл ном хийлгүй бараг л 2 жил болчихсон болохоор одоо хүртэл анхаарал төвлөрөхгүй, хичээлээ сайн хийж чадахгүй. Тэрэндээ гутраад, өөрийгөө буруутгасаар, ганцаараа хөнжлөө тэвэрч уйлсаар зөндөө олон сарыг өнгөрөөчихжээ. Сүүлдээ мөрөөдөн мөрөөдөн орсон сургууль минь зовлон болоод хувирчихсан юм шиг санагдаад... Ямар их хүсч мөрөөдөж байж орсон сургууль билээ дээ? Сайн сурах ёстой юмсан. Гэхдээ ганцхан шөнийн дотор биелчихдэг зүйл биш шүү дээ. Тархи минь хэт их амралтнаасаа болоод бүр хөшчихөөд, эргэж сайн ажиллахгүй л байна.

Хичээл хийх үнэхээр их дуртай байж билээ.

Бас нэг хийх үнэхээр дуртай байсан зүйл минь өгүүллэг бичих байсан. Хэн ч уншихгүй байсан ч хамаагүй бичээд л байж байхад үнэхээр жаргалтай байдаг байж билээ. Гэтэл тийм их дуртай байсан зүйлээсээ хөндийрөөд ийм их удчихсан гэдгээ анзаарсан чинь бас л гунигтай санагдаж байна. 1500 үг бичих өмнө нь их л амархан санагддаг байсан чинь одоо 500 үг бичих хүртэл ёрын их, мөн хэцүү санагдах юм. Тэгэхээр өгүүллэг бичнэ гэдэг зөвхөн сайхан мэдрэмж авахдаа бус, бас олон олон чадваруудыг минь хөгжүүлж байсан юм билээ. Яг одоо бол зөв үгийн сонголт ч олж чадахгүй, будилсаар энийг бичиж сууна.

За за, зөндөө олон хэрэгтэй хэрэггүй зүйл ярьчихлаа. Та нарт хэлэхийг хүссэн зүйл бол би өгүүллэг бичихээ болиогүй шүү. Завгүй байгаа ч гэлээ аль болох чадахаараа зав гаргаад, хайртай зүйлээ заавал хийх болохоор та нар минь ч гэсэн намайг дэмжиж, хайрлаж өгөөрэй. Дэндүү удаан алга болчихоод эргэж ирэхээс айгаад байгаа болохоор намайг тайтгаруулж өгөөрэй.

Бүх уншигчдаасаа уучлалт гуйя. Уучлаарай. Мөн намайг одоо хүртэл хүлээж байгаа уншигчид байвал талархснаа илэрхийлье. Баярлалаа.

Бичигдэж байгаа өгүүллэгүүдээ дуусгаж, мөн утасны тэмдэглэл дээр, дэвтрийн арын хуудсанд шинэ санаа болон буучихаад тэндээ л үлдсэн өгүүллэгүүдээ ч мөн адил бичих болно оо.

Бичихээ хэзээ ч болихгүй ээ. Дунд нь олон удаа амарч, алга болж, завсарлага авч магадгүй ч гэсэн ямар ч байсан хэзээ ч бүрмөсөн болихгүй ээ. 

Naabot mo na ang dulo ng mga na-publish na parte.

⏰ Huling update: Apr 07, 2021 ⏰

Idagdag ang kuwentong ito sa iyong Library para ma-notify tungkol sa mga bagong parte!

the dream of you | Wang JacksonTahanan ng mga kuwento. Tumuklas ngayon