Ахлах сургуулийн Мадонна

911 118 8
                                    

Асаагуурын гэрэл дэх чиний нүд уйлна. Би хэзээ ч чиний урмыг хугалах зүйл хийхийг хүсээгүй.

...

Өргөмөл ах дүүсийн эдлэн, өглөөний 7:20 минут

Доод давхарт Фэликс хартай найз охинтойгоо хэрэлдэх зуур Нана хувцасны өрөөгөө буулгаж байлаа.

Ах нарынх нь нэг үүрийн 5 цагаас эхлэн утастайгаа ноцолдож найз бүсгүйдээ өөрийг нь араар нь тавьж байгаагүй тухайгаа 8 дах удаагаа тайлбарлах гэж оролдох зуур жаалхан охин банзлынхаа урт богинод санаа зовж уруулын будаг түрхэх эсэхдээ эргэлзэн зогсоно.

Хагас цагийн дараа гэхэд Нана дүрэмтээ ном ёсоор нь өмсөж үсээ дээш шуугаад өглөөний цайгаа ч уулгүй гэрээсээ гүйн гарахад Хёнжин нүдэндээ ч итгэхгүй байх шиг, үл ялиг хөмсөг зангидсан чигтээ Кристоферт хандан "Би буруу харчихав уу, эсвэл Нана үнэхээр жирийн ахлах сургуулийн сурагч шиг харагдаад байна уу?" хэмээн лавлаваас өнөөх нь өөдөөс нь мөрөө хавчин суух аж.

...

Азиудын ахлах сургууль, дээвэр, хичээл эхлэхээс 10 минутын өмнө.

Минги тамхилан зогсох улаан үстийн араас тэврэн "Өглөөний мэнд" хэмээн ялдам дуугаар шивнэхэд жаалхан охин түүний дулаахан гар, нойрмог хоолойноос болж өөрийн мэдэлгүй биеэ чангалан "Чамд ч гэсэн" хэмээн нам дуугаар өгүүллээ.

-Өнөөдөр нэг л өөр байх чинь? Юу ч гэмээр юм..үзэсгэлэнтэй?

Хөвгүүн ийн бувтнахад Нана тамхиа дарж унтраачихаад яаралгүйгээр эргэн харж Мингиг хүзүүдэн тэвэрлээ.

-Хмм, тэгэхээр бусад өдрүүдэд үзэсгэлэнтэй харагддаггүй байсан байх нь ээ?

-Үгүй ээ, чи бусад өдрүүдэд илүү халуухан харагддаг

Бүсгүй залуу эрийн цээжээр гараа гүйлгэн зангиаг нь суллаж төдөлгүй цамцных нь эхний 2 товчийг тайллаа.

-Хааяа ч гэсэн манайхаар зочилж байвал би чамд жинхэнэ халуухан гэж юу байдгийг мэдрүүлж болох л юм. Хүрэм чинь одоо ч миний өрөөнд байгаа

Минги бүсгүйн нүүр лүү унжих сагарсан үсийг нь чихнийх нь ардуур хийнгээ уруулаа шилэмдэж "Магадгүй надад илүү дээр төлөвлөгөө байгаа бололтой. Орой 20:00 гээд би чамайг очиж авъя. Харин өнөөдөр ямар ч мансуурал байхгүй шүү" гэхэд Нана мөрөө хавчаад "Чиний дураар" гэчихээд шат руу зүглэлээ.

[ MILLION DOLLAR BABY ] completedWhere stories live. Discover now