5. NEW BROS

93 15 6
                                    

    Тэрнийг Хаюнд сайн гэдгийг мэдсэнээс хойш гурван сар өнгөрсөн.Үүнийг мэдсэнээс хэд хоногын дараа миний хамгийн сайн эмэгтэй найз болох Сүён Япон руу гэр бүлийн асуудлаас болоод явчихсан.Муу юмнууд дарааллаад л болоод байсанд хэсэг гутранги явсан ч Рүто Донү хоёрын ачаар эргээд сэргэлэн Хэжон болчихсон л доо.

   Гуравхан сарын дотор бид гурав их дотно болсон.Бараг хамгийн сайн найзууд?Донү маань хүнд дуралсаан

  Хэн гээч...Өөртөө!

Харүтогын хувьд түүнийг Хаюнд сайн биш гэж бодож байна.Эсвэл сайн байсан ч одоо больчихсон байх.Ямар ч сайн гэх илэрэл байхгүй ядаж байхад нь Хаюн өмнө сар хүнтэй үерхчихсэн.

   Яахав надад бол сайн л даа.
Харүтогын урд ч их олон буруу ойлголт үүсэж байсан шүү.Сора бэр эгчээ гэж дуудах нь эгдүүтэй ч сургуулийн урд чангаар намайг тэгж дуудсанаас нь болж эгээтэй л ичсэндээ газар ухаад орчихоогүй.

     Рүтотой найзлавал бонусанд нь хөгжилтэй сэтгэлтэй андууд дагалдаж ирдэгийг мэдэх үү? Пак Жонү,Пак Жихүн,Ким Жүнгю!Юн Жэхёг!Юун баахан Ж вэ?

     Рүтотой найзууд болсон биш энэ дөрөв нь гал хамууд болъё эдр гээд хүрээд ирсэн.Бид хэдийн анхны уулзалт ч үнэхээр элгийн юм болсон шүү!

_
-

      Жихүн:  Яа!3-4 ангийн Ватанабэ Харүтог эргүүлээд байгаа алмас гараад ир!Цус үзье!

    Жонү:  Миний найзын толгойг эргүүлнэ гэнээ муу шулмас!

Жүнгюү:  Миний хайрыг надаас булаах гэж зүрхэлнэ гэнээ!

   Жэхёг:  Хөөе жоохон тайван гурван тэнэгээ эмэгтэй хүүхэд шдээ.

Жонү:  Тэр хамааг-

   Тэд ангид орж ирчихээд уцаартайгаар орилон намайг хайж байсан юм.Харин би чихэвчтэй байсан тул юу ч сонсолгүй гадилтай сүүгээ ууж байтал яг миний хажууд нэг хүн пид хийтэл чанга халтираад уначихлаа.Гайхан харахад Пак Жонү толгойгоон барисаар газар сууж байсан ёоом...

      Миний асгасан уснаас болоод халитарч унасан тул "зүгээр үү" гээд л асуучихсан чинь нөгөөдөх чинь юун толгой молгой уурлах өөдөөс харчихаад ярзайтлаа инээгээд л байсан.

    Жихүн Жүнгюү хоёр Жонү луу ирэхдээ бас нөгөө асгасан усан дээр халитарч унаад Жихүн тохойгоо,Жүнгюү бөгсөөн бариж ёолж байгаад бас нөгөө Жонүтайгаа ижилхэн над рүү гөлөрөөд л зогсвоо.

    Хэсэг чимээгүй байсны эцэст тэр хэд надаас баахан асуулт асуугаад

   Жонү:  Чи энэ анги уу?

Жихүн:  Чамайг хэн гэдэг вэ?

   Жүнгюү: Миний хайр болох уу?

Гээд л олон юм асууж байснаа.Нэг нэгэн рүүгээ муухай хараад "би эхэлж тэрэнтэй ярилцана" гэсээр ноцолдож өгөв өө.

  Жэхёг энэ хэдийн араас гүйж ирсэн бололтой амьсгаадаж байснаа миний ширээн дээр байсан миний гадилтай сүүг уучихсан.Би чинь ганц байсан сүүг минь уучихлаа гэж уурлаж байгаад уурандаа ганц цохичихсон чинь хамраас нь цус гараад түргэн дууд намайг цагдаад өгнө эдр гээд л тэгсэн Харүто орж ирчихээд намайг энэ дөрөвийг бүгдийг нь зодцон юмуу ч гэж байх шиг.

    Ууртай байсан болохоор

"Тийн тэгсэн.Одоо энэ хэдийгээ аваад явахгүй бол чи бас ийм болно"

    Гэсэн чинь нөгөө хэдийгээ авах гэж ирж байгаад бас халитарч унаад Ёооё гэхдээ азаар арагшаагаа унасан яаж нүүрээрээ уначихаагүй юм!

   Тэгээд л багш орж ирээд бид хэдийг багш нарын өрөө рүү ор шийтгэнэ гээд эцэст нь бүх юм миний буруу болж таарсан юм даа!

Жэхёг сүүг минь уусандаа уучлалт гуйн буцааж авч өгж л анхны уулзалт маань өндөрлөсөн юм даа.

    Харин хоёр дахь уулзалт нь бас л иймэрхүү юм болсон юм даг.

   Жэхёг:  За өчигдөр сүүг чинь уусанд ёстой уучлаарай.

Жихүн: Зодолдож танилцсан хүмүүс дараа нь сайн найзууд болдог юм гэсээн.Зүгээр зүгээр.

   Жонү: Жэхёг хён,Хэжон хоёр сайн найзууд болох байх өө~

Харүто:  Хөөе,та нар уучлалт гуйх гэж ирсэн биз дээ.Анги руу нь орилж орж сүүг нь ууж бүр алмас,шулмас эдр гэж хараасан гээ биздээ.

    Нөгөө хэд нь сая л санасан бололтой зэрэг бөхийж уучлалт гуйчихаад босохдоо миний эрүүг Жүнгюү цохиод Жихүн шоолж инээгээд л байсан.Инээж инээж сандал дээр суух гэж байгаад эвдэрсэн сандал дээр сууж сандал ч хугалж өөрөө ч бөгсөөрөө чанга унаад.

   Жонү шоолж инээж байгаад гараа цонхны тавцанд тулах гэж байгаад кактусан дээр тавиад гараараа дүүрэн өргөстэй болж орилоод.

     Жэхёг нь энэ хэд лүү гээ яаж хүн болж ялаа ална даа гэсэн харцаар ширтэж байгаад өөрөө ч гэсэн шүүгээ мөргөж духаан бариж ёолж байтал нэг хүүхэд тоглож байсан тэннисний ногоон бөмбөгөө шидэж нөгөө нэг ягаарчихсан духыг нь ув улаан болтол нь оносон байдаг ёооммм.

   Энэ үйл явдалыг харсан Харүто болон манай ангийнхан татаж унатлаа инээгээд дархлаагаа харин ч нэг сайн дэмжсэн дээ!

    Гурав дахь уулзалт маань харин ийм байгаагүй шүү ядаж л хэн нэгэн бэртэж гэмтэлгүй өндөрлөсөн юм.

   Гэхдээ яахав жоохоон жижкээн маргаан болсоныг эс тооцвол!

  

    

MY FAVOURITE   ||Completed||Where stories live. Discover now