3. Урвагч

72 17 3
                                    

ALFA PRINCESS

ALFA PRINCESS

Oops! Ang larawang ito ay hindi sumusunod sa aming mga alituntunin sa nilalaman. Upang magpatuloy sa pag-publish, subukan itong alisin o mag-upload ng bago.

Тэнгэрээс бороон дусал шүхэрлэн ганц хоёроороо газарт хүрч бага багаар ширүүснэ

Oops! Ang larawang ito ay hindi sumusunod sa aming mga alituntunin sa nilalaman. Upang magpatuloy sa pag-publish, subukan itong alisin o mag-upload ng bago.

Тэнгэрээс бороон дусал шүхэрлэн ганц хоёроороо газарт хүрч бага багаар ширүүснэ. Саяхан л уурандаа бүгдийн амийг тасалж өрөөлийн цусанд будагдсан охиныг угааж өгөөд ч байх шиг.

Бааз дотор жаалхан охиноос гадна хоёр этгээд болон хэдэн арван хүүрнүүд л үзэгдэнэ. Амьд байх гурван хүний нэг нь ухаангүй нойрсох бол нөгөө нь хорсолтой нь аргагүй охиныг жигшин зэвүүцэх ажээ.

Охин жижиг жижиг алхалсаар өөрийг нь үзэн ядах харцны өмнө зогсоод шогшрон инээд алдав. Урдаа байх залуугийн далавчинд хүрч үзээд зөөлөн инээмсэглэн,
-Минийх болчих. Надад үхэх хүртэлээ зүтгэ.

Гээд нүдрүү нь эгцлэн ширтлээ. Залуу доогтой нь аргагүй хөхрөөд,
-Зүгээр намайг энд нь дуусга. Хаан, улс, иргэд, гэр бүлээсээ урваж байснаас эндээ дууссан нь дээр!

Охин залуугаас холдон цааш хэд алхаад ийн хэлэв.
-Энд чамайг дуусгачихвал шагнасан болчихно. Чи буруутай шүү. Улсынхаа мөхөлд.

Гээд ахиад цааш хэд алхахад залуу балмагдан охиноос лавлав.
- Ю...юу хийх гээд байгаа юм?

-Сонго хэрээ минь. Бүгдийг нь хядуулаад амьд үлдэх үү? Надруу урваад бүгдийнх нь амийг аврах уу?

 Бүгдийг нь хядуулаад амьд үлдэх үү? Надруу урваад бүгдийнх нь амийг аврах уу?

Oops! Ang larawang ito ay hindi sumusunod sa aming mga alituntunin sa nilalaman. Upang magpatuloy sa pag-publish, subukan itong alisin o mag-upload ng bago.
ᴀʟғᴀ ᴘʀɪɴᴄᴇssʲʲᵏTahanan ng mga kuwento. Tumuklas ngayon