1

58 9 0
                                    


"Сэрин, явж 2 дугаар ширээг цэврэл!" манай захирал намайг угаалгын өрөөнөөс гар ч ирэхэд минь шууд л ингэж тушаасан юм. Бурхан минь гэж би хэзээ ч түүний доор дахин ажиллахыг хүсэхгүй байна.

Намайг Жунг Сэрин гэдэг. Би 3 настайгаасаа хойш өнчин өссөн. Би эцэг эхийгээ харж байгаагүй. Мэдээж гурван нас хүртлээ хамт байсан ч одоо яаж санах билээ дээ. Энэ амьдралын минь 19 жил би л ганцаараа энэ хүртэл туулж ирсэн юм.

Би асрамжийн газар насанд хүртлээ амьдарсан. Асрамжийн газраас гараад өлсөхгүйн тулд маш олон цагийн ажил нэг дор хийж эхэлсэн юм.

Би арван зургаатай байхаасаа л цагийн ажил хийж эхлэн өөрийгөө сургуульд оруулж чадсан. Би сургуульд орон яаж үеийхэнтайгаа харьцах талаар суралцан бас мөн зөндөө олон танилуудтай болсон. Ахлах сургуульд явсны маш том давуу тал байсан нь миний сайн найз Хэри тэй танилцсан явдал байлаа.

Хэри бол америк солонгосын эрлийз охин. Үзэсгэлэнтэй мөн баян.

Би бодохдоо Хэри болон би өөр хүмүүс яаг л зун өвөл шиг гэж боддог.  Тэр үзэсгэлэнтэй би түүн шиг тийм ч үзэсгэлэнтэй биш гэж боддог. Хэри хичээлдээ тийм ч сайн биш гэхдээ би хичээлдээ маш сайн. Энэ л миний өөрөөрөө ганц бахархаж явдаг зүйл. Би ухаантай хичээлдээ сайн болохоор их сургуулиасаа зуун хувийн тэтгэлэг авж чадсан юм.

Хэри бол үнэхээр сайн найз. Би түүнтэй арван долоотойгоосоо хойш л найзалж байна тэр хэзээ ч миний итгэлийг алдаж байгаагүй. Хэри гийн аав ээжид мөн талархаж байна, Түүнийг надтай найзлуулдагт. Би Хэрид атаархдаг түүнд бүх зүйл байна шүү дээ. Харин би?

Яахав дээ? Энэ чинь л амьдрал биш гэж үү? Амьдрал угийн л шударга бус байдаг.

"Сэрин!!" Дарга намайг дуудахад би шууд л хоёр дугаар ширээ лүү яван захиалгыг нь авлаа.

" 2 талх, 1 сандвич, 1 тахианы салад" би түүний захиалгыг аван галт тогоонд өглөө. Энэ газрын хоол амттай болохоор үйлчлүүлэгч тасардаггүй маш завгүй ажилдаг.

"Сэрин энэ газар луу хүргэлт хийгээрэй" дарга маань хэлэхэд би зүгээр л толгой тохилоо. Би утсаа гаргаж ирэн хаягийг утсан дээрээ тэмдэглэж аван хүргэлт эндээ гарлаа.

Би гаран мотоцикль руу гаа явав. Би дандаа л хүргэлтэнд гардаг. Өнөөдөр надад ямар ч хичээл байхгүй болохоор амар тайван ажлаа хийх нь гэрийн даалгавруудаа бодохгүйгээр.

[Төсөөлөөгүй]Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang