7.Бүгд түүний буруу!

827 231 26
                                    

Цагдаагийн газар гэдэг бичгийг хараад л шоконд орчихсон юм. Ер нь би юу буруу хийсэн болоод энд байдаг билээ?

"Ц-Цагдаагийн газар юм уу? яагаад би. . .. энд?" гэсээр юу гэж асуухаа мэдэхгүй үгээ зөөж ядан асуухад

Нөгөө залуу үнэхээр чухал төрхтэй над руу харснаа "Үнэхээр мэдэхгүй байна гэж үү?" хэмээн асуув.

Би ч хурдхан толгой дохиод "Т-Тийм ээ огт мэдэхгүй байна. Би дэлхий дээр эмнэлгээс гараад ганц л хонож байгаа шүү дээ. Үнэндээ буруу зүйл хийх цаг ч огт гараагүй!" гэж тайлбарлахтай зэрэгцэн өөр нэг залуу ирэн

 Үнэндээ буруу зүйл хийх цаг ч огт гараагүй!" гэж тайлбарлахтай зэрэгцэн өөр нэг залуу ирэн

Ups! Gambar ini tidak mengikuti Pedoman Konten kami. Untuk melanjutkan publikasi, hapuslah gambar ini atau unggah gambar lain.

"Тэр ч анхаарал татах намтартай юм гээч. Зарим зүйлсийг нь тэмдэглээд авчихлаа" гэснээ "Хэрэгтний мэдээлэл" гэсээр хавтастай зүйлийг намайг байцааж буй залууд өглөө.

Нөгөө залуу хавтастай зүйлийг харснаа санаа алдаад "Хайрын бурхны дагалдан байх нь ээ?" гэв.

Би "Тийм ээ, мөн"

Залуу дахин нэг санаа алдаад "Тэгвэл ч хоёулаа энд нэлээд олон удаа уулзах нь дээ" гэж халаглах мэт хэлэв. Түүний царай бүр ууртай биш намайг өрөвдсөн мэт өөрчлөгдөх нь тэр.

Гэнэтийн үүссэн энэ нөхцөл байдалд гайхсан ч түүнээс илүү тайлбар надад хэрэгтэй байв.

"Яг юу болоод байгааг хэлээд өгч болох уу?" гэхэд

Нөгөө залуу "Юу ч гэсэн танилцсан нь дээр байх. Намайг Чан гэдэг. Ахлах мөрдөгч" хэмээн өөрийгөө танилцууллаа.

"Пак Инбинь. Шинэ сахиусан тэнгэр" гээд өөрийгөө албан ёсоор танилцууллаа.

Чан цааш харан хавтас авч ирж өгсөн залуугаас "Сахиусан тэнгэрийн журмын тухай ном өгөөч" гэхэд залуу ч нэлээд зузаан ном өглөө.

Чан номыг дэлгэн над руу харуулаад "Чамайг энд дуудсан шалтгаан бол эгэл хүмүүсийг садар самуунд уруу татсан. Бурхны ариун ёсыг зөрчүүлж зүй бус үдэшлэг зохиож уг үдэшлэгт дээд бурхныг байлцуулсан. Мөн тус үдэшлэгийн нөлөөгөөр дөрвөн хүний хайрын амьдрал оронгоороо эргэсэн тул нэлээд том бөгөөд хүнд ял болж хувирч байгаа юм" гэх нь тэр.

Kamu telah mencapai bab terakhir yang dipublikasikan.

⏰ Terakhir diperbarui: May 31, 2023 ⏰

Tambahkan cerita ini ke Perpustakaan untuk mendapatkan notifikasi saat ada bab baru!

❣Mission: 🏹 New Angel🧝‍♀️Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang