1-6

212 20 1
                                    

"Хэжин! Өнөөдөр гадуур гармаар байна уу?"
"Тэгье.. угаасаа уйдаж байсан юм.. хаачих уу?"
"Манай найзуудтай танилцах уу?"
"Болох юм уу?"

Жонгүг бид 2 хамт амьдарч эхэлсэн.. дотносоход илүү хурдан юм шиг байсан учраас, би жонгүгийнд нүүж ирсэн юм.. Суёоны хувьд гэвэл тэд төрсөн ах дүүс биш бас хамт амьдардаггүй.. гэхдээ дүү нь.. илүү зүйл хэлээгүй учраас би өөрөө ч ойлгохгүй л байна.. эндээс холгүй байх нэгэн үйлчилгээний төвд ирэв.. Дотогш орвол гаднаасаа харагдаж байгаагаас тэс өөр харагдах бөгөөд Жонгүгийг даган явсаар нэгэн караокены өрөөний өмнө ирэх нь тэр.. Тэр надруу нэг харчихаад шууд явж орлоо.. Дотор нь байх залуусаас таньдаг хүн гэвэл Тэхён л байлаа.. Тэд инээмсэглэн гар сунгаад
"Жонгүгийн найз охин гэсэн биз дээ? Хөөрхөн юм.. намайг Жимин гэдэг.."
"Би Инү.."
"Минги.."
"Намайг бол танина биз дээ?" Тэхён ч мөн над дээр ирэн мөрөн дээр гараа тавив.. Би зөрүүлэн тоглосоор
"Өөрөө хэн билээ? Анх удаа л харж байна.."
"ХӨӨЕ! чи яаж ийм царайлаг царайг мартаж чадаж байна аа?"
"Надад бол Жонгүгаас өөр хүн царайлаг гэж харагддаггүй юмсан.." гэсээр Жонгүгт наалдахад Тэхён ч бантан найзууд нь бүгд инээлдэх нь тэр.. Тэд бүгд үнэхээр гоё дуулдаг юм байна лээ.. Удаан суусны эцэст Жонгүгийн утсанд дуудлага ирэн тэр түр гарсан юм.. Тэр хооронд найзууд нь намайг тойрч суучихаад
"Та 2 хаана танилцсан юм?"
"Их дотно бололтой.. хамт амьдарч байгаа гэсэн биз дээ?"
"Тэр чамд өөрийнхөө тухай ярьсан уу?" Би тэдний олон асуултанд гацаж түгдэрсээр
"Нэг нэгээр нь.. асуу л даа.. бид 2 нэг танхимийнх.. яахав хамт амьдарч байгаа нь үнэн.. өөрийнхөө тухай гэвэл нэг их зүйл яриагүй.." гэхэд тэдний урам нь хугарсан бололтой
"Мэдсэн юм.. ийм хурдан өөрийгөө нээх хүн биш л дээ.." Мингигийн үгэнд би
"Наадах чинь юу гэсэн үг юм?"
"Март даа.." Минги намайг тоосонгүй.. би Тэхён руу асуулт ирэн харах бол тэр зүгээр л урдахаа уун мөрөө хавчих ажээ..
Би үүнээс хойш ам нээгээгүй бөгөөд энд миний мэдэхгүй нэг зүйл байгаа юм шиг санагдан ганцаардаж эхлэх нь тэр..

Орой гэртээ харих замд би зүгээр цонх ширтэн суух бол Жонгүг ч үг дуугаралгүй жолоогоо бариж байв.. Би гэнэт
"Би чамд хайртай.." Жонгүг миний үгэнд цочиод зогсохгүй сандарсан бөгөөд надруу бүлтэгнэсээр хариулт эрнэ.. Би
"Зүгээр хэлмээр санагдсан юм.."буцан цонх руу ширтэж эхлэхэд Жонгүг гарнаас минь атгаад
"Тэд чамд ямар нэгэн юм хэлж тийм үү?"
"Үгүй ээ.."
"Бие чинь өвдөөд байгаа юмуу? Сарын тэмдэг чинь ирчихсэн юм уу?"
"Үгүй ээ.."
"Тэгээд яасан юм?"
"Зүгээр л.. жоохон ганцаардаад, бас давчдаад.."

_______________________________________________

Одоо~

"ХЭЖИНАА" буйдан налан түрхэн дуг хийсэн нойрноос минь хэн нэгний хаалга нүдэн орилох чимээ сэрээж орхив..
"Жонгүг?" хар хөлсөндөө дарагдан хөлөө чирсээр хаалгаа онгойлговол Тэхён
"Ашгүй дээ.. зүгээр байна.."
"Яах гэж ирсэн юм?"
"Мэдэхгүй болоод асуугаад байна уу? Бороо орох болгонд хар хөлсөндөө цуваад бие чинь гэнэт муудаад байдаг ш дээ.. Өнгөрсөн удаад эмнэлэгт хүртэл хүргэгдсэн байж.." санаа зовсон харцаар ийнхүү өөдөөс үг чулуудна..
"Аан.. санаа зовсонд баярлалаа.. одоо яв даа.. би ганцаараа баймаар байна.." хаалгаа хаах гэтэл
"Одоо түүнийг явуулах цаг нь болсон юм биш үү?" нам дуугаар ийн хэлж орхив.. Би "Хэнийг явуул гэж? Хэний дураар? ТЭР ӨӨРИЙНХӨӨ ДУРААР НАМАЙГ ОРХИЖ ЯВСАНШДЭЭ.. БИТГИЙ ЯВ ГЭЖ ТЭГЖ ИХ ГУЙСАН БАЙХАД.. буцаж ирнэ гэж амлачихаад буцаж ирээгүй.. буцаж ирээгүй нь хэн билээ..?" дахиад л тэр дурсамж.. нүд минь харанхуйлан аажмаар бие сулран ухаан балартаж орхив..

"Хэжинийг үнэхээр яах вэ? Зун болохоор л гэнэт ингээд байх юм" Суёон ойлгож ядан ийнхүү хэлнэ..
"Жонгүгийг хайрласан нь түүний буруу биш шүүдээ.. бас явуулж чадахгүй байгаа нь ч гэсэн.. Гэхдээ.. энэ янзаараа удаан байвал тэр тэсэхгүй.." харин Тэхён мэдэж байгаа бололтой хариулна..
"..."
"Түүнтэй өнгөрүүлсэн аз жаргалтай дурсамжууд.. одоо түүнийг дэндүү ихээр өвтгөж, дотроос нь шимж байгаа.."
"..."
"Хутгаар сийчхээс илүү тийм өвдөлт"
"Хэжинаа, сэрчихсэн үү? Бие нь яаж байна?" Суёоны санаа тавьж байгаад баярлаж байгаа ч төвөг удмааргүй юм шиг..
"Зүгээрээ баярлалаа.. одоо явлаа.."
"Ядаж дуслаа дуусгаад яв" Тэхён намайг зогсоох гэж нэг их хичээсэнгүй..
"Ийм юм хэрэггүй ээ.." хөлөө чирж ядсаар эмнэлгийн хаалгаар гаран такси барих гэж оролдож байв..
"Бороо бол би.. би бол бороо" хаа нэгтэйгээс сонсогдох энэ танил үгс.. ийш тийш эргэж харвал шар цувтай бяцхан хүү
"Ээж ээ.. намайг хар даа.. бороо бол би, би бол бороо" аз жаргалтай харагдаж байна.. яг түүн шиг минь..

Гэртээ орж ирсэн даруйдаа биеэ дааж ядан орон дээрээ хэвтэн дуг хийлээ..

Зохиолчийн талаас~

"Хэжинийг яагаад болиулахгүй байгаа юм бэ?" Суёоны бухимдангуй хэлсэн үгэнд Тэхён
"Бид одоо юу ч хийж чадахгүй.. юу ч хийсэн түүнийг зогсоож.. түүний сэтгэлийг нөхөж чадахгүй.. түүний зүрхэнд гарсан тэр том нүхийг юу ч битүүлж чадахгүй болчихож.." шар цувтай хүүг нулимстай нүдээр ширтэн зогсох хэжинийг харсаар ийн хэлэв.
"Гэхдээ тэр энэ янзаараа байгаад байвал үхэх нь байна шдээ.."
"Түүнийг өөрт нь даатга.. үхэх, амьдрах нь түүний сонголт..''

Энэ зуныг үзэн ядаж байна... | JK Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang