4. Боломж

53 11 0
                                    

ALFA PRINCESS

ALFA PRINCESS

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

AUTHOR'S POV

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


AUTHOR'S POV

Бааз тайван намдуухан. Бүгд л хийх ёстой зүйлсээ хийнэ. Бусдын нүд цаанаа л дүнсгэр. Саяхан болоод өнгөрсөн явдалын хар толбо одоо ч арилаагүйн шинж энэ ажээ. Одоо л Жонгүг бүх зүйлтэй эвлэрч баазын ээлжит өдрүүдэд дасан зохицоно.
Филиа улстай хийсэн дайн дууссан гэсэн сураг дуулдаж буцаж ирсэн цэргүүдийг найр наадмаар угтах бол ирээгүй цэргүүдийн араас гашуудлын нулимс ганц хоёроороо ээлжлэн дусах юмсанж.

Цагаан цайвар арьс, өндөр нуруу, өргөн мөртэй нэгэн Жонгүгтай танилцаж байгаа бололтой гар барьж үзэгдэнэ.

-Дөрөв дүгээр салааны захирагч Бэкхён

Жонгүг үл ялиг бөхийж хүндэтгэл үзүүлэхэд Бэкхён мөрөн дээр нь товшоод,
-Гүнжээс цаазын ял дуулаад амьжсаныг нь сонслоо. Энэ талаар гүнжтэй ярилцчихсан. Хүн хүч бага байхад зүгээр алаад байна ч гэж юу байхав.

Жонгүг сонссон зүйлдээ толгой гудайлган нам өнгөөр,
-Оронд нь яахаар болсон юм?

Гэж асуухад Бэкхён Жонгүгийг мөрөөр нь чангахан тэврээд жаахан цоглог дуугаар,
-Барьцааны цэргүүдээ авахаар явна даа. Томоохон хотод хорьж байгааг нь мэдчихсэн болохоор тэр хотыг тэр чигээр нь эзэлж байж аврах боломжтой. Чи тэргүүн эгнээнд тулалдана, амьд буцаж ирвэл өршөөгдөнө.

Жонгүг толгой дохив.
-Ялгаагүй юм байна.

-Би Филиа улсаас нэг альфаг аваад ирчихсэн. Баазын доорх гянданд байгаа. Одоо эзлэхээр явах хотын цэргүүд биднээс хүчээр хавь илүү. Тоогоор ч илүү. Тийм болохоор Филиа улсын альфагийн хүчгүйгээр бид нар ялах боломжгүй.

ᴀʟғᴀ ᴘʀɪɴᴄᴇssʲʲᵏWhere stories live. Discover now