Part 3 'Mr Jeon'

246 20 10
                                    

Хэсэгхэн зуур бид харц тулгарахад түүний нүд намайг яг л ёроолгүй ангалд унагаах мэт болов. Яагаад ч юм бид нэг зүйлээр холбогдсон юм шиг.. Тэр надруу яг л бид бие биенээ мэддэг байсан хүмүүс шиг харцаар ширтэж байсан юм. Үнэхээр эвгүй байсан учир түүнээс харцаа бууруулахад харин ч миний энэ үйлдэл түүнийг уруулийг мушилзуулж орхив.

"хэе эмчээ.." Миний бодсноос ч бүдүүн хоолойгоор дугарсан юм.

"миний бяцхан зочлолт танийг айлгаагүй гэж найдъя"

Бяцхан зочлолт? Миний туслахын хараал идсэн толгойруу хараал идсэн буу тулгачихаад?

Үгүй ээ... Миний хэлэх гэсэн санаа бол өдөр болгон хийдэг ажлаасаа болоод туслахаа буудуулж үхэхийг харахыг хэнч хүсэхгүй биздээ?

Тэр миний зөвшөөрлийг ч авалгүйгээр миний урд байх сандал дээр суулаа. Түүнд их тухтай байгаа бололтой. Магадгүй хэтэрхий тухтай.. Яг л ийм нөхцөл байдалд мянган удаа орж байсан юм шиг л./Эсвэл үнэхээр тийм байх/

"Уулзсандаа таатай байна. Ноён Жон Жонгүг" Түүнд инээмсэглэсээр хэллээ.

Харин тэр хариу хэлэлгүй өөдөөс минь ширтэж байлаа. Яг л залгихаар төлөвлөж байгаа мэт.. Түүний энэ халуу төөнөх харц намайг хангалттай тавгүйтүүлж байв.

Жонгүгийн нүд Сурагийн бүх л биеэр нь тэнэж байлаа. Хөөрхөн царайнаас ил гарсан сүүн цагаан хүзүү, хүзүүнээс түүний хөх.. тиймээ хөх

"мм.. Ноён Жон Жонгүг?" Би түүний анхаарлыг сарниулах гэж ширээн дээр хөнгөн тогшлоо.

"за?"

Би бусад өвчтөнд ханддаг шигээ л түүнрүү инээмсэглэв. Ашгүй тэр миний хөхрүү ширтэхээ больсон юм.

"Яагаад энд ирсэн шалтгаанаа хэлээч?"

"Мэдэхгүй ээ эмчээ.. Тэд л авчирсан.. Тэд намайг сэтгэцийн өвчтэй гэж боддог" Тэр сэтгэцийн өвчтэй гэдэг үгээ тоглож байгаа мэт шивнэж хэлээд толгойгоо хойш гэдийлгэн чанга инээж эхэллээ. Харин миний хувьд түүнд юу нь инээдтэй байгааг ойлгохгүй байв.

"Гэхдээ тэд сэтгэлзүйч минь ийм гэдгийг хэлээгүй. хараал. идсэн. халуухан." Тэр сүүлийн гурван үгээ хэлэхдээ удаан бас бага зэрэг амьсгаадаж хэлсэн нь үнэхээр бухимдуулж байлаа. "Би энд байнга ирэх хэрэгтэй бололтой" тэр тэгж хэлснийхээ дараа нүдээ ирмэв.

Энэ залуу сэтгэлзүйчтэйгээ сээтэгнээд байна уу даа? Хөөе? бид уулзаад аравхан секунд болж байна.

PsychoМесто, где живут истории. Откройте их для себя