Part 5

32 3 0
                                    

Тэдний хүүхэд байхаасаа хамгийн дуртай байсан газар нь цонхны доорх суудал юм.

Тэхён бага балчир байхдаа л Ким гэр бүлд үрчлэгдсэн. Тэд хүүхэд байхаасаа хамт тоглож өссөн. Тэхён Сурагийн талаар мэддэгээс ч илүү Сура түүнийг сайн мэднэ.

Тэд бага байхаасаа л энэ байшинд тоглож өссөн. Сура хичнээн аз жаргалтай байснаа дурслаа. Сурагийн эцэг эх өнгөрснөөс хойш Тэхён тэр 2 энэ байшиндаа 2уулахнаа хоцорсон юм.

Сура Тэхёны хөлний завсраар суун Тэхён хөлөөрөө Сурагийн бэлхүүсийг ороож, зузаан алаг хөнжил нөмөрчээ. Энэ нь тэдний хамгийн дуртай мөчүүдийн нэг.

Тэхёнтой хамт амьдрах нь чи хэзээ ч хувийн орон зайтай байж чадахгүй гэсэн үг. Хэзээд.. Тэр үргэлж наалдаж, бас хачин асуултууд асуудаг. (Жишээ нь гахайнд мэдрэмж байдаг уу? Эсвэл могойнд байдаг болов уу?) Гэхдээ тэгсэн ч гэсэн тэр чамайг хэзээ ч уйдаахгүй.

Сура цонхруу ширтэн сууж байтал ачааны машин хажуугийн байшингийн урд зогсохыг харав. "Тэтэ~ хэн нэгэн манай хажууд нүүж ирж байгаа бололтой"

"Папа Жон тэнд амьдардаг биздээ?"

"Тэр өнгөрсөн сард нас барчихсан шүү дээ" Сура гунигтай царайлав. "Чи үнэхээр алтан загасны ой санамжтай бололтой"

"Тэр биднийг бага байхаас л тэнд байдаг байсан болохоор надад амьд юм шиг л санагддаг" Тэхён хэлэв. "Би бараг л мартчихаж"

"Тиймээ.. Бид Папа Жоны гэрлүү,явж тоголдог байсныг санаж байна уу? Тэр энэ дэлхийн хамгийн амттай халуун шокладыг хийж өгдөг байсан бас янз бүрийн сонирхолтой түүхүүд ярьж өгөөд л.. Тэр хамгийн шилдэг нь байсан!" Папа Жон бол хажуу байшинд амьдардаг манай хөрш өвөө байсан. Тэр Сурагийн бага насны дурсамжинд хамгийн тод үлдсэн нэгэн.

"Тэр том байшинд ганцаарддаг байсан байхдаа" Тэхён санаа алдан "Бид түүн дээр илүү их зочлох хэрэгтэй байж дээ"

Сура түүний үгэнд толгой дохин зөвшөөрч байгаа ч тэд завгүй байсан. Тэд хүүхэд байхаа болисон. Тэд ажил болон хувийн харилцаагаа зохицуулах гээд завгүй байсан. Тэдний Папа Жоны гэрт зочилдог нь багассан нь үнэн. Гэхдээ Папа Жон жигнэмэг хийхдээ үргэлж тэдэнтэй хуваалцдаг байсанд нь Сура итгэлтэй байв. Тэд түүнийг үхсэн гэх мэдээг сонсоод үнэхээр цочирдсон. Түүний оршуулгын ёслолд Тэхён болон Сура, тэдний хөршүүдээс хэдхэн хүмүүс л ирсэн.

"Бидний шинэ хөрш ямар хүн бол гэж гайхаж байна шүү" Тэхён хөршийнхөө байшинруу ширтэнгээ хэлэв. "Цаг хугацаа ч хурдан өнгөрөх юмаа"

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Mar 11 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

PsychoWhere stories live. Discover now