Part 2 'Mr Jeon'

189 18 0
                                    

Би нүдээ аниад нээхдээ ширээн дээр байх цагаан хүрээтэй жаазтай зургийг олж харлаа. Тэхён бид хоёрын анхны болзоон дээрээ авхуулж байсан зураг ♥

Би ягаан өнгөтэй "He is mine" харин Тэхён цэнхэр өнгөтэй "She is mine" гэсэн бичигтэй хос подволк өмссөн байлаа. Бид хоёр гараараа зүрх хийн, би камерлуу харах бол Тэхён камерлуу биш надруу харан инээмсэглэж байв.

Энэ өдөр өчигдөр л юм шиг надад тодхон санагдаж байлаа. Би тэр өдөр их сандарч бас гэдсэн дотор эрвээхий нисэлдэж байгаа юм шиг л догдолж байсан. Хэдий өмнө нь бид уулзаж, ярилцаж, хамт алхаж байсан ч гэсэн тэр өдөр нэг л өөр бас шинэ мэдрэмж төрүүлж байлаа. Би Тэхёныг хүлээсээр л, хүлээсээр л байсан. Паркад хос подволктой ганцаараа зогсож байгаадаа тэнэг санагдаж байснаа ч санаж байна.. Гэхдээ хэдий тэр 30 минут хоцорсон ч гэсэн ирсэн юм.

Эхний 10 минут Тэхён хоцорсондоо уучлал гуйсаар л байсан. Дараа нь хоцорсонч намайг хаяагүйд минь баярлалаа гэсэн. Би зүгээр дээ гээд инээмсэглээд харин яагаад хоцорсныг нь асуухад хос подволкон дээрээ өмсөх муурын чих аваад оройтчихлоо гэсэн. Үнэхээр хачин хүн..

Бид паркд хөгжилтэй цагийг өнгөрүүлсэн. Тэхёнтай хамт байхад үргэлж хөгжилтэй байдаг. Тэр бас ямар ч үед намайг инээлгэж чаддаг. Энэ өдөр үнэхээр жаргалтай байсан.

Би өндрөөс айдаг ч гэсэн алсыг харагч дээр суухыг зөвшөөрсөн юм. Хэдий айж бас эргэлзэж байсан ч Тэхёнтай байхад бүх юм зүгээр гэдгийг мэдэж байлаа.

"Тэхён" Алсыг харагчийн хаалга хаагдан дээшээ хөдөлж эхлэхэд миний хоолой чичирч байлаа.

"мм" Тэхёнд харин ч таалагдаж байгаа бололтой цонхруу харан сууна.

"би айгаад байна" би бараг шивнэж хэлсэн ч түүний хурц чих аль хэдийн сонсчихов. Тэр бэлхүүснээс минь барин намайг өөртөө ойртуулан чанга тэврээд "новш гэж.. уучлаарай.. өндрөөс айдгийг чинь мартчихаж"

"зүгээр дээ"

"үгүй ээ зүгээр биш ! Өөрийгөө хар л даа.. Чи айсандаа чичирчихсэн байхад ч би анзаараагүй. Би.. Ахх! Чи надаас салах байх.. Би үнэхээр муу найз зал--"

Би түүний үгийг таслан уруул дээр нь үнслээ. Миний нүүр ичсэндээ дэлбэрэх гэж байгаа юм шиг л улайж байсан болохоор Тэхёны цээжрүү шигдэн "Битгий тэгж хэл.. Чи муу найз залуу биш ээ.. Б-Би чамд хайртай"

Ичсэндээ болоод түүнрүү харж чадахгүй байсан ч тэр миний хоёр хацарнаас барин өөрлүүгээ харуулаад шивнэх шахам "дахиад хэлээч" гэлээ.

"Би чамд хайртай.." Амьсгаа дутагдаж эвгүй байсан ч гэлээ "би чамд хайртай.. би чамд хайртай.. би чамд хайр-"

Тэхён намайг алсыг харагчын бүхээгний цонхруу түлхэн үнсэж эхэллээ. Энэ удаагийн үнсэлт хүчтэй бас өмнө нь үнсдэг байсан гэнэн үнсэлт шиг биш байв.

Энэ үнсэлт алсыг харагчид сууж байгааг маань ч мартуулсан юм.

Би Тэхёний үсээр гараа гүйлгэхэд, тэр миний нуруунаас барин өөртөө улам наан тэвэрсэн юм. Энэ үнсэлт биднийг алсыг харагч доош буух хүртэл үргэлжилсэн. Толгой эргэм мансуурам бас аз жаргалыг ч бас хамт мэдэрсэн.

Алсыг харагчаас буусны дараа Тэхён нэг зуулчнаас бидний зургийг авч өгөхийг гуйсан. Энэ зураг бол бидний анхны болзоон дээрээ авхуулсан ганц зураг.. Бас түүний надад өгсөн ганц зураг... Тэхён болзоон дээрээ олон зураг авдаг ч надад тэрийгээ харуулдаггүй. Миний үзэсгэлэн гоо зөвхөн түүнд л зориулагдсан гэдэг.

Үнэхээр хачин хүн..

Тэхёны зурган дээгүүр хуруугаараа гүйлгэн өөрийн мэдэлгүй л мишээж байв. Түүний хүрэн өнгийн үс, түүний инээмсэглэл, түүний хамар... бас мэдээж түүний уруул. Түүний бүх зүйл миний хайрладаг бүхэн.

Энэ зурагнаас хойш нээх их зүйл өөрчлөгдөөгүй. Таван жилийн өмнө авхуулсан энэ зурганд бид хоёр 19тэй байжээ. Харин бид одоо 24тэй би сэтгэлзүйч, харин Тэхён мөрдөгч болсон.

Одоо ч бид бие биедээ хайртай.. Бас Тэхён байдаг шигээ л хачин хүн хэвээр. Гэхдээ түүний хийдэг бүх зүйлийг нь би хайрладаг. Тэр үеэс өөрчлөгдсөн зүйл гэвэл Тэхёны бор үс одоо ягаан болсон.

Энэ зургийг ширтэх нь миний хийх дуртай зүйлсийн нэг. Магадгүй тэр үед л Тэхёнд хайртай болсноо ойлгосон болохоор миний хувьд хамгийн үнэ цэнэтэй.

Магадгүй өнөөдөр энэ зургийг харах миний сүүлчийн өдөр байх..

"Тэтэ би юу хийх вэ?" Хэдий тэр миний хэлэх сонсохгүй ч гэсэн "Би өнөөдөр үхэх юм шиг байна.. Би чамд хайртай гэдгийг минь мэдээсэй гэж хүсэж байна"

  Удалгүй хаалга тогших нь дуулдав. Зургаа ширээн дээрээ тавин хоолойгоо засаад "за орж болно оо" хамгийн гайхмаар зүйл нь удахгүй үхэх хүн гэхэд миний хоолой гайхалтай тайван сонсогдоно.

Хаалга хүчтэй савагдсаар өндөр залуу орж ирлээ. Буржгар үс, цагаан царайтай  урагдсан жийнс болон подволк өмсөж, өмднийх нь нэг талаас гинж зүүгджээ. Муу залуу гэж бодогдуулсан нь ганц хувцаслалт ч биш бас түүнээс мэдрэгдэх хүйт даасан аура. Хэн ч харсан царайлаг залуу шиг харагдах ч бас халдашгүй...

PsychoOù les histoires vivent. Découvrez maintenant