(24)

223 29 0
                                    


"Жинхнээсээ байж ээ"

Сынчол гэрийнхээ шуудангийн хайрцгийг нээгээд үзтэл Ханагийн хуримын урилга түүнд ирсэн байсан юм. Ганц  урилга ч биш Ханагийн гараараа бичсэн уртаа захиатай цуг.
Сынчол хуримын урилгыг ураад шидэх гэснээ азналаа. Тэр Ханаг хуримынхаа цагаан даашинзтай ямар үзэсгэлэнтэй байхыг нууцхан харахыг хүсэж байх аж.

' Сынчол аа~ Би чамтай цуг л хуримын урилгаа хэвлээд тарааж байгаагаар төсөөлдөг байснаас... чам руу хуримын урилга явуулаад сууж байна чинээ зүүдэлж ч байсангүй ээ. Маш их зориг гаргаж чам руу явуулсан урилга болохоор... заавал ирээд ядаж надад царайгаа харуулаад яваарай.
Тэнэг ч гэлээ би чамд ямар их хайртай вэ гэдгээ өдөр өнгөрөх тусам л ойлгох ч юу ч хийж чадахгүй байсаар л. Эмээгийнхээ хүслийг биелүүлхээс өөр аргагүй...
.... Би чамд хайртай, Чүэ Сынчол! Хэн ч юу ч гэж байсан миний чамайг гэх сэтгэл үнэн байсан шүү.

Хүн хүндээ дасдаг хойно... танихгүй нөхөртөө дасчих байх гэж найдаж байна. Сынчол а, чи надаас илүүтэй нь учраад намайг харамстал сайхан амьдраарай! Заавал шүү! Би чамайг царай алдсан хачин явааг чинь харвал хурим хийсэндээ талархаад унана! Заавал сайн яваагаа надад харуулаарай!

... баярлалаа бас .. уучлаарай. '

•••

Хуримынхаа даашинзыг өмсөх эсэхдээ эргэлзэн хэсэг даашинзаа харан зогслоо. Эмээ яагаад намайг өөрөө хайртай хүнтэйгээ учраад хуримаа хийг гээд орхиогүй юм бол, яагаад эмээгийн найзын хүүхэд нь Сынчол биш юм бэ.
Нулимсаа нудраад хувь тавилангаа хүлээж аван даашинзаа өмслөө.

"Сүйт бүсгүй зургаа даруулах найзууд нь ирчихсэн байна. Та ийшээ яваарай! "

Нүүрээ толинд харж шалгачхаад хүлээлгийн өрөө рүү орлоо.
Сынчолын найзууд... бас Хансул. Надад найз гэхээр хүмүүс энэ хэдээс өөр байхгүй юм билээ.

"Уаааа Хана ёстой хөөрхөн байна!"

Сынгван инээмсэглээд намайг тэвэрлээ.

"Сынчол... ирээгүй юмуу?"

Жонхан толгой сэгсэрлээ. Би үл ялиг санаа алдаад тэр хэдтэй цуг зургаа авхууллаа.

"Удахгүй эхлэх гэж байна! Миний охин бэлдээрэй!"

Аав өрөөнд орж ирэх нь тэр.

Ингээд... жинхнээсээ бүх юм дууслаа.

Only (Choi) SeungcheolWhere stories live. Discover now