Зүү шигтгэсэн хүүхэлдэй ТӨГСГӨЛ

14 1 0
                                    



"Тэр" юмнаас салах аргыг хэлсэн нь яамай даа л гэж бодохоос доо" гээд бах нь ханасан мэт чангаар инээлээ.
*** *** ***
Нэг жилийн өмнө
Чээмээ ажлаасаа таран гэртээ орж ирэх үед Хүслэн өрөөндөө төгөлдөр хуур дарах нь сонсогдоно. Чээмээ аажуухан ойртвол Хүслэн өөрийн бичсэн шинэхэн дуугаа дуулж байгаа бололтой. Тэр дуу нь цаанаа л хүний зүрхэнд хүрэхүйц уянгалаг мөн гайхалтай үгтэй юм. "Хайртыг минь...надад өгөөч...Хамаагүй ээ би хүүхэлдэй чинь болъё" Хүслэнгийн дуунд автан Чээмээ хэдэн минут үүд чагнаж зогссоноо ч мэдсэнгүй. Нэг сэхээ ороод хаалгыг татан дотогш орлоо.
-Өө эгчээ-гээд Хүслэн түүнрүү харан инээмсэглэнэ.
-Миний дүү дуугаа зохиож байгаа юм уу?
-Хэд хэдэн дуу биччихсэн. Одоо бэлдэж үзэж байна.
-Хэзээ шалгуулах юм?
-Удахгүй шалгуулна даа.
-Эгч нь бас хамт бэлдэлцэх үү? Хамт дуулъя.
-Тэгье л дээ эгчээ. Заа эхэллээшүү.
Тэд зэрэг дуулж эхлэхэд Чээмээд яагаад ч юм өмнө мэдэрч байгаагүй мэдрэмж төрөв. Хүслэнгийн зохиосон дуу түүний хоолойд төгс таарч байгаа юм шиг. Чээмээ яг дуулах мөчдөө эргэн тойрноо мартан өөрийнхөөрөө аз жаргал мэдрэн дууллаа.
-Хөөх эгчээ та ёстой гоё дууллаа.
-Баярлалаа. Гэхдээ ээж аав чамайг илүү гоё дуулдаг гээд намайг тоодоггүй байсан.
-Та гэхдээ гоё хоолойтой юмаа. Та бид хоёрын хоолой хоршихоороо бүр ч гоё сонсогдож байна. Би од болвол та миний ард хоор хоолой болвол гоё байхдаа тиймээ?-гээд инээх Хүслэнг Чээмээ маш их үзэн ядсан харцаар төөнөв.
-Тийм зүйл болохгүй байхаа дүү минь. Би ажилтай шүү дээ. Тэгээд ч удахгүй чи нөхөртэй болоод тусдаа гарчихна шүү дээ.
-Дөлгөөн бид хоёр хамт амьдрах арай болоогүй байгаа. Бас дээрийн явдалд намайг уучлаарай.
-Зүгээр дээ.-гээд Чээмээ өрөөрүүгээ зүглэн хаалгаа хаалаа.
Хэдийн шөнө болжээ. Гэсэн ч Чээмээгийн нойр хүрсэнгүй. Түүний толгойд яг одоо шүүгээн дээр байгаа хуучин номон дээрх хүүхэлдэйн хараал харагдсаар.
"Гүрээ гэдэг тэр новшийг би заавал алах ёстой. Хараалыг үнэхээр үзэн ядаж хийвэл болдог гэсэн байх аа? Бас надад зан үйлийн заавар нь бий. Үзээд алдахад яав л гэж"
Чээмээ орноосоо өндийн цүнхээ ухан дотроос нь чихмэл хүүхэлдэй гаргаж ирэв. Энэ хүүхэлдэйг тэрээр гадуур алхаж явахдаа нүдэнд нь тусахаар нь яагаад ч юм худалдаад авчихсан билээ.
-Магадгүй тэр новштой адилхан харагдсан болохоор авсан байх.
Чээмээ амандаа бувтнаад зан үйлийг бэлдэж дуусгаад давсан тойрог дунд хэвтэх хүүхэлдэйг авч зүүг зүрхэнд нь гүн гэгч зооход түүний царайнд хэвийн биш гаж таашаалын мишээл тодорч байлаа.
*** ***
Чээмээ дуу аялан инээмсэглэн гэртээ орж ирлээ. Тэрээр хязгааргүй жаргалтай мэт байх ба бүжиглэх нь холгүй ийш тийш алхана. Учир нь түүнийг ажил дээрээ очиход Гүрээ урьд шөнө нь зүрхний шигдээсээр нас барсан гэсэн мэдээ түүний чихэнд хүрчээ. Чээмээ хувцсаа сольчхоод өрөөнөөсөө гарах үед түүний инээмсэглэл ор мөргүй арилж, харин ч нүд нь зэвүүцэнгүй гялтганана. Нөгөө өрөөнөөс Хүслэнгийн дуугаа бэлдэх нь сонсогдож байв. Чээмээ дуу сонсогдох өрөөний хаалгыг нээн ороход Хүслэн өөдөөс нь баяртай нь аргагүй инээгээд:
-Өө эгч ирчихжээ. Маргааш би шалгаруулалттай. Багш миний дуунуудыг гайхалтай байна гэсэн бас миний хоолойг. Дүү нь маргаашнаас од болох зам тавигдлаа шүүдээ.
Чээмээ үл ялиг инээх аядан:
-Тэгэхээр чи ч маргаашнаас тайзан дээр гэрэлтэх нь байна.
-Мэдээж. Удахгүй та наад сонин ажлаа хийхгүй байсан ч болох нь. Дүү нь амжилтанд хүрэхээрээ таны миний төлөө хийсэн бүхний чинь хариуд жаргалтай амьдруулъя.
-Тэгээрэй.
-Нээрээ би орой Дөлгөөнтэй хамт болзоно. Ирэхгүй ч байж магадгүй шүү.
-А...аан. За
-Та зүгээр үү?
-Тиймээ
-Таны ажил чинь таныг илжиг шиг л зүтгүүлсээр байгаад ядаргаанд оруулж байгаа юм биш байгаа даа?
-Би зүгээрээ.
-Өө цаг дөхөж байна. За дүү нь гарлаа шүү.
Хүслэнг хаалгаар яаран гарахыг нүд салгалгүй харсан Чээмээгийн чихэнд хэдэн үгс давтан давтан сонсогдсоор.
"Би од болвол та миний ард хоор хоолой болвол гоё байхдаа, Дүү нь маргаашнаас од болох зам тавигдлаа шүүдээ, Удахгүй та наад сонин ажлаа хийхгүй байсан ч болох нь, илжиг шиг л зүтгүүлсээр байгаад ядаргаанд оруулж байгаа"-гэсэн үгс дахин дахин сонсогдсоор.
-Чи маргаашнаас тэнгэрт гарч, харин би чиний гишгүүр, дээш гарахад чинь нөлөөлсөн илжиг юм биздээ?
Тэрээр уурсангуй төгөлдөр хуурын дэргэд байх Хүслэнгийн дэвтрийг авч урах гэснээ:
-Чи маргаашийг үзэхгүй бол яах уу? Энэ дэвтэр чинь минийх болно. Энэ бол минийх.-гээд дүүгийнхээ өрөөг тойруулан харахад тайрмал үстэй хүүхэлдэй түүний нүдэнд тусав.
*** ***
Чээмээ төмөр сейфэнд байсан дэвтрийг гаргаж ирэн цээжиндээ наагаад чанга гэгч нь инээв.
-Энэ чинь миний дэвтэр. Энэ чинь минийх. Энэ Энххүслэн биш Энхчимэг, дуучин Чээмээгийн дэвтэр.
Чээмээгийн сэтгэл нь ханасан бололтой дэвтрээ хажуудаа тавиад унтаад өгөв.

-Хахаха. Хэхэхэхэ. Хахахахаха. Хахахаха.

Чээмээ нүдээ алгуурхан нээлээ. "Сая хүний инээд сонсогдсон уу?" гэж өөрөөсөө асуун хэсэг чимээ чагнаад:
-Би зүүдэлсэн байх. Мэдээж одоо юу л байв гэж дээ.-гээд дэрлүүгээ шигдэн нүдээ анихад зочны өрөөнөөс яалтачгүй хэн нэгэн эмэгтэйн инээх дуу гарлаа.
-Хахахаха. Хэхэхэхэ.
Чээмээ сандран өндийгөөд хөнжлөөрөө биеэ хучин суув.
-Үгүй үгүй. Ийм байх учиргүй би...би түүнийг явуулчихсан.
Зочны өрөөнөөс гарах инээх дуу улам чанга болсоор удалгүй инээх биш хашгирах дуу болон өөрчлөгдөв. Чээмээ чихээ даран доош тонгойн сууна. Бүх зүйл гэнэт юу ч болоогүй мэт нам гүм болж хананы цагны чаг чаг хийх дуу л зогссон мэт орчныг зогсоогүйг илтгэх аж. Чээмээ сандран юу болсныг нягтлахаар өрөөгөө нүдээрээ нэгжлээ. Гэтэл өрөөнийх нь хаалга удаанаар чахран онгойж эхлэв. Хаалганы онгойсон завсраар цэлдэн хөх үзээрийн гар цухуйж хэн нэгэн өрөөнд орж ирж байгаа нь илт. Чээмээ яахаа мэдэхгүй айснаасаа болоод тэр гарлуу харсаар л.  Гар улам бүр орж ирсээр мөр, сэгсийсэн үс, толгой, бие, сүүлд нь хөл. Яг одоо Чээмээгийн өмнө "үхчихсэн" Хүслэн зогсож байна. Харласан нүд, үзэн ядалт тээсэн хав хар хүйтэн нүд түүнийг цоо ширтэнэ. Чээмээ нүдээ ч салгаж чадахгүй. Хөдөлж ч чадахгүй орон дээрээ суусаар. Удалгүй Хүслэнгийн хатсан хөх уруул хөдөлж үгээ зөөн хэлэв.
-Ми...ний...ххх. Дэ...дэв...тэрр минийх.
Чээмээ хажуу тийшээ харцаа салган орон дээрхээ харахад дууны дэвтэр хэвтэж байх нь тэр. Чээмээ салгалан байж дэвтрийг аваад түүний өмнө шидчихэв. "Үхчихсэн" Хүслэн дэвтрийг удаан ажигласнаа гэнэт чангаар дотор арзайм муухай инээхэд Чээмээ цочин хойш ухраад толгой нь манаран нүд нь бүрэлзэж ухаан алдаж байгаагаа мэдэрч байлаа. Түүний сүүлд харсан зүйл нь дэвтрийг "тэр" аваад хаалгаар гарч явах байв.  Чээмээ сэрлээ. Хэр удаан ухаан алдсанаа ч мэдсэнгүй. Юу болсныг эргэцүүлэн гэнэт санан өндийж орон дээрхээ тэмтчээд дэвтрийг олсонгүй.
-Үнэхээр тэр авчихаж. Би түүний гомдлыг тайлж буцаагаагүй байсан юм байхдаа. Тэр авгайн заасан зан үйл худлаа байж л дээ.-гээд орны хажуудах гэрлийг асаахаар биеэрээ эргээд гараа сунгаад асаах утаснаас таттал цэлдэн хөх нүүр яг түүний өмнө байх нь тэр.
-ЧИ Ч БАС МИНИЙХ...
*** ***
Хэдийн өглөө болжээ. Хоосон өрөөнд утас хангинасаар хэн ч үл хариулна. Утас хэсэг нам гүм болоод дахиад л дуугарна. Гэнэт угаалгын өрөөний хаалга онгойж Чээмээ сандран гарч ирээд утсыг аван:
-Байна уу?
-Байна байна. Чээмээ би байна.
Чээмээ утасныхаа дэлгэцийг нэг харснаа:
-Өө захирлаа.
-За клипнийхээ зурганд бэлэн биздээ.
-Би бүхэл амьдралынхаа туршид хүлээлээ.
-За тэгвэл удахгүй уулзъя.
-Өө нээрээ захирлаа?
-Яасан?
-Би дуучин Чээмээ гэдэг нэрээ дуучин Хүслэн болгож болох уу?
-Юу?

Энэ үед оршуулгын газарт Энххүслэн гэсэн оршуулгын дэргэд байх хуучин хар ном яагаад ч юм дэлгээтэй байх ба тэр хуудсан дээр "Үхсэн хүний сүнсийг өөр хүний биед оруулах нь" гэсэн гарчиг бүдэгхэн харагдана.

Төгсөв.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Aug 25, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Зүү шигтгэсэн хүүхэлдэйWhere stories live. Discover now