1-4

212 24 0
                                    

Санаж байна.. миний үүрүүлдэг тэр нуруу. Хамтдаа алхсан тэр гудамж, хамт сонсдог байсан тэр дуунууд, түүний надад зориулж бичсэн түүний дуу.. санаж байна.. хамтдаа уудаг байсан шар айраг.. түүний ажилдаг байсан 24 цагийн дэлгүүр.. түүнд дуулж өгч аргаддаг байсан баавгайн дуу.. намайг харддаг тэр харц.. санаж байна.. бас үзэн ядаж байна..  чамгүй энэ амьдрал дэндүү харанхуй бас хүйтэн байна. Чам дээр яваад очвол санасан гээд тэвэрч өгөх үү? Чиний үнэрээр уушгиа дүүргэхийг минь зөвшөөрнө биз дээ?

"Хөөх! Тэхён, Суёон 2 уу? Уулзаагүй удсан байна."
"Согжин?" Бүгд баяртайгаар уулзалдахыг харах сайхан байлаа..

Бид Тэхён Суёон 2-н авчирсан шар айргийг уун элдэв сонинийг ярилцсаар нэг мэдэхэд бүгд дуг хийжээ.. Ам цангах мэдрэмжиндээ дийлдэн сэрэхэд үүр цайж байлаа.. Ус уучихаад өрөөндөө орж унтахаар явах замдаа буйдан дээр унтаж байх Жонгүгт харц минь зог тусан тэндээ таг гацчихав. Зүрх хурдан цохилж аажим аажмаар ойртон дэргэд нь очиж суугаад ширтэж эхэллээ..
"Би чамд сайн болж байгаа бололтой.." энэ нүд, хамар, уруул.. сэмээрхэн ойртон духан дээр нь үнсчихээд босоход Жонгүг гарнаас минь татан
"Чи эхэлж сэтгэлээ илчилсэн шүү" гээд босоод ирэв..

Түүний үнэр гоё юм.. Намайг тэврэн хэвтэх энэ том цээж, хэзээд намайг хамгаалах мэт санагдаж, юунаас ч айхааргүй мэдрэмж намайг бүчин авна.

"ХЭЖИНАА! Жонгүг явчихсан болол.. энд байжээ.." Тэхён Жонгүгийг явчихсаныг хэлэхээр өрөөнд минь орж ирсэн ч түүний буруу байсан нь Жонгүг миний орон дээр надтай цуг унтаж байсан явдал байлаа..

2 долоо хоногийн дараа~

"За за, улирлын шалгалт болоход хэдхэн хоног дутуу байна.. сайн бэлдээрэй.." Ан профессорын энэ үгэнд л амьдрал нүдний урдуур зурайх юм даа.. Жонгүгт хандан
"Чи хичээлдээ сайн биз дээ?"
"Яасан гэж?"
"Гуйя! Ганц удаа амь авар.. би энэ улирал бараг хичээл хийсэнгүй.. энэ шалгалтанд унавал.. амь авраач тэгэх үү?" Алга хавсран гуйж эхэллээ.. Жонгүг инээд алдсаар
"Энэ хүүхдийг дээ.. тэгээд яаж туслуулах юм бэ дээ"
"Хичээл заагаад өг!" Хошуугаа унжуулан гуйж байтал Жонгүгийн хажууд нэг охин ирж зогсоод
"Убба, надад туслаач.. хамт хичээл хийе.." найланхай хоолойгоор ярьж эхлэх нь тэр.. Миний дургүй хүрэн балаа ширээн дээр шидчихээд хэлээ хацраараа түлхэн суухдаа Жонгүгийн дараагийн үйлдлийг хүлээнэ.. Гэтэл тэр
"Тэгэх үү? Хэзээ уулзах уу?" Юу гэнэ вэ энэ муу чинь.. би шууд хамаг юмаа хам хум цуглуулсаар тэндээс гараад явчихав.. Жонгүг ардаас гарч ирэхгүй байх шив.. шалиг амьтан.. 

Номын сан орон ганцаараа ч болтугай хичээлээ хийе даа гээд сууж байтал хажууд хэн нэгэн ирж суухад нь түүнийг гэж бодоод харах ч үгүй
"Шинэ дурлалт бүсгүй рүүгээ яваач.." гэв.. Өнөөх хүн юу ч хэлэхгүй байсанд гайхан харвал Жонгүг биш байх ажээ.. Ичих нүүрээ нуусаар
"Ю-ю-юнги ахаа.. та байсан юм уу?" Тэр бол манай сонбэ.. хичээл, урлаг, спорт бүх зүйлдээ сайн..
"Хэн гэж бодоов? Хичээлээ хийж байгаа юм уу? Ах нь туслах уу?"
"Болох юм уу? Ашгүй дээ.." бид хэсэг ярилцан сууж байгаад хичээлээ хийхээр болов.. Юнги ах
"Эхлээд хоёулаа тэндээс Ким зохиолчийн хүн бол сэтгэл зүй гэдэг номыг олох хэрэгтэй.."
"За.." босон номын тавиур дундуур сүлжин өнөөх номыг хайна.. Гэтэл гэнэт хэн нэгнээс гарнаас зууран хаа нэг тийшээ чирж эхлэв.. Эхэндээ гайхсан ч хэн гэдгийг нь таньсан тул зүгээр л чимээгүй дагаад явав.. Хамгийн булангийн тавиурын ард ирээд Жонгүг намайг тавиур луу бараг түлхэх нь холгүй мөрнөөс зууран зогсоно.. Тэр дэндүү чанга зуурснаас болж бага зэрэг өвдөлт мэдрэгдэж байсанд бүр уур хүрэн
"Яах гээв? Шинэ дурлалт бүсгүй чинь хөөрхөн л юм байна лээ шд.."
"Хэн? Аан.. түрүүний тэр оюутан уу?"
"Өөр хүн хүртэл байгаа юм уу? Гайхалтай юм аа.."
"Тэр хэн юм? Чамтай тэгж их наалдчихаад инээд алдаад байгаа хүн.."
"Чамд хамаатай юм уу?"
"КИМ ХЭЖИН!" Тэр гэнэт орилсонд би цочин түрүүхэн л түүнийг басаж байсан харц минь айдсаар дүүрч эхлэв.. Жонгүг
"Хэл! Тэр хэн юм?" Нүднээс минь нулимс урсаж эхэллээ.. Ямар нэгэн юм хэлэх гэж амаа ангалзуулсан ч авиа ч гарахгүй байв.. Зүгээр л нулимстай харцаар түүн рүү ширтэж байсан юм.. Гэтэл тэр..

Энэ зуныг үзэн ядаж байна... | JK Where stories live. Discover now