6. Түүний жинхэнэ төрх

925 250 23
                                    

Буудлын өрөөнд минь дөнгөж орж ирэв үү үгүй юу нөгөө том далавч нь ил гарч ирээд "Дажгүй өрөө байна. Баян туслахтай байх ч таалагдаж байна шүү. . . эмнэлэгт чамайг сахисаар байгаад бүр ядарчихлаа" гэж хэлснээ буйдан дээр тэрийн уналаа.

"Намайг сахих гэнэ шүү. . . би ямар гуйсан биш дээ" гэж амандаа бувтнахад

Кай дээш босож ирэн сууснаа "Үг бүр чинь тод сонсогдож байна сахиусан тэнгэр гуай!" хэмээн шүд зуугаад...

Сэхүүн гэмээр нөгөө харцаа дахин гарган "Дагалдаан! эрхэм дээд бурхан намайг ингэж ихээр чилээснийхээ хариуд сэтгэл баясгах ямар нэг зүйл хийгээд аль" гэж яг л тушаал өгч байгаа язгууртан шиг л гараараа занган сүртэй гэх чинь ийн хэлэв.

"Сэтгэл баясгах аа? тэр чинь юу юм?" гэж хариу асуухад

Кай "Мэдээжийн зүйл битгий асууж бай л даа. Хүн ч байсан бурхан ч байсан сайхан зүйлд сэтгэл баясдаггүй гэж үү? амтат дарс, эгшиглэнт хөгжим дээрээс нь тачаангуй охид" гэж хэлээд инээмсэглэх нь тэр.

"Юу? дарс хөгжим ч яах вэ байж болох зүйл гэж бодоход би одоо чамд хүүхэн зөөж өгөх юм уу? ийм бурхан гэж байдаг юм уу?" гээд тэсэлгүй уулга алдахад

Кай "Ашш~ үнэхээр үглээ бас ааштай юм гээч. Хөөрхөн гээд эелдэг харьцаад байсан чинь эрхэм дээд бурхны хүслийг хүртэл үл тоож байх шив дээ. Яг одоо хэлсэн зүйлсийг минь авч ир!"

Би "Үгүй бол-" гэтэл тэр гараа ганц удаа дуугаргахад л хамаг хувцас минь агаарт замхарсан мэт л алга болчихлоо.

Эхээс төрсөн биеэрээ үлдсэндээ гайхаж, цочирдсон би байдгаараа чанга орилон "ААА~ Я-Яаж байгаа чинь энэ вэ?" гэж асуух зуураа буйдан дээрээс дэр аван өөрийгөө хаах гэтэл дэр ч бас агаарт уусчих шиг л алга болчихлоо.

Кай харин бах нь ханасан мэт инээмсэглээд "Дараагийн дохилтоор чи яг энэ байдалтайгаа гудамжинд гарсан байх болно шүү" гэж хэлээд гараа дуугаргахаар дээш өргөв.

Би ч сандарч бас ичсэндээ "ОЙЛГОЛОО, ХҮССЭН БҮГДИЙГ ЧИНЬ АВААД ИРЬЕ" гэж орилоход

Тэр ялалт байгуулснаа бахдах мэт уруулаа мушилзуулсаар "Сайн охин. Чиний бие таалагдаж байна аа. Энхрий бас дур булаам юм. Гэвч би ганц шөнийн жаргалд чам шиг охидыг авдаггүй. Тачаангуй бас маш маш муу охидыг" гэж хэлээд хөмсгөө өргөлөө.

"З-За. . . .муу охид гэдэг нь нөгөө чам шиг замбараагүй тийм хачин бүсгүйчүүд гэсэн үг үү?" гэж лавлах зуураа дахиад л биеэ халхлах гэсэн зүйл минь алга болчих болов уу? гэсэн бага зэргийн айдас, болгоомжлолтой хамт гараа сунган түүний дэргэд байгаа нимгэн бүтээлгийг татан авлаа.

❣Mission: 🏹 New Angel🧝‍♀️Where stories live. Discover now