Аллага хийх дур хүсэл

1.1K 145 8
                                    

Цуурхлууд нийтийн итгэл үнэмшлээр "үнэн" болдог юм бол ахиж би үнэнд итгэхгүй.

...

Өглөөний 7 цаг, өргөмөл ах дүүсийн эдлэн

Хүрэн улаан үстэй охин халаасныхаа толинд нүдний будаг нь ууссан эсэхийг нягтлан алхсаар хоолны ширээний ард суухад Фэликс "Чи сургууль руугаа биш шөнийн клуб руу явах гэж байгаа юм уу? Будаг чинь хэтэрхий тод байна" хэмээн үг хаяад амжив.

Залуу эрийн үнэмлэхүй баргил хоолойн өнгө бүсгүйг сандаргаж орхисон ч Нана хойд ахынхаа үгийг нохой хуцсан чинээ тоолгүй сорочкин цамцныхаа эхний 2 товчийг мултлах аж.

3 хойд ах нь жаалхан охиныг хүлээж байсан мэт түүнээс харц салгалгүй ширтэн сууцгаах агаад бүсгүй өглөөний цай нэг л жигтэй өрнөөд байгааг 30 секунтын дотор анзаарлаа.

Жаалхан охин хэн нэгнийг нь түрүүлж ам нээхийг хүлээн ширээн дээр гоёл төдий асааж тавьсан лаанд тамхиа асаан утаагаар нь тоглон хэсэг суув.

Хэсэг хугацааны аниргүйдлийн дараа Хёнжин хоолойгоо зассанаа "Тэгэхээр Нана, өнөөдрөөс эхлээд төгсөлт хүртэл ямар ч модон чихэр байхгүй" хэмээн эрс шийдэмгий хэлэхэд жаалхан охин тэсгэлгүй ууж байсан цайндаа хахчих нь тэр

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хэсэг хугацааны аниргүйдлийн дараа Хёнжин хоолойгоо зассанаа "Тэгэхээр Нана, өнөөдрөөс эхлээд төгсөлт хүртэл ямар ч модон чихэр байхгүй" хэмээн эрс шийдэмгий хэлэхэд жаалхан охин тэсгэлгүй ууж байсан цайндаа хахчих нь тэр.

-Юу? Чи чинь солиорчихоо юу. Намайг яаж амьдар гээв? Кристофер! Чи өмнө долоо хоногт надад хангалттай хэмжээний чихэр бэлдчихсэн гэж хэлсэн биздээ?

Кристофер хариу хэлж төвдөлгүй дэмий л харц буруулахад Фэликс тэдний яриан дундуур орж "Алив ээ, Нана. Чи хэд хоног чихэргүй байлаа гээд үхчихгүй. Тэгээд ч бид чиний сайн сайхны төлөө л хэлж байна, ядаж төгсөлтийн шалгалт хүртлээ мансуурахаа болиод толгойгоо сэргэг байлга" гэхэд жаалхан охин гараа элгэндээ наан "Тэр сайн сайхныг чинь чөтгөр аваг" хэмээн бувтналаа.

Эдгээр ах дүүсийн хэн нь ч нэг нэгэнтэйгээ дусал цус холилдоогүй хэрнэ энэ зэргийн эвтэй найртай байгаа нь бараг л ивээл гэлтэй. Тэдний эцэг эх болох ноён хатагтай Ким нар эдгээр ах дүүсийг 13 настайд нь нэг асрамжийн газраас үрчилж авсан ба үрчилж авсан даруйдаа Америк руу цөлчихсөн билээ.

[ MILLION DOLLAR BABY ] completedWhere stories live. Discover now