11. THE END

87 11 0
                                    

    Харүто  "Эцэст нь хоёулаа хүссэн сургуульдаа орж чадлаа шүү дээ."

Хэжон  " Аа~ Хэтэрхий юмаа...Чи 8 жил сурахаар би чамтай гэрлэх гэж хэр удаан хүлээнэ вэ!??"

    Харүто  "Хоёулаа албан ёсоор ч үерхээгүй байхад чи бүр гэрлэх талаар бодчихсон юмуу?"

Хэжон  " Тэгэлгүй яахав дээ.Бүр хэдэн хүүхэдтэй болохоо ч бодчихсон."

   Харүто  "Хөөе эгдүү минь ээ,Би эмч болохоор шийдсэн хүн.Чи намайг их удаан хүлээнэ шдээ."

Хэжон  "Зүгээрээ!Чиний сэтгэл л хэвэндээ байна гэвэл би чинийхаа хажууд мөрөөдлийг чинь дэмжээд өгөх түшиг тулгуур чинь болж өгнө."

    Харүто "Миний эгдүү ийм ухаантай♡"

Хэжон   "Чи мэдээж болж чадна шүү дээ.Харин би л яаж яваад сэтгүүлч болохоор болчихов доо..."

     Харүто  "Миний эгдүү ч гэсэн чаднаа хамтдаа хичээцгээе!"

Хэжон  " Мм! Одоо энэ сургуульд дахиж ирэхгүй гэхээр сонин байна шүү..."

   Харүто  "Харин тиймээ...Хоёулаа дээвэр дээр гарцгаая их дурсамжтай газар шүү дээ."

_

   -

Харүто,Хэжон хоёрыг дээвэр дээр гарахад өмнө нь яг тэдний цуг суудаг байсан сандлан дээр тэдний хамт авхуулсан зургууд байх ба тойруулаад баахан цэцэгний дэлбээ цацчихсан,өмнө нь байнга хамт сонсдог байсан дуугаа тавичихсан байх аж.

      Харүто сандалны араас цэцгийн баглаа аван гарч ирлээ.Баглаанд 3 ширхэг цэнхэр нил цэцэг,шар алтан зул,улбар шар сарнай гээд нийт 5 цэцэг байлаа.

Харүто:
~улбар шар сарнай нь анхны хайрыг бэлгэддэг,нэг ширхэг байгаа нь чи минь миний цорын ганц гэсэн утгатай.

~шар алтан зул нь "би чамд хайртай" гэсэн утгатай бөгөөд нэг ширхэг байгаа нь улбар шар санаатай ижил утгатай.

~Цэнхэр нил цэцэг нь "би чамд үнэнч" гэх утгийг бэлгэддэг бөгөөд гурван ширхэг байгаа нь "Чамтайгаа хамт дэлхийг тойрмоор байна" гэсэн утгатай.

   Нийт таван цэцэг байгаагын учир нь "Би чамд хайртай" гэсэн бэлгэдэлтэй.

Энэ цэцэгсийн бэлгэдэл шиг би чамдаа үүрд үнэнч байж хайрлах болохоор найз охин минь болооч Хэжон аа~

   Хэжон " Уаххх...!"

Хэжон шууд л уйлж орхисонд Харүто тэвдэж аргадах гэж янз янзаар үзлээ.

   Харүто "Манай Хэжон яагаад уйлсан юм мм?"

Хэжон  "Хнг..Тэгэхгүй яадаг юм.Хнг...Үерхэх санал тавина гээд хэлэхгүй дээ...Хнг..бэлэн биш байсан за!"

    Харүто   "Ниэ дда бэлэн биш байсан нумуу даа миний эгдүү?"

Хэжон  "Дийн..."

    Жихүн  "Нялуун дуракууд минь зүгээр үнсэлцээч дээ!"

Хэжон  "Ээжээ!Юу вэ!!"

   Жонү  "Юу байдаг юм!Хэдэн хамууд чинь л байна!"

Сонү  "өө муу хөлдүү төмснүүд!Зүгээр зүгээр та хоёр үргэлжлүүл.Би энэ хэдийг аваад сургууль тойрлоо."

    Харүто  "Тэнэгүүд...Тэгээд зөвшөөрөх юм уу Хэжон-а"

Хэжон  " Юуг?"

    Харүто  "Би дөнгөж сая үерхэх санал тависан шдээ."

Хэжон  "Ойлгомжтой шдэ! Одоо жинхэнээсээ эхний өдөр шүү!"

    Харүто  "За тэгвэл явж болзоцгооё.Миний бяцхан эгдүү♡"

      Хэжон  " Мм! Явцгаая миний царайлаг лама♡"

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
     11 хэсгийн цуг хамт байсанд баярлалаа💗

Хэдий алдаа дутагдал их,богинохон байж магадгүй ч сонирхолтой байсан байх гэж найдаж байна🐻

  

   

MY FAVOURITE   ||Completed||Where stories live. Discover now