Донтогч

960 130 4
                                    

Энэ хорвоо бузар булайгаар дүүрч, харин бид дасаж бүр залхжээ. 

...

5 хоногийн дараа, Азиудын ахлах сургууль.

Дэгжин нарны шил зүүсэн улаан үст үл ялиг доголон алхсаар өөрийнхөө ширээн дээр ирэв үү, үгүй юу сулбайн уналаа. Зэргэлдээх ширээний Сонү сандлаасаа үсрэн босож бүсгүйг түшин эргэн ширээнд нь суулгахдаа шалбарсан уруулыг нь хараад хөмсөг зангидав.

-Бурхан минь, нүүр чинь яачихаа вэ? 5 хоног хичээлдээ ирээгүй байж нэг ирэхдээ ингээд гэмтчихсэн ч байх гэж..Ямар нэг зүйл хэрэгтэй юу?

Нана шархалсан урууландаа хүрж ядан "Санаа зоволтгүй ээ, зүгээр л..санаандгүй ийм болгочихсон юм. Харин хэрэгтэй зүйлийн тухайд, шоколадтай сүү..болох уу?" хэмээн эелдгээр асуухад хөвгүүн халаасаа тэмтэрснээ "Ойлголоо, 3 минут хүлээчих" гэхтэйгээ зэрэгцэн нүдээ ирмэчихээд том том алхсаар ангиас гарлаа.

Эл өдөр Нана байдгаасаа хэд дахин даруухан хувцасласан ба дүрэмтийнхээ богино юбканы оронд даавуун тамирын өмд өмсөж дээгүүрээ тас хар өнгийн  юүдэнтэй цамц углажээ

Oops! Ang larawang ito ay hindi sumusunod sa aming mga alituntunin sa nilalaman. Upang magpatuloy sa pag-publish, subukan itong alisin o mag-upload ng bago.

Эл өдөр Нана байдгаасаа хэд дахин даруухан хувцасласан ба дүрэмтийнхээ богино юбканы оронд даавуун тамирын өмд өмсөж дээгүүрээ тас хар өнгийн  юүдэнтэй цамц углажээ. Хачирхалтай нь тэр хэдийн сургууль дотроо ороод ирчихсэн хэрнэ хувцастайгаа зохицоогүй нарны шилээ тайлаагүйгээр үл барам цамцныхаа юүдэнг өмсөн бүчийг нь чангалсан байлаа. 

Гэвч хачин сонин зүйлс үүгээр дууссангүй, жаалхан охин бүгдийн харц өөр дээр нь тусаж байгааг ч үл тоон амьсгалах нь хүртэл өвдөлт дагуулж байгаа аятай бөглүү дуугаар ёолж минут тутамд хараал урсгах аж.

Жаалхан охин ангийн даргынхаа санал болгосон өвчин намдаагчаас татгалзаад үүргэвчнээсээ зүрхэн хэлбэртэй модон чихэр гарган зууж ширээгээ дэрлэн унтхаар зэхэх зуур ангийн хаалга сэв хийн онгойлоо. 

Даниел энгэртээ баахан нимгэн хавтастай шалгалтын материал тэвэрсээр орж ирмэгцээ ангийг нэг тойруулан харчихаад "Хатагтай Нана, сургууль дээр дүрэмт хувцасгүй ирэх хориотой. Сахилгын шийтгэл авмааргүй байвал нүдний шилээ аваад цэх суу" хэмээн захиргаадангуй өгүүлэхэд жаалхан охин өвдөлтөөсөө болж өөрийн эрхгүй "Зайлж үз, Даниел" гэчих нь тэр.

[ MILLION DOLLAR BABY ] completedTahanan ng mga kuwento. Tumuklas ngayon