Part 4

69 12 0
                                    

Сура дулаахан хөнжилдөө сэрлээ. Зөөлхөн бас дулаахан.. Сурагийн хувьд түүний ор нь энэ дэлхий дээрх хамгийн сайхан ор. (Тиймээ тэр зөөлхөн бас дулаахан орондоо хайртай)

Тэр суниасаар орноосоо өндийхдөө хайртыгаа хайн хажуу тийшээ харсан боловч орны нөгөө тал хоосон байх ажээ. Тэхён тийм ч эртэч нэгэн биш бөгөөд тэгээд ч өнөөдөр бүтэнсайн өдөр тул түүнд эрт босох шалтгаан байхгүй. Жирийн бүтэнсайн өдрийн өглөө бүр Сура Тэхёнийг орондоо үнссээр сэрээдэг. Энэ нь яг л тогтсон заншил шиг л..

Хэрвээ үнэхээр.. үнэхээр.. маш чухал тохиолдол Тэхёнд гарсан бол энэ байдал алдагддаг билээ.

Сурад яг одоо маш таагүй мэдрэмж төрж байлаа.

Гэнэт Сура нэг зүйлийг санав. Тэр өчигдөр орой ирэх ёстой цагаасаа оройтож ирсэн шүү дээ.

Сура утсаа шүүрч аван утасныхаа кодыг хийхдээ бараг л дэлгэцээ цоолох нь уу гэлтэй товшиж байлаа.

50 дуудлага болон мессэж ирсэн харагдана.

from: Миний амьдралын хайр Тэтэ

Сура? Чи хаана байна?

Цаг аль хэдийн 8 болчихсон байхад яагаад гэртээ байхгүй байгаа юм бэ?

Яагаад утсаа авахгүй байгаа юм?

Би туслахруу чинь залгасан гэхдээ утсаа авахгүй байна!

ЧИ НАМАЙГ ХУУРААД БАЙГАА ЮМ УУ?

Намайг уучлаарай.. Би сая туслахруу чинь залгасан. Тэр утсаа аваад чамайг өвчтөнтэй байгаа гэж хэллээ.

Цаг 10 болж байна?! Яагаад одоо хүртэл ирэхгүй байгаа юм бэ??

Хонгор минь??

Чи надаас уйдчихсан юм уу?

Би чамд хайртай..

Сура тухтай гэрийн шаахайгаа угалсанчгүй өрөөнөөс гарав. Үгүй ээ, тэр өрөөнөөсөө гүйн гарлаа.
Түүний зүрх цээжиндээ багтаж ядан цохилно. Тэр Тэхёныг ухаан санаагаа алдаасай гэж хүсэхгүй байв. Тэхён separation anxiety(саланги тусдаа байхаас айх сэтгэл түгшүүр)-тэй. Хайртай хүмүүс нь гэнэт орхиод явахад стресстэж, деппресэнд ордог. Түүнийг бага байхад нэг удаа маш олон хайртай хүмүүсээ алдаж байсан. Тэр хүүхэд байхдаа л ийм эмгэгтэй болсон. Сураг хариу өгөхгүй эсвэл нэг юмуу хоёр цаг харахгүй байхад л Тэхён ухаан санаагаа алддаг. Сура Тэхёны separation anxiety-г сайн ойлгодог. Бусдаар бол тэр энгийн залуу.

PsychoWhere stories live. Discover now