1. WATANABE HARUTO

260 19 1
                                    

     2020 оны намар.Энгийн л нэг ахлах сургуулийн 3-р ангийн сурагч би хайр дурлал гэх зүйлтэй учирах юмсан гэж үргэлж дотроо нууцхан мөрөөдөж ирсэн.Үеийн хүүхдүүд, найз нөхөдийнхөө хүнтэй үерхэж,болзож,нялуун чатлахыг харж дотроо бяцхан атаархал тээнэ.

Үргэлж л ингэж боддог надад бурхан туслахыг хүссэн юм уу гэлтэй над
руу чамайг явуулсан.Байнга байдаг шигээ хэн ч гарж ирдэггүй сургуулийн дээвэр дээр тэнгэр ширтэн сууж байхад минь хүний дуу сонсогдоно.Дуу гарсан зүг рүү харвал чи ч бас тэнгэр лүү харан сүү ууж байлаа.Тэр үед чиний нүд рүү харахад яг л гялалзаж буй мэт харагдаж байсан.Чи бид хоёрын хамгийн анх таарсан газар миний чамд дурласан газар...

Найз нөхөд,ангийнханаасаа сурагласаар удалгүй чамайг мэдэж авсан.3-4 ангийн Ватанабэ Харүто.Харүто...Харүто...Харүто...гоё нэртэй юмаа.Чамайг дахиад дээвэр дээр ирэх байх гэсэн итгэл тээсээр завсарлагаан болгоноор дээвэр гарна.Хэд хоног ажигласны эцэст чи зөвхөн том (их) завсарлагаанаар л гардаг болохыг чинь мэдсэн.

Нэг өдөр чи буухдаа утасаа орхиод буучихсан.Би чамд эргүүлж өгөх гэж утасыг чинь аван араас чинь буусан ч дуудаж өгөх зориг байсангүй.
Би уг нь их ширэн нүүртэй ичгүүргүй охин гэдгээрээ найзууд дундаа алдартай.Дандаа л тэдний зараалаар хүмүүсээс SNS-г нь авдаг ч чиний талаар болоход л миний тэр их зориг минь хаашаа ч юм алга болдог, магадгүй хар нүх рүү ороод алга болчихдог байх.

Сүён:    За аливээ.Чи ингээд зогсоод     л байх уу?хөөе тэнэг охион,зүгээр л очоод "май энэ чиний утас.Дээвэр дээр орхиод явчихсан байна" гээд л хэл за юу.

Би:     Чадахгүэ чадахгүй.Царай луу нь эгцэлж харж юм хэлнэ гэдэг миний хувьд боломжгүй!

Сүён:    За яахав.Чи өгөхгүй бол би өөр арга хэмжээ авна шүү!

Би:   хөөе хөөе! Бага эргүүтнэ шүү У Сүён.Өмнөх шиг танихгүй хүүхэдтэй гар гавлах нь уу.Энэ хорвоод чам шиг галзуу хүн байхгүй байх шүү.Угаасаа ийм юмуу удмын юмуу.

Сүён:    Чи чинь л өөрөө би дурламаар байна,үерхэж,болзомоор байна гээд хуурай агсан тавиад байсан биз дээ.

Би:     Ёоо за мэдкүэ мэдкү.Утасыг нь өгөхгүй удаад байвал намайг хулгайлсан гэж бодох нь.Зүгээр л өгнө.Чаднаа!

      Уртаар гүнзгий амьсгаа аван ангийн чинь үүдэн дээр ирлээ.Хаалгаар нь толгойгоо цухуйлган чамайг хайвал харагдсангүй байхгүй байгаа юм байхдаа.Ээ арай гэж зориг гаргаж ирж байхад чинь дээ...Санаа алдан хүүхдүүд дундаас чамайг олох гэж хичээн бүлтэлзэж байтал ардаас нэг хүн бүдүүн хоолойгоор

MY FAVOURITE   ||Completed||Where stories live. Discover now