2. Үнсгэлжин

715 119 15
                                    

Сүүлийн цагийн хичээл маань дуусахтай зэрэгцэн нэг сайн суниаж аваад "Ашгүй өнөөдрийн хичээл дууслаа." хэмээн өөртөө хэлчихээд сургуулиас гаран Минхитэй уулзахаар тохирсон кафед ирлээ.

Минхи үргэлж л хоцорч байдаг болохоор түүнийг ирээгүй байх хэмээн бодсоор ирэхэд яг л таамаглаж байснаар минь тэр ирээгүй байсан юм. Түүнийг хүлээх зуураа нэг латте болон Минхигийн дуртай уух юмнаас нэгийг захиалчихаад хоосон ширээ олон суулаа.

Удалгүй Минхи кафен хаалгаар орж ирэхэд нь гараа даллан түүнийг дуудаж, тэр ч хажууд минь ирж суулаа.

Захиалсан уух зүйлс маань яг гарч таарсан тул захиалсан зүйлсээ очиж аваад ширээн дээр тавих зуураа Минхид "Чи ч санаснаас минь хурдан ирлээ шүү." гэхэд тэр хэлсэн үгэнд минь инээнэ.

Бид хоёр Минхигийн төрсөн өдрөөс хойш уулзаагүй болохоор энэ хооронд тохиолдсон сонин хачин зүйлсээ ярилцаж байгаад яагаад ч юм Жэксоныг яриад эхэлсэн байлаа.

"Өчигдөр Жэксон манайд ирчихээд надаас чамайг асуугаад байсан. Залгахаар утсаа авахгүй, зурвасанд хариу өгөхгүй байна гээд байсан. Яагаад хариу өгөхгүй байгаа юм?"

Ван Жэксон. Миний дугаарыг авчихаад л алга болчихно гэж санасан ч тэр надруу зурвас бичсэн л дээ. Зурвас бичих үед нь хэд биччихээд л больчихно гэж бодсон болохоор хариу өгөөгүй юм. Гэтэл тэр надруу зурвас бичиж, мөн залгасаар л байгаа.

Анхнаасаа хариу өгөөгүйдээ ч тэр үү, аль эсвэл согтуудаа танилцсан болохоор бага зэрэг ичсэндээ ч юм уу, ямар ч байсан би түүнтэй холбоо тогтоож тэгтлээ дотносохыг хүсээгүй юм.

Тэглээ ч тэр хөгшин шүү дээ.

"Насаар ах залуу болохоор хариу өгөөгүй юм аа."

Гол шалтгаан нь биш ч гэлээ ингээд хэлчихэд хангалттай гэж бодож байна.

"Яахав чиний насан дээр байхад бол насны зөрүү их юм шиг санагдаж магадгүй л дээ. Гэхдээ үнэндээ тийм биш ээ. Насны зөрүү 15 дотроо гайгүйдээ тооцогддог юм."

Өөрөө нээх хөгшин юм шиг ярьж гэнэ. Надаас хоёр насаар л эгч юм байж.

"15 гэдэг чинь бараг миний аав шиг сонсогдож байна." гэхэд Минхи инээгээд "За Жэксон чамаас ямар 15 насаар ах биш дээ. Алив ээ, чамд хэлээрэй гэж гуйгаад байсан болохоор ядаж намайг бодоод хариу биччих л дээ." гэсээр муурын нүд гаргана. 

Би нүдээ эргэлдүүлчихээд "За яахав, ганцхан зурвас шүү." гэхэд Минхи их л баярласан янзтай харагдана. 

the dream of you | Wang JacksonWhere stories live. Discover now