01. Нууц нь.

999 85 7
                                    

Ар нурууг нь хальтхан хаасан цагаан давууны цаана эр хүний том гар бүдэг бадаг харагдана. Онгорхой цонхны цаанаас сэвэлзэх салхи охиныг дааруулж буйд тэрээр сэрээд түүний гарыг өөрөөсөө холдуулаад цонхны өмнө зогсохтой зэрэгцэн залуугийн бүдүүн баараг хоолой түүний ард гарлаа.

"Тачаангуй юм"

Охин гунигтайхан түүн рүү ширтэнэ. Залуугийн явах цаг болсон нь энэ байлаа. Тэрээр нүцгэн чигтээ ахиад л үүр хаяарах тэнгэр лүү харан зогсож, уртаар санаа алдана. Бүх зүйл түүнд утгагүй байдаг. Жаалхан охин энэ их гунигийг яаж энэ жижигхэн биедээ тээж хадгалдаг юм бол?

"Раүн" Залуу түүний нэрээр дуудахад охин түүн рүү эргэж хараад хувцсаа аль хэдийнээ өмсчихсөн байгааг харан гайхсан ч үгүй, шуудхан л түүн рүү гүйж очин тэвэрт нь орчихов.

"Жэюүн аа, битгий яваач. Өнөөдөр л битгий яваач" гэж жаалхан охин уйлагнан гуйх авч залуу түүнийг эргүүлэн тэвэрч аль эсвэл үсийг нь илсэнгүй. Тэр хэзээ ч түүнийг эргүүлж тэвэрч, өөрийн дураар үнсдэггүй.

Хэзээ ч түүнийг хайрладаггүй байлаа.

Жэюүн түүнийг өөрийн тэврээс түлхээд үсээ хойшлуулан янзлаад "Битгий ийм зан гаргаж бай гэж хэдэн удаа хэлүүлэх гэсэн юм? Би явах ёстой гэдгийг чи мэднэ" гэсээр дахин өөр зүйл хэлэлгүйгээр хурдхан түүний гэрээс гарч одлоо.

Хүний хүнийг хайрлана гэдэг дааж давшгүй хэцүү байдаг гэдгийг бяцхан охин мэдээгүй юм. Мэдэхийг ч хүсэж байгаагүй билээ, өмнө нь. Өөрийнх нь хийсэн сонголт, одоог хүртэл хийдэг үйлдэл боловч энэ удаан хугацааны дараа ч тэр, хүйтэн хоолой, хэнэггүй үгсийн дараа ч тэр түүнийг хайрласаар байсанд итгэж ядна.

Раүн мэднэ шүү дээ. Хамгийн ихээр мэднэ. Жэюүний хувьд хэн ч биш гэдгээ. Тэгсэн атал түүнийг зүрхэндээ тээж, сэтгэлдээ хадгалахаа больж чадахгүй учраас үүнтэйгээ аль хэдийнээ эвлэрчихсэн хэрэг.

Цонхоор Жэюүний жолооч түүнд хаалга онгойлгож өгөөд эцэст нь холдон одох хүртэл нь харж зогслоо. Одоо дахиад тэр хээээ түүн дээр ирэх нь тодорхойгүй болохоор хүлээхээс өөр зам үгүй.

Раүн хичээлдээ өөрийгөө бэлдэж эхэллээ. Усанд ороод, нүүрээ будаад, дүрэмт хувцсаа өмсөөд толинд харна. Толинд үзэсгэлэнтэй, сургуулийн хамгийн алдартай охины дүрс харагдаж түүний сэтгэл санаа арай л дээрдэх шиг санагдах ажээ. Ахлах сургуулийн төгсөх ангийн сурагч. Дэвж дэрвэх нас нь атал тэр ийм сонголт хийж, хайртай залуугийнхаа нууц нь болчихож.

ART.Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin