•12•

266 45 4
                                    


Сынчолыг сэрээхээр утас руу нь залгах ч ер утсаа авахгүй байв. Өчигдөр найзуудтайгаа цуг хоносон, үхтлээ уусан юм байна л даа.
Өмнө нь хэд хэд Жонханыд Сынчолтой цуг очиж байсан болохоор гэрийг нь хаана байдгийг мэднэ. Гэхдээ очих уу яах уу.

"Хансул аа, би Сынчолтой эргээд нийлчихсэн! Өнөөдөр эсвэл маргааш танайхаас нүүлээ"

Хансулын нэг нүд нь аниастай над руу арай гэж харж байв. Энэ өчигдөр хэдэд орж ирсэн юм бол доо.

"Та хоёр дахиж муудалцвал манай хаалга хаалттай шүү! Дахиж битгий ирээрэй!"

Хансул руу хошуугаа унжуулан өрөвдөлтэй хартал ер намайг тоож харсангүй.
Нэг хоол хийдэг юмуу гэснээ болин Жонханых руу явахаар шийдлээ.

Хоол хийхээр болвол тэнд очоод л хийе дээ.
Сынчол утсаа авахгүй хэвээрээ л байв. Амьсгаатай л байгаасай даа.

•••

Жонханы гэрийн хаалгыг тогштол нэлээн удаж удаж Чан хаалга нээлээ. Цк царайнаас нь л өчигдөр нэлээн уусан гэдэг нь мэдэгдэж байна даа.

"Хана~яа! Сынчолтой уулзхаар ирсэн юмуу?"

Би толгой дохин Сынчолын байгаа өрөөг асуулаа. Чан хоёр давхар гэчхээд яриагаа зогсоочхов.

"Яав? Хоёр давхарт юмуу?"

Чаны хажуугаар зөрөн хоёр давхар луу гарах гэтэл тэр намайг зогсоочхов. Тэгснээ өөрөө түрүүлж орчхоод ирий гээд шатаар гүйгээд гарчхав.
Күэ юу нуусан болоод ингээд байгаа юм бол, Чаны араас яван орсон өрөө рүү нь орлоо.

"Яа! Чой Сынчол!! ... Хэми?"

Ad/ Hyemi yagaad Jeonghaniid ipsen be?

Only (Choi) SeungcheolМесто, где живут истории. Откройте их для себя