1-2

248 24 1
                                    

Чиний анх үерхэх санал тавьсан энэ кафе, энэ ширээ бас мөстэй американо.. Бүгдэнд нь дургүй.. Чамгүй гэрэлтэх энэ тэнгэрт ч дургүй..

"Тэгвэл надтай үерхэх үү?" гэнэтийн энэ асуулт.. магадгүй наргиж байгаа байх.
"Үгүй ээ.."
"Тоглож байна даа.." гэсээр худлаа инээд алдах түүний тоглоогүйг харцнаас нь мэдсэн юм.
"Явах уу? Би одоо цагийн ажилтай.."
"Тэгье ээ"

Дахиад шөнө дундад тарсан энэ ажил.. Цалин нь гайгүй болохоор гарч ч чадахгүй юм даа.. Санаа алдсаар цүнхээ үүрэн гэрийн зүг алхаж эхэллээ..
Булан эргээд орохын даваан дээр гэнэт утас дугаран харвал танихгүй дугаар байх юм..
"Байна уу?"
"Чи.. хэзээ ирэх юм? Цаг ийм орой болчихсон байхад.." юу вэ.. хэн болчихоод..
"Хэн.. билээ?" гэхтэй зэрэгцэн булан эргэхдээ гэрийн үүдэнд зогсох хэн нэгэнд нүд минь зог тусав..
"Чамайг аймшиггүй зоригоор хамгаалах супер баатар? За мэдэхгүй ээ.. ямартай ч хурдан ир.." түүнийг яриагаа дуусгаагүй байхад би дэргэд нь очин
"Жонгүг?" тэр надаас цочин
"АааАаАа~ юу вэ? Хаанаас гараад ирж байгаа юм?"
"Юу хаанаас гэж? Цагийн ажлаа л тараад ирж байна шд.. Чи өөрөө энд юу хийж байгаа юм?" гэсээр битүүхэндээ шоолон зогсоно.
"Тэр.. нөгөө.. зүгээр салхилж яваад.." хоолойгоо засан харцаа буруулна. Худлаа ярьж байх шив..
"Аан тийм үү? Тэгвэл явж байсан замаараа салхил даа.." зөрөн гэр лүүгээ орох гэтэл
"Энэ хүртэл зориод ирсэн байхад аяга цай ч өгөхгүй хэрэг үү?"
"Салхилж явсан гээ биз дээ?" хэлэх үггүй болоход нь би инээд алдсаар
"За ороод ирээ.."

"Манай гэрийг яаж мэдсэн юм?"
"Суёоноос асуусан юм" хэнэггүй ийн хариулчихаад буйдан дээр пид хийтэл сууж орхив.
"ЮУ? Чи суёоныг яаж мэддэг юм?" би бүр шоок.. Суёон миний хамгийн сайн найз.. өөр танхим шүү дээ.. тэр яаж..
"Жон Жонгүг.. Жон Суёон.. яасан байх нь уу?"
"Арай дүү.."
"Тийм ээ.. дүү"
"Тэгээд яагаад ахтай гэж хэлж байгаагүй юм бол? Энэ муу.."
"Дүүг минь хараах гээд байна уу даа" би хоолойгоо засан дуугаа намсгасаар
"Үгүй ээ.. нөгөө.."

"Энэ миний хамгийн дуртай цай.. уул нь ганцаараа уудаг юм.. яахав чамд хийж өгье" түүний урд аягатай цай тавин ийн хэлэв..
"Чухал хүн болчихсон юм шиг санагдаж байна шүү" бид сонин ч гэсэн шөнөжин энэ тэр зүйлс ярилцаж суусан юм. Гайхамшигтай хурдан дотносож бас зохицож байлаа.. Ярилцсаар үүр цайлган өглөө болохын хэрээр нүдээ нухалсаар утасныхаа цагийг харав.

"6:29.. жонгүгаа, өглөө болчихож босоорой.."
"5хан минут.. 5хан мин.." босох шинжгүй шүү.. ширээ дэрлээд унтсаныг ч хэлэх үү, энэ шүлсийг нь ээ.. Хэд хэдэн зураг утсан дээрээ хадгалж аваад өглөөний цай бэлдэхээр босов..

Үүдээр гарахтай зэрэгцэн гадаа бороо орж байлаа..
"Өглөөний бороо" Жонгүгийн царайнд тодрох энэ аз жаргал..
"Бороонд тийм дуртай юм уу?"
"Мм.. бороо бол би.. би бол бороо.. тэгэхээр.. бороо орох болгонд би чиний хажууд байна гэсэн үг"
"Юу вэ? Нялуун юм бэ?"
"За явцгаая" түүнд байсан ганц шүхэрт багтаж ядан гүйцгээлээ..

Сургууль руу орохтой зэрэгцэн
"Хөөх.. юу харах нь энэ вэ?"
"Тэхён?" миний сайн найз...
"Ким Хэжин.. найз залуутай болоо юу даа?"
"Үгүй ээ.. зүгээр найз байгаа юм?"
"Юун найз гэж?" гэсээр цааш харан хувцасаа гөвөх Жонгүгийг сонжуурхан харна.
"Нээрээ найз гээд байхад даа.." үгүйсгэн зогсох миний үг нэмэргүй бололтой.. Гэнэт Жонгүгийн хоолой гаран гар нь мөрөн дээгүүр даван гарч ирлээ..
"Найз залуу нь байсан ч яах юм? Чи хэн юм?"

Энэ зуныг үзэн ядаж байна... | JK Where stories live. Discover now