3. DAUGHTER-IN-LAW?

91 11 0
                                    

   Би   "Чамайг дахиад жоохон л удсан бол шууд хаяад явах байлаа шд Донү яа."

  Сонү "Хэхэ за уучлаарай.Найзууд хоргоогоод."

   Би  " За хурдан явъя.Ээж өнөөдөр чамайг аваад ороод ирээрэй гэсэн шүү."

    Сонү  "Өнөөдөр манай танай хоёр гэрийнхэн ярьж сууна гэж байна лээ."

   Би  "Тийм л биз.Аан нээрээ Харүто энэ манай найз Ким Сонү гуравуулаа цуг явна.Сонү энэ болохоор Харүто бас манай найз."

  Харүто  "Аан заза.Гэхдээ эрэгтэй байж ээ?"

Би  "Тийм ээ.Болохгүй гэж үү?"

   Харүто  "Үгүэ зүгээр л..."

Сонү  "Мм...Донхэгийн найз юм бол миний ч гэсэн найз гэсэн үг сайхан харилцаатай байцгаая!"

   Сонүг ингэж хэлэн нөгөө л нэг өхөөрдөм инээмсэглэлээрээ инээж байснаа над руу муухай харан

Сонү  "Та хоёр хоёулахнаа сүү уугаад байгаа юмуу!Муухай юм бэ!"

    Гэсээр гомдоллон хошуугаа цорвойлгоно.

Би  "Ингэнэ гэж мэдсэн болохоор чамд авсаан."

      Гэсээр цүнхээ уудлан минт чоко гаргаж өгтөл буцаад л хөөрхөн инээгээд минт чокогоо задлан ууна.

Сонү   "Баярлалаа Донхэ~явцгаая Рүрү Донхэ!"

Харүто  "Рүрү?Донхэ?"

Би  "Би Донхэ нь Сон ХэЖон гэдгийн СонХэ тэгээд энэний эгдүүтэй дуудлагаар бол Донхэ.Рүрү нь чи л болж таарлаа."

Харүто  "Намайг зүгээр л Харүто гээд дуудчихаа.Би тиймэрхүү хочоор дуудуулах дургүй."

   Би "Өхх тийм байсан юмуу?"

Харүто   "А-аан зүгээр Рүрү гэхээр жоохон хүүхэд шиг сонсогдоод!Рүто гэвэл зүгээр дээ..."

Сонү  "Окэе!тэгвэл Донхэ,Рүто лэчүгөү"

    Гэр лүү явах замд Харүто Сонү лүү хааяа хааяа муухай харц шиднэ.Нөгөөдөх нь тоож байгаа ч юм алга анзаарсан ч юмуу үгүй ч юмуу нөгөө элий балай юмаа яриад л явсан.

Бид гуравыг гэрийн гадаа ирэхэд Сонүгийн аав ээж хоёр ч бас гэрийн гадаа ирж таарлаа.Яанаа одоо Харүтогын хажууд дэмий юм яринаа!

Сонүгын ээж  "Өө манай охин хүү хоёр одоо л ирж байгаа юмуу?"

Сонүгын аав  "Бас нэг хүү байх чинь хэн билээ?"

Харүто  "Сайн байнуу? Харүто гэдэг."

Сонүгын аав "Сайн сайн.Их царайлаг хүү байна."

Сонүгын ээж   "Хүүе ээ арай манай бэрийг хүүгээс минь булаах гээ юу?"

  Харүто " Бэр?"

Өхх Сонү бид хоёр хүргэн бэр гэж дуудуулаад дасчихсан ч Харүто буруу ойлгох байх...Хурдан явуулахгүй бол!

Би  "Рүто бид ирчихсэн болохоор чи одоо явдаа.Баяртай"

    Гэсээр Рүтог хөөх шахам гэрээс холдуулчихаад нөгөө хэдийг чирэн гэр лүү орлоо.

Ичиж үхмээр юм!Харүто гарцаагүй буруу ойлгосон биз!

     Оройн хоолны үеэр хоёр гэрийнхэн шуугилдан юм ярицгаана.

     Сонүгын ээж  "Өө нээрээ сая гадаа байсан царайлаг хүү хэн бэ?"

Манай ээж  "Царайлаг хүү?Хүүеэ охин минь чи бидэнд хүргэн авчираа юу?"

Сонүгын аав "Манай эхнэр чамайг бэр гээд дуудчихсан хоёр хос салгачихав уу даа?"

    Би  "За хаанаас даа.Зүгээр найз!Гэхдээ Донү бид хоёрыг буруугаар ойлгох шиг л болсон.Маргааш тайлбарланаа."

Сонүгын ээж  "Буруу ойлгох юу байхав.Манай хүү та 2 чинь бараг л сүй тавьчихсан шүү дээ."

  Манай ээж  "Тийм шүү.Манай гэрийнхэн бол багаас нь л Сонүгаа хүргэнээ гээд зөвшөөрчихсөн байгаа шдээ."

Сонүгын ээж   "манайх ч гэсэн Хэжонийгоо бэрээ л гэж боддог шдээ"

    Ээж аав нар уулзах болгондоо иймэрхүү юм ярьдаг болохоор гэрийнхэн дасчихсан ч Сонү бид хоёр л дасаж өгдөггүй юм даа.Сонсоод л хоолондоо хахахад Сонүгын охин дүү Сора

Сора   "Бэр эгч ээ.Та манай ахад дургүй юмуу?"

    Би  "Үгүэ эгч нь ахад нь дуртай гэхдээ гэрлэх хамжээнд ч биш л дээ..."

Ухаан орсон цагаасаа шахуу Сонүтай хамт байсан ч нэг ч удаа сэтгэл татагдаагүй байхад яалтай.Ус балгалсаар Сорад хэлтэл хажуунаас нь манай ах

Хэсон   "Би хүртэл Сонүг хүргэнээрээ хүлээн зөвшөөрчихсөн байгаа шүү!"

     Күэ энэ тэнэг ах ч дээ.Намайг хэнд ч өгөхгүй угаасаа тоох ч хүн байхгүй эдр гэж байснаа Сонүг хүргэн энэ тэр.

Ахыг хэлэхийг сонсчихоод Сонүгийн ах болох Сожүн

  Сожүн  "Пүү энэ Хэсон бэрийг хүнд өгөхийг зөвшөөрсөн гэчлээ шд.Би зүүдлээд байгаан байна л даа."

    Заза...Ингээд Сонү бид хоёрыг нийлүүлэх гэж үздэггүй ганц хүн урвалаа гэж...Одоо Сонү бид хоёрыг л зөвшөөрчихвөл юун сургуулиа төгсөх шууд хуримын ордон орох нь ээ.

   Ашгүй Сонү надтай хийх юм байна гээд миний өрөө лүү дагуулан явлаа.

    Сонү  "Хэсон ах одоо урваад байхдаа яадаг байнаа."

Би  "Харин тийн!Хөөе Харүтог яанаа..."

   Сонү  "Мм...тайлбарлах хэрэгтэй юу? Үгүй юу?"

Бид хоёрыг ингэж бодон суухад миний утсанд зурвас ирэв бололтой дуугарлаа.

MY FAVOURITE   ||Completed||Where stories live. Discover now