2

30 6 0
                                    


Хэри уусан усандаа хахан нүдэн томроод " Чи юу гэнэ ээ?"

"Би машиныг нь аймшигтай болгочихсон" гэж би санаа алдлаа.

Хэри миний ажилладаг Chicken ресторанд ирээд хоол захиалаад надтай суугаад ярилцахыг хүссэн юм. Би түүнд юу болсон тухайгаа ярив харин сонсоод тэр шоконд орчихлоо.

"Чанёолын аав бол миний аавын сайн найз" гэж Хэри хэллээ.

"Тиймээ, би түүнд 30 сая воны өртэй болчихлоо"

"Тэгээд долоо хоногийн дараа төлөх ёстой юм уу?" гэж Хэри хэлэхэд би толгой дохин доошоо харна.

"Би үнэхээр сүйрлээ, бүр тийм их мөнгө надад байхгүй шүү дээ.  Миний банкинд 1.5 тал мөнгө нь байгаа гэхдээ энэ нь миний байрны түрээс" Би санаа алдлаа.

"Чи надаас мөнгө зээлмээр байна уу?  Чи-"

"Үгүй ээ Хэри, би чамаас мөнгө зээлэхгүй"

"Гэхдээ чи-"

" Хэри, Үгүй ээ"

"За яахав" Тэр бууж өгөн хоёр гараа өргөн над руу хараад санаа алдаад "Парк Чанёол яг утгаараа новш, түүнээс болгоомжлоорой" Би толгой дохиод өнгөрөв.

"Маргааш чи намайг дагаж явна гэдгээ мэдэж байгаа биз дээ?"

Тийм шдээ. Би түүнд онцгой арга хэмжээнд нь дагалдан явна гэж амласан. Энэ бол түүний компаний арга хэмжээ, тэр ганцаараа байхыг хүсэхгүй байгаа, эцэг эх нь намайг ирж болно гэж зөвшөөрсөн тул би түүнд үгүй гэж хэлж чадахгүй нь.

"Тиймээ, чамтай хамт явна аа"

Гэхэд тэр баяртайгаар "Гайхалтай! 15.00 цагт манай гэрт ирээрэй"

"Юу? 3 цаг уу? Энэ чинь эрт байна шдээ!" гэхэд тэр инээмсэглэв. "Охид бэлдэхэд маш их цаг хэрэгтэй Сэрин"

Тэр мэргэн үгээрээ хэлэхэд би нүдээ эргэлдүүлэн "Би хурдан бэлдэж чадна аа"

"Орой 15 цаг ир эсвэл би Чамайг чирэх болно шүү!" гэж хэлэхэд нь би толгой дохив. Би шар айргаа балгахад түүний нүд гэнэт томрон "Чиний төрсөн өдөр 1 долоо хоног дутуу байгаа юм байна шдээ?!"

"Тийм ээ, төрсөн өдрөөрөө би Чанёол төлөх ёстой мөнгөө өгөх ёстой үе" Би санаа алдахад тэр "Би Чамд мөнгө олоход тусална аа за юу?"

"Тийм их хэмжээний мөнгийг 1 долоо хоногийн дотор олох боломжгүй, би 1 сарын дотор бол чадна, гэхдээ 1 долоо хоногт яаж олох болж байна аа"

[Төсөөлөөгүй]Where stories live. Discover now