4

22 6 0
                                    



"Хүлээгээрэй. Би юу?"  Би дахин давтан даргаасаа асуулаа.

"Чамайг Ажлаас халсан" Дарга маань дахин хэллээ.

"Гэхдээ яагаад? Би буруу зүйл хийсэн юм уу?" Би түүнээс асуулаа.

"Чи үргэлж хоцордог!"  Тэр над руу чижлэн харин би түүн рүү хачин харлаа.

"Би энд ирэхдээ хэзээ ч хоцордоггүй" гэж хэлэхэд тэр над руу заан мөн хаалаг руу заагаад "Зүгээр л яв"

Тэр намайг хөөх нь тэр. энэ үнэхээр хачирхалтай, би дөнгөж сая цагийн бүх ажлаасаа халагдчихлаа. Тэдэнд юу тохиолдсоныг би мэдэхгүй байна. учир нь энэ хамгийн хачирхалтай зүйл болж байх шив.

Би санаа алдсаар тахианы зоогийн газраас гарахад Чанёол машинаа түшин над руу инээж байхыг олж харав.  Би түүн рүү муухай харан энэ бүхний ард хэн байгааг мэдчих шиг боллоо.

"Чи!" Би түүнд хэлэхэд

Тэр над руу хөмсгөө өргөн "Юу?" гэх нь тэр.

"Чи намайг бүх ажлаас минь халуулсан!" гэж би түүн рүү очин хэлэхэд тэр над руу инээв.

"Тэгээд?" гэж түүнийг хэлэхэд нь би түүнийг бараг л алгадах гэж байхад тэр миний гараас минь бариад авлаа.

"Чи аль хэдийн намайг хоёр удаа алгадчихсан Сэрин, намайг амьдралыг чинь улам зовоохыг битгий хүсүүлээрэй"

"Чи баян болохоороо намайг хүссэнээрээ халж чадна гэж бодоо юу? зүгээр л тэдэнд мөнгө өгчихсөн юм уу?" Би түүн рүү муухай харан гараа түүнээс хүчээр татан авлаа.

"Мэдээж би чадна Сэрин, чи намайг чухал хүмүүсийн өмнө доромжилсон мөн ичгэвтэр байдалд оруулсан" Тэр надтай хүйтэн ууртай хоолойгоор ярьж байв.

"Яагаад гэвэл чи новш шүү дээ" гэж би цүнхнээсээ дугтуйг гаргаж ирээд хүссэн мөнгийг нь өгөөд

"миний мөргөж гэмтээсэн төлбөр 1.5 сая вон өгчихье, дахиж бие биетэйгээ тааралдахгүй байцгаая" гэж хэлээд шидээд түүнийг орхин явлаа.

"Сэрин" Тэр дуудсан ч би түүнийг тоосонгүй, яагаад би дахиж түүнийг анхаарах ёстой гэж.

"Жунг Сэрин зогс эс тэгвээс би чамайг дахиж ажилд авахгүй болгоно шүү!" гэж сүрдүүлсэн ч би айсангүй. Би гэртээ харьсан юм.

Би алхаж байгаад гэнэт зогсоод гутлаа тайлж байхдаа хараад би өвдөг сөгдөн суугаад гутлаа тайлж байгаад. гэтэл гэнэт бие минь хөшчихлөө.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Sep 22, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

[Төсөөлөөгүй]Where stories live. Discover now