Зүү шигтгэсэн хүүхэлдэй 3

13 0 0
                                    



Энэ сорвийг тэр хамгийн сайн мэдэх билээ.
*** ***
Нэг жилийн өмнө
-Эгчээ босоочээ. Таны ажлын цаг болчихоод байна шүү дээ.
-Байз...тавхан минут...гоххххх
-Эгчээ өнөөдөр таны ажлын анхны өдөр. Хоцорч болохгүй биздээ.
-Өө нээрээ тийм шүү дээ. Цаг хэд болж байна.
Чээмээ сандран өндийгөөд хананы цаг руу хараад:
-Баларсаан. Чи намайг сэрээчихгүй яасан юм бэ?
-Би таныг аль 30 минутын өмнөөс л дуудаад байсан шүү дээ. Та л дэрэн дээрээ шүлсээ гоожуулж унтаад сэрээгүй биздээ.
-Яанаа. Хоцрох нь ээ. Алив миний дүү өглөөний цайгаа бэлдсэн үү?
-Бэлдсэн. Танд ажилдаа битгий ядраарай гээд буцалсан аарц, өндөг, шарсан зайдас. Би харин өнөөдөр дууны бэлтгэлтэй учраас 2 ширхэг өндөг сорчихсон.
-Түүхий өндөг идээд л чи яаж болоод байдаг байна аа?
-Сурчихсан. Тэгээд ч удахгүй дуучин болвол дэглэм хамгийн чухал шүү дээ.
-Заза. Би хоцрох нь ээ. Алив түргэлцгээе.
Чээмээ Хүслэн хоёр гал тогоондоо ороод цайлж эхэллээ. Чээмээ шарсан өндөг идэж байснаа гэнэт:
-Хүүе чи наад гараа яачихаа вэ?
-Аан энэ үү? Харин өглөө халуун тосонд түлчихсэн юм аа.
-Өө чи. Яахаараа өдий том болчихоод жаахан хүүхэд шиг гэмтэж байдаг юм бэ? Өвдөж байна уу? Алив харъя. Энэ сорви үлдэх нь дээ.
-Зүгээрээ эгчээ. Энийг хараа яг зүрхэн хэлбэртэй байгаа биздээ? Надад сорви болсон ч хамаагүй ээ. Надад таалагдаж байна.
-Ёстой нэг. Мангар хүүхэд юм аа.
*** *** ***
Чээмээгийн гараас атгах цэлдэн хөх гар түүнийг орон доогуур оруулах гэж хүчтэй татаж байснаа гэнэт тавьчихав. Чээмээ орны булангаас холдоод ороо голлож суугаад чичирсэн хоолойгоор:
-Х...хүслээн? Хүслээн энэ чи биздээ? Эгчдээ гомдоо юу? Яагаад намайг ингээд байгаа юм бэ?-гээд гиншин уйлж эхлэв. Чээмээ хэсэг уйлж байгаад жаахан ч гэсэн тайвшрав бололтой эргэн тойрноо хэсэг ажвал Чээмээгийн уйлах дуутай цуг давхар гиншин уйлах дуу бүдэгхэн сонсогдоно. Чээмээ зогтусан чимээгүй болов. Гиншин уйлах дуу түүний орон доороос тодоос тод сонсогдоно.
-Минийх. Наадах чинь минийх.-гэх хоолой бүдэг бадаг сонсогдоно. Гэхдээ энэ хоолой дотор зурам аймшигтай бус харин өр өвдмөөр өрөвдөлтэй цөхөрсөн сонсогдоно. Чээмээ цочин нүдээ нээв. Гадаа хэдийн өглөө болж, их хотын амьдрал эхэлсэн нь сонсогдоно. Чээмээ угаалгын өрөө орон усанд ороод нүүр зүсээ янзлан буудлаас гарахаар хаалгаа нээтэл үүдэн дээр нь хар тайрмал үстэй товчин нүдтэй чихмэл хүүхэлдэй хэвтэж байх нь тэр. Чээмээ түүнийг хараад нүдэнд нь айдас тодрон ганцхан зүйлийг амандаа давтана.
-Чи л биш шүү, чи л биш шүү, чи л биш шүү.
Чээмээ хүүхэлдэйг цоо ширтсэн хэвээр холуур удаанаар тойрон хурдхан шиг буудлаас гарлаа. Тэр гэртээ харихыг хүссэнгүй, бас өөр хаачихаа ч мэдсэнгүй. Зүгээр л хий дэмий машинтайгаа гадуур явж байлаа. Гэнэт түүний толгойд нэгэн санаа харван орж ирэв.
-Нээрээ юу билээ? Надад байх ёстой доо. Энэ биш, энэ бишээ, энэ ч бас биш байна. Аа ашгүй олчихлоо.
Чээмээ нэгэн нэрийн хуудас цүнхнийхээ хажуу халааснаас гаргаж ирэн дугаарлуу нь залгалаа.
-Байна уу?
-Байна. Хэн билээ?
-Би Энхчимэг байна. Нөгөө дуучин Чээмээ.
-Аан. Яасан миний дүү? Ажил төрөл нь дажгүй юу? Эгчээрээ аргалуулах юм гарсан уу? Би чамд хэлээ биз дээ. Нэрд гарах тусам хэл амд өртөх нь их байдаг гэж. Эгч нь өнөөдөр амарч байна. Чамд тухгүй биш гэвэл манайд хүрээд ир дээ миний дүү.- хэмээн нэгэн намбалаг эмэгтэйн хоолой уриалагхан түүнийг урив. Чээмээ түүгээр гэрийн хаягийг нь заалгаад хурдхан шиг хөдөллөө. Яг зургаан сарын өмнө тэрээр Дэнсмаа гэх энэ үзмэрч, төлөгч эмэгтэйн зохион байгуулсан арга хэмжээн дээр дуулж өгсөн билээ. Түүнийг дуулаад дуусах үед Дэнсмаа түүнтэй яриа өдөн:
-Эгч нь үзмэрч төлөгч хүн байгаа юм. Чи одоо нэр алдар луу өгсөж яваа хүн байна. Мэдээж хэл ам, атаа жөтөө энэ салбарт их шүү дээ. Эгч нь ажил үйлс нь бүтэхгүй бол туслаж болно шүү. Май энэ миний нэрийн хуудас хүссэн үедээ яриарай.-гээд түүний нуруун дээр нь зөөлөн алгадаад инээмсэглэн хоцорсон байсныг Чээмээ саналаа. Чээмээ Дэнсмааг туслаж чадна гэхэд итгэл муутай байсан ч өөр гарц түүнд харагдсангүй. Тэрээр Дэнсмаагийн гэрт орж ирэхэд 4 өрөө цэлгэр том байр байх агаад ямар нэгэн шашны гэмээр эд зүйл нэгээхэн ч харагдсангүй. Дэнсмаа Чээмээг буйдан дээр урин суулгаад ойр зуурын яриа өдлөө. Тэгээд:
-За миний дүүгийн ирсэн хэрэг юу билээ?
-Би нэг хэцүү зүйлтэй ч учирчих шиг боллоо. Би...-гэх үед гал тогоонд нь ямар нэгэн зүйл унах нь сонсогдлоо. Чээмээгийн нуруугаар хүйт дааж эхлэв. Дэнсмаа ч бас ямар нэгэн зүйл гадарласан бололтой царай нь нухацтай болоод:
-За чи энд хүлээж байгаарай. Би очиж шалгачихаад ирье.-гээд гал тогооруугаа ороод хэсэг байж байснаа эргэн ирээд:
-Энэ манай аяга тавагны тавиур буруу газраа байршчихаад байх шиг байгаа юмаа. За тэгээд?
-Би ойрын хэдэн шөнө олигтой унтаж чадсангүй. Унтах гэхээр...
Энэ удаа кодоор онгойж байсан төмөр хаалга хүчтэй хаагдах нь дуулдлаа. Дэнсмаа мөн очиж үзчихээд буцан ирээд:
-Заа тэгэхээр чамайг ямар нэгэн юм дагаад байгаа юм байна тийм үү?
Чээмээ дуугүй л толгой дохив. Дэнсмаа цаад өрөөндөө ороод хэсэг байж байснаа толь, лаа, таваг, хутга барьсаар орж ирэв. Тавгаа яг өмнөө тавиад лааг баруун талдаа толио зүүн талдаа тавиад хутгаар хуруугаа зүсэн тавагны эрмэг дагуулан тойрог зураад амандаа ямөр нэгэн зүйл бувтнана. Энэ зан үйл удаан үргэлжилсэнгүй Дэнсмаа нүдээ нээгээд:
-Чи ямар нэгэн буруу зүйл хийж. Гэхдээ тэр зүйл чинь маш хүчтэй бололтой. Яг одоо надад юу хийснээ хэлэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол би аргалж чадахгүй л болов уу?
-Би хаанаас эхлэхээ мэдэхгүй байна л даа. Нэг жилийн өмнө...
*** *** ***
-Та боль л доо. Би хашхирлаа шүү.
-Тэг л дээ. Тэгээд хашхир. Чамд энэ ажил хэрэггүй юм бол хашхир л даа.-гэсээр нэгэн таргандуу намхан эр Чээмээгийн гуяыг илбэн хүзүүнд нь хошуугаа наажээ. Чээмээ хэдий эсэргүүцэн түлхэх боловч эр хүнийг яахын дийлэх билээ.
-Чи яасан тэнэг хүүхэн бэ? Энэ компанид ажилд орох гэж хүүхнүүд хичнээн хичээдгийг мэдэх үү? Чи одоо дөнгөж хагас цалинтай дадлагажигч. Хэрвээ ахыгаа бараадаад явж байвал үндсэн ажилтан, хэлтсийн ахлах гээд чиний албан тушаал суга өснө гэдгийг мэдэхгүй байна уу?
-Та боль л доо. Би гуйж байна. Та ийм хүн биш биз дээ. Би таныг цагдаад хэлнэ шүү.
Тэр залуу огтхон ч тоосонгүй түүнийг буруу харуулан банзлыг нь дээш нь сөхлөө. Чээмээ сандран тийчлэхдээ өсгийтэй гутлаараа залуугийн хөл дээр дэвсчихэв. Залуу өвдсөндөө царай нь барайж:
-Яааа. Яаж байгаа гичий вэ? Аятайхан яриад байхад юм ойлгодоггүй мал вэ.-гээд Чээмээг алгадаж унагаад дээр нь суугаад цамцны товчийг хуу татан тайлж эхэллээ.
-Цагдаа шүүх гээд яв л даа. Эцсийн эцэст чи юм олж долоох ч үгүй мэдэв үү?
Чээмээ уйлсаар нүд нь улайж хавдсан царайтай бас бөгсөн бие нь хөндүүртэй арай ядан гуйвлан гэрлүүгээ алхана. Гэрийнхээ үүдэнд зогсоод хувцсаа янзлан нүүрэндээ үл ялиг инээмсэглэн тодруулан хаалгаа нээлээ. Хүслэн яаран хаалгаруу гүйн ирээд:
-Эгчээ энийг хардаа. Би удахгүй дуучин болно. Энэ миний гэрээ.-гээд Чээмээ рүү цаас сарвайгаад:
-Би ширээ зассан. Манайх бас зочинтой байгаа шүү. Ингэхэд та зүгээр үү? Нүд чинь улайгаад хавдчихаж.
-Би...би- Чээмээ түүнд бүхнээ ярин уйлчихмаар байсан ч арай ядан тогтоож байлаа.
-Та битгий их ажиллаад бай. Бүүр ядаргаанд орчихож. Алив нааш ир.-гэсээр түүнийг дагуулан том өрөөнд ороход нэгэн залуу сууж байв.
-Танилц манай найз залуу. Дөлгөөн гэдэг юм.
-Аан зөв зөв. Намайг Энхчимэг. За за эгч нь өрөөндөө орж унтлаа.
-Та хамт суухгүй юм уу?
-Ядраад байна аа. Та хоёр суучих.
-Та ийм өөдгүй ш дээ. Дүү нь бүхэл бүтэн гэрээ байгуулчихаад тэмдэглэх гэж байхад ажил ажил унтаж амаръя энэ тэр гээд. Би танд огтхон ч хамаагүй юм биш үү?
-Одоо л биш шүү Хүслээн гуйя.
-Юун одоо л биш шүү гэж. Та ийм ш дээ. Аав ээж хоёрын үхлийн дараа та бас л ийм л байсан. Зугатаасан, тээр шаасан, залхсан янзтай. Би удахгүй танд дараа болохгүй яваад өгнө. Тэгээд хүссэнээрээ жаргаарай.
Чээмээгийн нүдэнд нулимс цийлэгнэнэ. Тэр жаргалтай байгаа гэж үү? Чээмээгийн хоолойн дээр өчнөөн үг тээглэсэн ч буруу харан зөөлнөөр:
-ТЭГЭЭД ХУРДАН ЗАЙЛААЧ ДЭЭ.

Үргэлжлэл бий...

Зүү шигтгэсэн хүүхэлдэйWhere stories live. Discover now