3

23 7 0
                                    



"Тэр юу гэж хэлсэн?" гэж Хэри асуухад

"50 сая вон" гэж би хариулав. Би санаа алдлаа.

"Тэр ямар галзуу юм бэ? Жаахан л мөргөчихсөн чинь , тэр чамаас ийм их мөнгө хүсэж байгаа хэрэг үү?" Хэри итгэлгүйхэн толгойгоо сэгсэрнэ.

"Би дахиж мэдэхгүй байна аа"

Гэнэт хэн нэгэн Хэриг дуудахад бид хоёулаа иргэн харлаа. "Өө хөөе Ёндү"

"Хэри түүнтэй мэндэллээ харин би түүнийг зүгээр л үл тоомсорлосон юм. би түүнийг танихгүй болохоор яагаад мэндэлнэ гэж?

"Сайн байна уу?" Тэр Хэритэй ярьж байв.

"Сайн байна, харин чи?"

"Сайн, найзаа танилцуулахгүй юм уу?" гэж тэр залуу Хэригээс асуув.

Хэрин "Сэрин аа" гэж асуув. Тэр намайг хөнгөхөн тохойлдов.

"Өө?"

"Сэрин энэ бол Ёндү, Ёндү энэ бол миний хамгийн сайн найз Сэрин" Хэри намайг түүнтэй танилцуулав.

"Танилцсандаа таатай байна" гэж тэр хэлэхэд би инээмсэглэн "Танилцсандаа таатай байна" гэж хариулаад өнгөрөв.

"Хонгор минь, алив ээ, бид тайзан дээр гарах ёстой" Гэнэт Хэри ээж нь дуудлаа, учир нь тэд хэд хэдэн үг тайзан дээр хэлэх ёстой.

"Би буцаж ирнэ ээ" Хэри Тэр надад ийн хэлэн түр намайг орхин явахаасаа өмнө "Чи түүнтэй түр хамт байж бай" гэж хэлэн явлаа.

"Тэгэхээр Сэрин, чи Хэритэй нас чацуу юу?" хэмээн юндо надаас асуулаа.  "

"Тийм ээ, 19 настай"

"Коллеж?"

"Тиймээ, бизнес ийн чиглэлээр сурдаг" гэж хэлэхэд тэр инээмсэглэв. 

" Би чамайг түрүүн манай найзыг алагдаж байхыг харсан" ёндү хэллээ.

Миний нүд томрон түүн рүү харан "Чи Чанёолын найз юм уу?"

"Тиймээ, би чамайг түүний машиныг мөргөсөн гэж сонссон"

" Тэр санаагүй осол байсан юм. Тэр үед бороо орж байсан юм" Би өөрийн мэдэлгүй нүдээ томрууллаа.

"Тэр чамайг яаж түүний мөнгийг төл гэсэн? Чамайг доороо ажиллуулахаар болсон уу?"

"Үгүй ээ, тэр намайг түүнд өртэй болгож орхисондоо"

"Хэр их мөнгө?" Ёндү надаас асуулаа.

"Би энэ тухай дурсахыг хүсэхгүй байна аа"

[Төсөөлөөгүй]Where stories live. Discover now