Төгсгөлийн бүлэг

1K 148 13
                                    

Дурлал бол бүх учир шалтгаанаас ангид орших, эрүүл ухаанаар тунгаан бодож үгээр дүрслэхийн аргагүй тийм л тэвчишгүй сэтгэл хөдлөлийн оргил. 

...

Өргөмөл ах дүүсийн эдлэн, 3 хоногийн дараа.

Үд дунд улаан үст хөнжлөө чирсээр доош бууж гал тогоо руу нэг шагайснаа санаа алдаад тамхилахаар тагт руу зүглэв.

Ердөө ганц шөнийн дотор тэр амьдралыг минь орвонгоор нь эргүүлчихлээ. Сун Минги..тэр надад байсан бүхнийг булаачихсан. 

Бүсгүй тамхиа асаагаад байшинг нь тойрон алхах хүмүүсээс мэдүүлэг аван зогсох олон арван мөрдөстэй эрчүүлийг ажина. 

Хэрэв тэр шөнө эдгээр цагдаа нар Николасын гэрт дайрж ороогүй бол, бид их хэмжээний мөнгөнд шунаж өөрсдийгөө эцэст нь тулгаагүйсэн бол..мөн би Анжеликаг хөнөөгөөгүй байсан бол бид одоо Нью-Йорк руу нүүж байх байлаа. 

Байсан. Байсан. Байсан. 

Энэ харуусал юунд ч хүргэхгүй. 

Нана долоовор хуруугаараа нүдээ нухлангаа хойш мөрөө давуулан харж хоосон гал тогоог гунигтай нүдээр ширтэнэ. 

Намайг амьдруулдаг зүйлс хэдийн үгүй болжээ. 

Танил бус жаргал, танил бус эрх чөлөө нэг л тухгүй юм. 

Хар тамхинд донтсон, архины хамааралтай нэмээд дээрээс нь тамхичин. 17 насанд бол хэтийдсэн муу зуршил. Энэ бүгд нийлээд мэдрэлийн системийг минь гэмтээж хөөрхий тархиар минь наадаж орхижээ. Би нэгэнт жаргахгүй гэдгээ мэдэж байсан ч ядаж л намайг амьдруулдаг зүйлс байсан тулдаа өдийг хүртэл тэссэн байж мэдэх юм.

Хаана ч юм бэ ухаан алдаад унахад тэвэрч аваад гэр лүү хүргэж өгөх ах, үргэлж бэлэн байдаг өглөөний цай, банзлаа доошлуулахыг сануулах нэгэн..Одоо надад аль нь ч байхгүй. Миний гэсэн зүйл энд нэгээхэн ч алга.

3 өдрийн өмнө, шөнө дунд жаалхан охин мужийн захирагчийн гэрээс хагас нүцгэн биен дээрээ цагдаагийн хүрэм тохсон чигтээ гавлуулан гарахдаа гартаа буу атгасан ширүүн харцтай залуутай харц тулгарсан билээ. 

Тэр шөнийн Сун Минги..түүний хэзээ ч хараагүй, мэдрээгүй, мэдээгүй нэгэн байсан сан. 

[ MILLION DOLLAR BABY ] completedNơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ