3. Үерхэж байгаа гэсэн үг үү?

689 122 19
                                    

– Хичээл нь хэзээ тарах юм?

Утсанд зурвас ирэх дуу чимээгүй байсан ангид дуулдахад ойр тойрны зарим оюутнууд надруу нэг харчихаад эргэн харц бурууллаа.

Жэксоноос ирсэн зурвасыг уншчихаад "Хагас цагийн дараа тарлаа." гэж хариу зурвас биччихээд утсаа далд хийлээ.

Хичээлээ дуусчихаад ангиас гарч ирэхэд "Ирчихсэн шүү. Үүдэнд байна." гэх зурвас ирсэн байлаа.

Утасныхаа цагийг харвал дөнгөж 14 цаг өнгөрч байлаа. Энэ хүнд өөр хийх ажил байдаггүй юм байх даа.

Жэксон дээр очихоосоо өмнө ариун цэврийн өрөө орон будгаа янзалчихаад сургуулийн үүдэнд ирвэл тэр хүлээлгийн сандал дээр утсаа оролдоод сууж байлаа.

Бага зэрэг зайнаас түүнийг харан хэсэг зогсоход хажуугаар нь зөрөлдөх охин болгон түүнрүү эргээд хараад байна уу гэлтэй санагдана.

Жэксоныг царайлаг болохыг мэдэж байгаа ч гэсэн үнэхээр эм хүйстэн болгон нүд унагам дур булаам гэж мэдсэнгүй. Зүгээр харах төдийд л шүлс нь гоожиж байгаа охид түүний хоолойг сонсвол, түүний арьсанд хүрвэл яах бол?

Инээмсэглэсээр Жэксон дээр очиход тэр утаснаасаа харцаа салган надруу хараад "Сайн уу?" гэж хэлээд нүүр дүүрэн инээмсэглэв.

Би түүний инээмсэглэлд хэчнээн дуртай гээч?

Жэксон надтай хичээл болон бусад ойр зуурын зүйлс ярьсаар сургуулийн арын машины зогсоолд хүрч ирлээ. Түүний машинд суусны дараа тэр надад бүсийг минь бүсэлж өгөөд "Би романтик байгаа биз?" гэж хэлэхэд нь би түүнийг шоолсоор хөнгөн инээлээ.

Машин хөдлөн сургуулийн зогсоолоос гаран төв замтай нийллээ. Зам бага зэрэг ачаалалтай байх бөгөөд түгжрэлд зогсох бүрт тэр надруу хараад инээмсэглэж, гарыг минь атгаад үнсэж, үсийг минь илнэ.

"Хоёулаа явж кино үзэх үү?"

Жэксоныг ийн асуухад нь би инээгээд "Хэн одоо кино үздэг юм? Ямар ахлах сургуулийн хүүхдүүд байгаа биш дээ." гэхэд энэ удаад Жэксон намайг шоолон инээлээ.

"Өөрөө бараг л хүүхэд юм байж. Чи ахлах сургуулиа төгсөөд хэр удсан гэж ингэж яриад байгаа юм?"

"Жил гаруй болж байгаа ч гэсэн энэ хооронд их зүйл болсон болохоор төгсөөд их л удчихсан юм шиг санагдаж байна. Бас илүү ухаан суусан юм шиг."

Улаан гэрлэн дээр ирэн машин ахин зогсоход Жэксон гарыг минь атгасаар нүүрэн дээр минь тулж ирээд "Гол нь кино үзэхдээ биш, харин харанхуй бас дуу чимээтэй газар очихдоо байгаа юм." гэхэд нь зүрх минь дахиад л зогсчих шахна.

the dream of you | Wang JacksonWhere stories live. Discover now