Хавх

3.4K 190 25
                                    

Зааварчилгаа сургуулийн танхимд дуусдаг бол суралцах явц үхэх хүртэл үргэлжилдэг.

...

2010 он, Лос Анжелес.

Америкийн нэгдсэн улс 2008 оны эдийн засгийн их хямралын ард гарахаар чармайсаар хэдийн 2 жил өнгөрчээ.

Улсын эдийн засаг элэг дөрвөөрөө мөлхөж хэдэн сая хүн орон байрнаасаа хөөгдөн чиргүүл дотор амьдрах болсон энэ үед Лос Анжелест байрлах "Азиудын ахлах сургуулийнхан" л мөнгөөр гачигдсангүй. Ядуурлаас үүдсэн сэтгэл гутрал түгээмэл болж амиа хорлолт, мансуурал хэвийн үзэгдэл болох тутам тэдгээр жаалуудын хэтэвч зузаарж байлаа.

...

Азиудын ахлах сургууль, 15:30 минут

Завсарлагааны цаг талдаа орох үед ширээгээ дэрлэн унтаж байсан охин хэн нэгэн ширээг нь тогших дуунаар арай хийн өндийлөө.

Жаалхан охин эхэндээ нойроо харамлан ярагласан ч сурамгай гэгч нь хүзүүгээ хоёр тийш гилжийлгэн дугаргаад "Намайг унтаж байхад битгий сэрээж бай гэж өчнөөн хэлсэн санагдах юм" хэмээн бувтнахад өнөөх урилгагүй зочин бүсгүйн дэргэдэх суудал дээр тухалж дэвтрийг нь булааж авснаа шүүрс алдан "Хөөх, Нана..Хүн яаж төрөлх хэлнийхээ хичээл дээр унаж болдог байна аа?" гэх нь тэр.

Нана нүдээ эргэлдүүлснээ солонгос хэлний хичээлийнхээ дэвтрийг хөвгүүнээс булаах шахам авч "Чи одоо Даниел надад дургүй гэдгийг мэдсээр байж даапаалах гэж ирсэн юм уу, хаашаа юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Нана нүдээ эргэлдүүлснээ солонгос хэлний хичээлийнхээ дэвтрийг хөвгүүнээс булаах шахам авч "Чи одоо Даниел надад дургүй гэдгийг мэдсээр байж даапаалах гэж ирсэн юм уу, хаашаа юм. Чой Ёнжүн, муу новш. Саяхан л дүлэгнэсэн дадлагын багш байсан байж албан ёсны багшлах эрх авч англи нэртэй болмогцоо шууд их зан суучихдаг байгаа?" хэмээн бувтнана.

Сонү инээд алдсаар "Их зан суусан ч бай үгүй ч бай одоо тэр чиний солонгос хэлний багш гэдэг нь л чухал. Бурхан минь гэж, чи энэ аймшигтай дүнгээ засуулахгүй бол яагаад ч энэ жил төгсөж чадахгүй л болов уу" гэхэд жаалхан охин шанаагаа тулан "Уг нь ч нэг бие даалт өгсөн л дөө. Тэрийг олигтой хийчихвэл гайгүй дүнтэй гарчих л байх" хэмээн нам дуугаар өгүүлэв.

[ MILLION DOLLAR BABY ] completedWhere stories live. Discover now