(22)

206 22 0
                                    


Ус уух санаатай өрөөнөөс гартал Сынчол буйдан дээр унтраалттай байх зурагтыг ширтээд л, юу ч юм амандаа бувтнаад сууж байв.
Түүнд хэлэхээр шийдэн хажууд нь очин суулаа.

"Мм, сэрчихсэн юмуу? Толгой чинь өвдөж байна уу? Би хоол хийж өгөх үү?"

Санаа зовсон нүдээр намайг зүгээр эсэхийг шалгах шиг хараад л эхлэв.
Би чадахгүй нь ээ, түүнийгээ орхиж явж чадахгүй нь. Биенийхээ нөгөө талыг хаяад өөр хүний гарнаас сугадаад эхнэр нөхөр нэр дор байж чадахгүй нь.
Тэсэлгүй нүднээс нулимс дуслаад эхлэв. Сынчол сандран нулимсыг минь арчин энгэртээ наан тэвэрчихэв.
Энэ тэврэлтгүй яаж намайг амьдар гээв, Сынчолгүйгээр би хэн ч биш.

"... х-хоёулаа зугтах уу?"

Сынчолтой хамтдаа л гэвэл дэлхийг бүтэн тойрход ч бэлэн байна.

Only (Choi) SeungcheolWhere stories live. Discover now