2. Халдлага

67 16 4
                                    

ALFA PRINCESS

ALFA PRINCESS

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Үүрийн гэгээтэй уралдан улсынхаа сүлдэд сөгдөн тангарга өргөлөө

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Үүрийн гэгээтэй уралдан улсынхаа сүлдэд сөгдөн тангарга өргөлөө. Дараагаар нь биднийг хүнд хүчир бэлтгэлд орохыг анхааруулаад одоо сайн цайлаад ав гэсэн ч хоолойгоор ширхэг будаа ч давсангүй.

Зүгээр л...

Зүгээр түрүүхэн өргөсөн тангарга улсынхаа төлөө өргөж байгаа тангарга биш дайны талбарт очоод үр бүтээлтэй үхнэ гэдэгээ амласан амлалт шиг л надад мэдрэгдэж байна. Бүх л зүйл миний үеийн шинэ цэргүүдэд хэт гэнэтийн. Бидний хэн нь ч дайн хүсээгүй гуравхан өдрийн өмнө гэхэд л би найзуудтайгаа гэрлүүгээ хөөцөлдөж байсандаг. Гэтэл одоо дайны талбарт замд саад болсон бүгдийг алахаар бэлтгэгдэх гэж байна.

Цайлж дууссаны дараа биднийг гадаад талбайд жагсааж наад захын зэвсэгээ хэрхэн зөв барих, тактик боловсруулах, нууц дохио гэх мэтчилэн бүгдийг л бидэнд бага багаар заана. Сурахад төвөгтэй. Бас дургүй зүйлд хүчгүй гэгчээр цаанаасаа л албадуулан хийж байгаа болохоор ч юм уу их л хурдан ядраад гар хөл хүссэнээр хөдлөхгүй дөрвөн мөчнөөсөө дөнгө зүүчихсэн аятай хөдөлж ядсаар өнөөдөр онцын зүйлгүй дуусав. Юм бодож эргэцүүлэхээс ч эгдүүцэл хүрч зүгээр л биеийн амарыг бодож унтахыг хүснэ. Одоо хэрээнүүдийн гуаглах ч хамаагүй, дэлхий сөнөж байсан ч мэдэхгүй унтсаар л байх хэмжээний ядарч байна.

Өглөө босоход цэргийн бааз тэр чигтээ л их хөл хөдөлгөөнтэй байлаа. Эрх мэдэл, өндөр цол хэргэмтэй бүгд л ийш тийш сандчин гүйнэ. Юу болоод байгааг огтхон ч ойлгосонгүй. Над шиг шинэ цэргүүд дэмий л бүлтэлзэнэ. Үймээн дундуур Жүүн хён үзэгдэхээр нь юу болоод байгааг лавлан асуулаа. Жүүн хён,
-Хойд болон баруун зүгт тулалдаж байсан армиуд ялагдал хүлээж олзлогдсон байна. Олзлогдсон цэргүүдээ амьд авмаар байвал нийт газар нутгийнхаа зургаа хуваасны нэгийг өг гэж сүрдүүлсэн. Хажуугаар нь манай улсын эсрэг бусад улс нэгдэж, энэ янзаараа манай улс эхлүүлсэн дайндаа өөрсдөө ороогдох нь. Дайны дотоод тактик болоод улсын нууцыг хэн нэгэн задруулаад байна.

ᴀʟғᴀ ᴘʀɪɴᴄᴇssʲʲᵏWhere stories live. Discover now