4. Анхны болзоо

802 124 20
                                    

Өнөөдөр бол Жэксон бид хоёрын анхны болзоо. Бид өмнө нь уулзаж, юм идэж, зэрэгцэн алхаж байсан ч гэлээ тэд жинхэнэ болзоо байгаагүй юм. Хоёр хоногийн өмнө тэр намайг албан ёсоор болзоонд урьсан бөгөөд намайг усны хувцсаа бэлдээрэй гэж хэлсэн.

- Найз охиноо хүлээж байна.

Түүний энэ зургийг харчихаад би тэсэлгүй шуудхан л инээж орхив

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Түүний энэ зургийг харчихаад би тэсэлгүй шуудхан л инээж орхив. Тэр үнэхээр инээдтэй харагдаж байгаа ч сэтгэл татам хэвээрээ л байх юм аа.

Гарахад хэдийн болчихсон байсан тул Жэксон руу хариу бичилгүй шууд л гарахаар хаалга зүгэллээ.

Аав ээж хоёрт 'найзуудтайгаа гадуур явлаа' гэж хэлчихээд гэрээс гарахдаа би бага зэрэг гэмшиж байсан юм. Худал үг хэлэх тоолонд энэ гэмшил цээжинд хурчихдаг.

Тэгсэн ч одоогоор эцэг эхдээ өөрөөсөө 8 насаар ах хүнтэй болзож байгаа гэж хэлэхэд хараахан бэлэн биш байна. Хэзээд аавынхаа нүдэнд эрх гүнж нь, ээжийнхээ нүдэнд энхрий охин нь шүү дээ.

Гэрээсээ гаран Жэксоны машиныг олон очоод жолоочийн хажуугийн суудалд суухад тэр намайг инээмсэглэсээр угтан авлаа.

Уруул дээр минь үнсэж мэндэлчихээд "Усны хувцсаа авсан уу?" гэхэд нь цүнхээ өргөж үзүүллээ.

Жэксон гарнаас минь атгасан чигтээ машинаа хөдөлгөв.

"Бид хаашаа явах юм? Далайн эрэг үү?"

Жэксон бага зэрэг мушилзаад "Үгүй дээ. Хоёулаа усан парк явах болно." гэж хэлэхэд нь би өөрийн эрхгүй баярлан, суудал дээрээ цовхчин үсрэх шахна.

"Дунд сургуулиасаа хойш усан парк яваагүй юм байна." гэж хэлэхдээ би өөрийнхөө хоолойноос баяр хөөр, догдлолыг олж сонсов.

Жэксон гэрлэн дохион дээр зогсохдоо надруу хараад "Жаахан охиныг дагуулж яваад тоглуулдаг юм уу гэж бодсон юм."

the dream of you | Wang JacksonWhere stories live. Discover now