1-7

130 14 1
                                    

Зохиолчийн талаас~

"Ахаа! Та ирээд хэжинийг авч чадах уу?"
"Чамтай байгаа юм уу? Утсаа авахгүй байхаар нь санаа зовоод байсан юм! Хаана байгаа юм? Би одоо яваад очъё!"
"Тэр нөгөө.."
"Яасан бэ? Ямар нэгэн юм болоо юу?"
"Хэжин энд.. хэрэг тарих гээд..!"
"Юу? Яагаад? Юу болсон юм?"
"Нөгөө.. та зүгээр ирээд хар аа! Би зурвасаар хаягийг нь явуулчихья!"

Жонгүг дүүгээсээ ирэх зурвасан дээрх хаягаар очиход хүн хөдөлгөөн хэзээ ч тасардаггүй гэдгээрээ алдартай итэвоны ойролцоо байх нь тэр.. Суёоныг олж хармагцаа очин
"Хэжин? Тэр хаана байна?" Суёон хариулт хэлэлгүй зүгээр л хуруугаараа нэг тийшээ заасан юм.. Жонгүг хармагцаа инээдээ барьж чадаагүй бөгөөд Хэжин хувцасны дэлгүүрийн урд тавьсан маниканыг тас тэвэрчихсэн сууж байх нь тэр.. Жонгүг
"Тэр согтуу байгаа юм уу?"
"Таны нүдэнд тэгээд эрүүл харагдаж байна уу?"
Жонгүг явсаар Хэжин дээр очиход тэр нүдээ тас аньчихсан, нүүр нь улаачихсан сууж байх бөгөөд
"Хэжин? Намайг сонсож байна уу?" Энийг тавьчих! Гэртээ харьцгаая!" Тэвэрчихсэн байсан маниканыг нь авах гэхэд тэрээр
"Хараал идсэн новш минь! Гараа татаарай! Чи муу хэн болчихоод миний Жонгүгийг надаас булаах гээд байгаа юм? Нүдийг чинь ухчихна шүү!" Гэнэт байдгаараа хараал урсгаад ирсэнд Жонгүг инээхгүй байж чадсангүй.. Тэгээд
"Би энд байна аа! Жонгүг энд байна! Харж байна уу? Явцгаая!" Түүний үгэнд Хэжин нэг нүдээ нээн тэнэг инээснээ гэнэт ухас хийгээд босчихов..
Байлдагч шиг гараа духныхаа дэргэд аван
"Хүүе ээ! Энэ чинь хэн бэ? Миний найз залуу Жонгүг биш үү?" Тэнэг инээсээр суёоныг олж хараад дахин "Хүүе ээ! Энэ чинь хэн бэ? Миний хөөрхөн найз суёон биш үү?" Тэр 2-уул инээчихгүйг хичээн Жонгүг "Тийм ээ! Би байна.. за явъя.." үүрэх гэсэнд тэр тасраад уначихсан учраас Жонгүг 2 гар дээрээ өргөн машин руугаа явлаа..

Гэртээ ирээд оронд нь оруулчихаад гарч ирэхэд зочны өрөөнд суух суёон Жонгүг рүү үхлийн харц шидэлж эхлэх нь тэр.. Тэгснээ гэнэт л учир зүггүй орилоод эхэлсэн бөгөөд
"Та хэжинд юу гээд хэлчихсэн юм? Хүүхдийг яачихсан болоод ууж чаддагүй хүүхэд 7шил сөжү ганцаараа уух юм?" Жонгүгт хэлэх үг байсангүй..
"Зай гарвал Жонгүг гэж уйлаад л, завсар гарвал Жонгүг гэж уйлаад л.. Тэр оймс шигээ сольж хаядаг охиуудынхаа нэг гэж бодож байвал эртхэн болиорой! Би таныг алчихна шүү!" Дүүгийнхээ хэзээ ч ийм аймар төрхийг нь харж байгаагүй Жонгүг яг л ээждээ загнуулж байгаа аятай урд нь номхон зогсоод гараараа оролдож байв..

Өглөө нь Жонгүг шар тайлах шөл буцалган гал тогоонд зогсож байтал төсөөлж байснаар хэн нэгэн ус нэхсээр тэр хавийг түйвээж эхлэх нь тэр.. Хэжинд ус хийж өгөн инээхгүй гэсэндээ байдаг муухай төрхөө гарган зогсох Жонгүгийг хараад хэжинд шартаж үхэхээс нь илүү урд шөнө нь ямар нэгэн буруу зүйл хийчихээгүй байгаа гэсэн бодол нөмрөн авав..

Миний талаас~
Жонгүг яг л алах гэж байгаа аятай хараад байсанд би сандарсаар
"Яагаад ингэж аймар хараад байгаа юм? Би ямар нэгэн буруу юм хийчихээ юу?" Жонгүг хоолойгоо засан
"Тэгсээн! Үнэхээр том алдаа гаргасан.." Би шууд л өмөлзөөд ирсэн бөгөөд "Яана аа! Яах уу?"
Жонгүг "Чи надад тийм их хайртай юм уу?" Гэнэтийн асуултанд би бантан
"Айн?"
"Чи урд шөнө итэвонд байдаг хувцасны дэлгүүрийн урд байсан маниканыг намайг гэж тэврээд тавихгүй байсан!"
"Би юу?"
"Би лав биш!"
"Тэгээд яасан юм?" Эмээнгүй ийн асуухад Жонгүг "Суёон бид 2 яаж зовсон гээч! Ууж чаддагүй юм бол яах гэж тийм ихийг уусан юм!"
"Сэтгэл санаа тавгүй байсан болохоор л!"
"Надад хэлж болно шдээ!"
"Чамаас болоод тавгүй байсан юм!"
"Юу?"
"..."
"Яагаад?"
"..."
"Эртээд залуус үнэхээр чамд ямар нэгэн юм хэлж тийм үү?"
"Үгүй ээ.." Жонгүг шууд утсаа гаргаж ирэн хэн нэгэн рүү залгаж орхив.. Тэгээд чанга яригч дээр нь тавихад таньдаг хоолой дуудлагыг авах нь тэр..
"Жонгүг? Ийм эрт юу болоов?"
"Инү? Эртээд караокены өрөөнд та нар хэжинд юу гээд хэлчихсэн юм?"
"Юу? Яасан гэж?"
"Хурдан хэлээрэй!" Хоолойны өнгө нь аймшигтай байсанд
"Тэр.. чамайг өөрийнхөө тухай нээх яриагүй гэхээр нь минги л тэгж л таарна, өөрийгөө тийм амар нээх хүн биш гээд хэлчихсэн чинь Хэжин гомдчих шиг болсон!" Жонгүг ширээ түшин гүнзгий амьсгал авч байгаа нь бухимдаж байгааг нь илтгэж байв.. Тэгээд
"Яах гэж тэгж хэлж байгаа юм?"
"Чиний ээлжит охин мөн бишийг л мэдэх гэсэн юм! Гэхдээ бодоод байхад мөн л юм шиг байсан!"

Энэ зуныг үзэн ядаж байна... | JK Kde žijí příběhy. Začni objevovat